26/03/2026
💁🏻Мэргэжлийн танилцуулга ба бодлогын байр суурь💪💪💪
Миний хувьд Үндэсний баялгийн сангийн үзэл баримтлал, бодлогын хэрэгцээг анх 2013 оноос эхлэн судалж, суурь ойлголтыг системтэйгээр хөгжүүлж ирсэн. 2015 онд энэ чиглэлийн бодлогын ач холбогдлыг бүрэн ойлгож, Үндэсний баялгийн сан нь уул уурхайд суурилсан нэг тулгуурт эдийн засгийн эрсдэлийг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах стратегийн механизм болохыг тодорхойлсон.
Энэ хүрээнд Үндэсний баялгийн сан нь зөвхөн орлогын хуримтлал бус, баялгийг бүтээж, түүний өгөөжийг иргэн бүрт хүртээх, айл бүрийн амьжиргаанд бодит үр өгөөж өгөх үндэсний хэмжээний хөгжлийн бодлого болох ёстой гэсэн байр суурийг баримталж ирсэн.
Энэ ойлголтод тулгуурлан тухайн үеийн Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, ийм төрлийн сан нь богино хугацааны мөнгө тараах улс төрийн шийдвэр биш, харин урт хугацааны баялгийн удирдлагын механизм байх ёстой гэдгийг дэвшүүлж байв.
Үүнтэй уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг дахин загварчлах, Үндэсний баялгийн сангийн институцийн хэлбэрт шилжүүлэх бодлогын санаачилга дэвшүүлж, улмаар Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн үзэл баримтлал, Санаачлан төсөл боловсруулж, энэхүү бодлогыг Үндсэн хуулийн түвшинд тусгуулах хүртэл тууштай ажилласан.
Энэхүү санаачилга анх дэвшиж байх үед бодлогын ойлголт дутмаг байдлаас шалтгаалан 😡😡😡Намайг шүүмжлэл, үл ойлголцол, доог тохуу хий үйлдлүүд ихээхэн гарч байсан хэдий ч өнөөдөр Үндэсний баялгийн сан нь Монгол Улсын хөгжлийн бодлогын чухал хэсэг болж, улс төр, эдийн засгийн түвшинд өргөн хүрээнд хэлэлцэгдэж байгаа нь тухайн бодлогын стратегийн ач холбогдлыг харуулж байна.✨✨✨
💫⭐️✨Хиймэл оюун ухааны чиглэл дэх мэргэжлийн чадавх⭐️💫🇲🇳
💁🏻Миний хувьд бодлогын судалгаа, стратегийн хөгжүүлэлттэй зэрэгцэн хиймэл оюун ухааны хэрэглээний чиглэлд мэргэжлийн ур чадвараа мөн л системтэйгээр хөгжүүлж ирсэн.
2024 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Япон улсын Токио институтэд зохион байгуулагдсан хиймэл оюун ухааны мэргэжлийн хэрэглээний сургалтад цахимаар ажлын шаардлагын дагуу хамрагдан мэргэжил дээшлүүлж, албан ёсны сертификат авсан.
💁🏻🤩Уг сургалт нь бодлогын боловсруулалт, стратегийн шинжилгээ, эдийн засгийн төлөвлөлт болон институцийн реформд хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлээр өндөр түвшний сургалт байсан бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, гарын арван хуруунд багтах өндөр түвшний мэргэжилтнүүдийн нэг болж бэлтгэгдсэн.🤩🤩🤩
💪💪💪Бодлогын сэтгэлгээ ба мэргэжлийн байр суурь💪💪💪
Орчин үеийн бодлогын боловсруулалт нь технологид суурилсан шийдвэр гаргалт, өгөгдөлд тулгуурласан шинжилгээ, урт хугацааны стратегийн төлөвлөлтөд шилжиж байна.
Хиймэл оюун ухаан болон Үндэсний баялгийн сан зэрэг ойлголтууд нь өндөр боловсрол, бодлогын сэтгэлгээ шаардсан орчин үеийн хөгжлийн үндсэн механизм болж байна.
2030 он гэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж чаддаггүй байгууллага, хувь хүмүүсийн өрсөлдөх чадвар эрс буурах бөгөөд технологид суурилсан шинэ үеийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлийг тодорхойлох болно.
💁🏻🤩Миний хувьд аливаа асуудлыг бодлогын түвшинд харж, судалгаанд тулгуурласан анализ хийж, тууштай ажиллах чадвар нь өнөөдөр бүсийн хэмжээнд ажиллах мэргэжлийн чадавхыг бүрдүүлсэн гэж үздэг👏👏👏
Америк улсын Тэргүүн хатагтайг хардаа-Хөгжлийн дараагийн Шатанд гарснаа ингээд зарлаж байхад 💁🏻Та нар өөрсдийгөө хардаа Намайг AI чин хүүхэн гээд Доог тохуу хийсээр сууцгаж байдаг.., Хэдэн жилийн дараа мөдхөндөө та нар AI гэж яриад Баялгийн сан гээд баасан дээр суусан ялаа шиг Шаагилдаж байна даа хоцрогдсон ардууд минь дээ.., Өрөвдөлтэй санагдаж байна😛😛😛