Тодсураг 1900-1922 97110318

Тодсураг 1900-1922 97110318 todsurag.mn манай сайт малын сайт бөгөөд малын алдсан олдсо?

Малын хулгайн гэмт хэргийг бууруулах, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилготой “Тод сураг” төслийг хэрэгжүүлж буй "Ламрим" ТББ нь 2010 оны 2-р сарын 2-ны өдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Ламрим” ТББ-ын гол зорилго нь Монгол Улсын Мал аж ахуйг хөгжүүлэх, түүнд чиглэсэн сургалт сурталчилгааг зохион байгуулах, Монгол Улсын өнцөг булан бүрээс “алдагдсан” болон “олдсо

н” малын мэдээллийг нэг дор төвлөрүүлэн нэгдсэн бүртгэлтэй болох, улмаар алдсан малаа хайж буй малчид ард иргэдийн цаг завыг хэмнэх зорилготой “1922 лавлах” утсыг ажиллуулахад оршиж байна.



Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш хэрэглэгчдийн мэдээлийг өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд түргэн шуурхай хүлээн авч нийслэл, орон нутгаас алдуул болон олдсон малын талаархи 17000 зар мэдээллийг мэдээллийн сандаа төвлөрүүлээд байна. Үүгээр зогсохгүй лавлах утсанд ирсэн мэдээллүүдийг цаг алдалгүй эздэд нь хүргэх зорилгоор /өөрийн зардлаар/ телевиз, FМ радио болон “ЛАМРИМ” ТББ-аас эрхлэн гаргадаг “Манай адуу” сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүргэж ирсэн.

Үйл ажиллагааныхаа үр дүнгээс цухас дурьдахад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудтай холбогдон 30-аад мянган малын холбогдох мэдээллийг мэдээллийн сандаа байршуулснаас 500-гаад малчин иргэдийн 10 мянга гаруй малын сургийг зохих эздэд нь гаргаж өгөөд байна.

“Тод сураг 1922” лавлах утсанд үүрэн телефоны бүх сүлжээнээс болон хот хоорондын ярианы эрхтэй суурин утаснаас Монгол Улсын аль ч өнцгөөс холбогдон “алдуул” болон “олдсон” малын талаархи мэдээллийг авахаас гадна ард иргэд маань өөрсдөө “алдсан”, “олдсон” малын эх сурвалж болох боломжтой.

Түүнчлэн 2010 оноос эхлэн эрхлэн гаргаж буй сар тутмын “Манай адуу” сэтгүүлийн хавсралтанд алдсан болон олдсон малын зарыг тогтмол хэвлүүлж уншигчдын гар дээр хүргэж байгаагаас гадна “Лавайн эгшиг FM-95.7”, “ТМ” телевиз, Морин Спорт Уяачдын холбооны гишүүд, Эрүүгийн Цагдаагийн газрын Мал Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсийн, мөн орон нутгийн мал хариуцсан байцаагч нартай хамтран ажиллаж байна.

Мөн уг төслийн хүрээнд малын хулгайтай тэмцэх ажлаа өргөжүүлж Хууль Зүйн яамтай хамтран тус яамны санхүүжилтээр www.todsurag.mn цахим хуудсыг ажиллуулж эхлээд байгааг дуулгахад таатай байна. Тус цахим хуудсыг ажиллуулж эхэлсний хамгийн эхний ажил болох “алдуул” болон “олдсон” малын мэдээллийг интернэтэд суурилсан дэвшилтэт технологийг ашиглан тухай бүрт нь цаг алдалгүй оруулах боломжийг нийслэл, орон нутгийн Цагдаагийн хэлтэст олгосон нь малчид болон цагдаагийн байгууллагын талархлыг хүлээгээд байна. Энэ нь цаашид малын хулгайн гэмт хэргийг бууруулах нэг хүчин зүйл болж үр дүнгээ өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

06/09/2024
Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү гуай Төв МСУХолбооны зөвлөгөөнд сүүлийн үед морины уралдаанд түрүүлсэн морьдод м...
19/03/2023

Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү гуай Төв МСУХолбооны зөвлөгөөнд сүүлийн үед морины уралдаанд түрүүлсэн морьдод машин, байр өгч байгааг эргэж бодоорой. Машин авсан хүн морио унахгүй, байр авсан хүүхэд мориноосоо хөндийрөөд байшингаа дагаад хот орно. Тэрний орлнд байнд мал хонь, адуу өгвөл зүгээр санагддаг. Хурдан морины үнэмлэхийг 2 хийнэ шүү. Эзэнд "морио түрүүлгэсэн" гэж, уяачид "морийг түрүүлүүлсэн" гэж бичнэ шүү гэсэн. Залуус бид бодмоор юм билээ🙏🙏🙏

19/03/2023
19/03/2023
Чи дандаа сүмд орогноод байхгүй хар захын тоосонд ч хутгалдана. Дандаа ганцаараа суугаад байхгүй. Таних танихгүй, аятай ...
18/03/2023

Чи дандаа сүмд орогноод байхгүй хар захын тоосонд ч хутгалдана.
Дандаа ганцаараа суугаад байхгүй.
Таних танихгүй, аятай аягүй янз бүрийн хүнтэй учирна.
Шувуудын жиргээ, араатны архираа аль алийг нь сонсоно.
Ямар ч орчинд орсон энэрэл хайраа хөгжүүл.
Ямар ч сорилт тулгарсан бясалгалаараа даван туул.
Тэгж чадваас бодь сэтгэл чинь улам баяжиж, улам гүнзгийрнэ.
Хэрэв орчин нөхцлөөс бултаж зугтаад байвал дотоод хөгжил чинь тун дулимаг болно шүү.
Аль болох олон хэмжээст амьдралаар амьдар.
Орчлонг бүрэн дүүрнээр нь мэдэрч, бадамлянхуа шиг цэцэглэ.
Бадамлянхуа балчиг дунд ургавч ариун цагаан дэлбээ нь хиртдэггүй билээ.
Тэгж гэмээ нь үүрдийн эрх чөлөө, баяр баясгалан болсон үнэнийг танина.
Үүнийг амьдралын утга учир гэж ойлгоорой.

Агнистын гэгээ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тодсураг 1900-1922 97110318 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share