ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio

ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio Өгөгдөл үнэ цэнэтэй, бас гайхалтай. Түүнийг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргах нь урлаг юм.

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛЦуврал пост  #4: Нээлттэй өгөгдөл бүтээх алхамуудНээлттэй өгөгдлийг төрийн байгууллага, судалгааны байгу...
16/03/2026

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ
Цуврал пост #4: Нээлттэй өгөгдөл бүтээх алхамууд

Нээлттэй өгөгдлийг төрийн байгууллага, судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэд бүтээх боломжтой. Харин өгөгдлийг системтэйгээр бэлтгэж, тогтвортой нийтлэх үйл ажиллагаа нь ихэвчлэн байгууллагын түвшинд хэрэгждэг.

Нээлттэй өгөгдөл бүтээх үйл ажиллагааг том зургаар харвал байгууллага өөрт буй өгөгдлийг тодорхойлох, өгөгдлийн эрэлт, хэрэгцээг үнэлэх, нээлттэй өгөгдлийг бэлтгэх, нээлттэй өгөгдлийн чанарыг ханган нийтлэх зэргээр дэс дараатай, системтэй хэрэгжүүлэх үйл явц юм. Цаашилбал байгууллага өгөгдлийн бодлогоо тодорхойлж, түүн дотроо нээлттэй өгөгдлийн асуудлаа тусгаж өгөх нь зүйтэй.

Энэ бүх үйл ажиллагаа нь тодорхой хугацаа, нөөц, хүчин чармайлт шаардах тул нэг дор хэрэгжүүлэхээс илүү энгийнээс эхлэн алхам алхамаар хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй.

"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БИЙ БОЛГОХ" гарын авлагыг танилцуулж байна. Нээлттэй өгөгдлийн өдрийг тэмдэглэн Т...
11/03/2026

"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БИЙ БОЛГОХ" гарын авлагыг танилцуулж байна.
Нээлттэй өгөгдлийн өдрийг тэмдэглэн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БИЙ БОЛГОХ" гарын авлагыг танилцуулж байна.

Гарын авлагад нээлттэй өгөгдлийн тухай суурь ойлголт, ач холбогдол, зарчим, эрхзүйн зохицуулалт болон төрийн байгууллагаас нээлттэй өгөгдөл бүтээх жишиг алхамуудыг тусгав.

Нээлттэй өгөгдлийн салбар нь ардчилсан засаглалын ил тод байдлыг дэмжихийн зэрэгцээ өгөгдөлд суурилсан эдийн засаг, инновацыг дэмжих чухал суурь дэд бүтэц юм.

Гарын авлагыг дараах холбоосоор татан авах, зохиогчдыг дурдах нөхцөлтэйгээр бүтнээр болон хэсэгчлэн чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой: https://opendata.khurdan.mn/
https://tungaahui.mn/pages/research-details.php?id=390

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Address

Бизнес Тауэр 11-1101, Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Ulaanbaatar
14251

Alerts

Be the first to know and let us send you an email when ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio:

Shortcuts

Share