23/09/2026
Бид олон улсын нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь өсөлтийг хариуцан ажиллах "ШИНГЭН ХҮНСНИЙ БИЗНЕС ХӨГЖИЛ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ" хайж байна. 🌟
Энэхүү албан тушаал нь хариуцсан брэндүүдийн зах зээлийн байр суурийг бэхжүүлэх, борлуулалт болон зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн олон улсын брэнд эзэмшигчид болон дотоодын борлуулалт, маркетингийн багуудтай нягт хамтран ажиллана.
- Шингэн хүнсний борлуулалт, маркетинг, бизнес хөгжлийн стратегийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах
- Олон улсын брэнд эзэмшигчидтэй хамтран ажиллаж, глобал стратегийг - Монголын зах зээлийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх
- Компанийн шингэн хүнсний багийг манлайлж, чадавхийг хөгжүүлэх.
📌Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Шингэн хүнсний борлуулалт, маркетингийн чиглэлээр ажилласан 5-с дээш жилийн туршлагатай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, олон улсын зах зээлд харилцаж, ойлголцох чадвартай
- Удирдлага, манлайлал, стратеги боловсруулах чадвартай
- Тайлагнал, анализ хийх, шийдвэр гаргах ур чадвар эзэмшсэн
- Хүчтэй харилцааны ур чадвартай, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, өсөх хүсэл тэмүүлэлтэй.
🔹Нэмэлт мэдээлэл:
MSD-д ажилласнаар та дараах давуу талуудыг эдэлнэ.
- Олон улсын брэнд эзэмшигчидтэй шууд хамтран ажиллах боломж
- Брэндийн стратеги, борлуулалт болон зах зээлийн өсөлтөд бодит нөлөө үзүүлэх боломж
- Өсөх сэтгэлгээтэй, манлайлагч залуусаас бүрдсэн эерэг соёлтой, мэргэжлийн хамт олон
- Ажлын "уян хатан цаг"
- Үр дүнд суурилсан, өрсөлдөхүйц цалин хөлс (Үндсэн цалин + KPI + бусад хангамж, урамшуулал)
- Эрүүл мэндийн бүрэн даатгал-д хамрагдах
- Сар бүр компанийн бараа бүтээгдэхүүнээс авах эрх
- Ажилтнуудын хамтын уур амьсгалыг дэмжсэн олон төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжтой.