Smart Store Mongolia

Smart Store Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Smart Store Mongolia, Business service, Улаанбаатар, Ulaanbaatar.

01/04/2026

New balance 9060

Big dream
14/01/2023

Big dream

Мөрөөдөл зорилгодоо тууштай байж чадсан хүний шагнал
21/10/2021

Мөрөөдөл зорилгодоо тууштай байж чадсан хүний шагнал

Зорилгынхоо төлөө тууштай бай
19/10/2021

Зорилгынхоо төлөө тууштай бай

12/02/2021

борлуулалтын менежер хайж байна

"Хархны зам" гэж юу вэ?Хэрэв та дундаж боловсролтой, ажилсаг хичээнгүй нэгнийг харвал тэдэнд нэг л хэвийн замнал байдаг....
28/08/2020

"Хархны зам" гэж юу вэ?

Хэрэв та дундаж боловсролтой, ажилсаг хичээнгүй нэгнийг харвал тэдэнд нэг л хэвийн замнал байдаг. Хүүхэд төрнө, сургуульд орно. Хүүхэд нь сургуульд сайн сурч, коллежид элсэн орсоноор эцэг эх нь түүгээр маш их бахархах болно. Хүүхэд төгсөөд магадгүй эрдмийн зэрэг цолтой болно. Тэгээд яг л програмчлагдсаны дагуу аюулгүй, баталгаатай ажил хайна. Тэрээр ажил олох бөгөөд тэр нь эмч, хуульч эсвэл армид элсэх эсвэл засгийн газарт ажиллах ажил байж магадгүй. Улмаар тэр мөнгө олж эхлэнэ, олон төрлийн кретид картууд гарч ирнэ, тэд төрөл бүрийн хэрэгцээгээ хангахаар дэлгүүр хэсч эхлэнэ.

Үрж зарцуулах мөнгөтэй болж, бусад залуусын байдаг, очих дуртай газруудаар явж, найзалж нөхөрлөж, болзож, улмаар гэрлэх болно. Одоохондоо ч амьдрал сайхан байна. Учир нь эрэгтэй, эмэгтэй аль аль нь ажиллаж байгаа болохоор хоёр орлого хангалуун амьдрах боломж олгоно. Тэд амжилтыг мэдэрч, тэдний ирээдүй тун гэрэлтэй харагдах бөгөөд тэд байшин, машин, зурагт худалдан авч, амралт зугаалгаар явж, улмаар хүүхэдтэй болцгооно. Аз жаргалтай гэр бүл бий болохын зэрэгцээ асар их мөнгөний хэрэгцээ үүсч эхлэнэ. Аз жаргалтай хосууд маань тэдний ажил, албан тушаал амин чухал гэж ойлгон албан тушаал ахих, ахиуц урамшууллын төлөө өмнөхөөсөө илүү их ажиллаж эхлэнэ. Ахиц дэвшил ч гарна, ахиад хүүхэдтэй болж, илүү том байшин хэрэгтэй болно. Тэд улам бүр шаргуу ажиллаж, ажилдаа илүү ихийг зориулсанаар сайн ажилтнууд болцгооно. Тэд дахин суралцаж, илүү нарийн мэргэшсэнээр цалин орлого ч нэмэгдэнэ. Магадгүй тэд үндсэн ажлынхаа хажуугаар хоёр дахь ажил олж хийнэ. Орлого өссөнөөр тэдний төлөх татварууд болох том байшинд ногдох үл хөдлөх хөрөнгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт бусад татварууд ч өснө. Тэд цалин авах боловч тэр бүх мөнгө хаашаа урсаж яваад байнаа хэмээн гайхацгаана. Тэд төлбөрийн картаа ашиглан хүнс худалдан авна, хамтын санд бага зэрэг мөнгө оруулна. Хүүхдүүд нь 5, 6 нас хүрэхэд өөрсдийн тэтгэвэрийн даатгалтай зэрэгцүүлэн тэдний коллежийн төлбөрийг хуримтлууж эхлэх хэрэгтэй болно.

35 жилийн тэртээ төрсөн энэ аз жаргалтай хосууд одоо идэвхтэй амьдралынхаа үлдсэн хугацааг "Хархны зам" гацаж өнгөрүүлнэ. Тэд үнэт цаг хугацаа, он жилүүдийг компанийхаа эзний төлөө, татвар төлсөнөөр засгийн газарт, моргэйж болон төлбөрийн картын хүү төлсөнөөр банкны төлөө ажилладаг.

Гэсэн хэдий ч тэд өөрсдийн хүүхдүүддээ "сайн сур, онц дүн ав, баталгаатай найдвартай ажилд ор" гэж зөвлөнө. Хүүхдүүд нь ч мөнгөний тухай юу ч сурахгүй бүхий л амьдралынхаа турш шаргуу хөдөлмөрлөх болно. Энэхүү процесс дахиад нэгэн шинэ үеийнхэний шаргуу хөдөлмөрөөр давтагдах болно. Энэ бол "Хархны Зам".
Роберт Киёосаки

16/08/2020
11/08/2020
Та хуримтлалтай юу?Бид ирээдүйгээ сайн сайхан, баталгаатай байлгахын тулд өөрсдөө хичээж өөрсдөө анхаарах нь нэн чухал. ...
05/08/2019

Та хуримтлалтай юу?
Бид ирээдүйгээ сайн сайхан, баталгаатай байлгахын тулд өөрсдөө хичээж өөрсдөө анхаарах нь нэн чухал.
Та өнөөдрөөс эхлээд сар бүр тогтмол мөнгөн дүн хуримтлуулснаар ирээдүйгээ өөрөө бүтээх боломжтой юм шүү.
Сар бүрийн мөнгөн орлогоноосоо 200,000 төг хуримтуулаад 20 жил буюу 240 сар нийгмийн даатгал төлж байна гэж бодоод дансанд хийхэд та 20 жилийн дараа 106 сая төгрөгний хадгаламжтай болох нь байна.
харин та хохин 20 жилийн дараа хэдэн настай байхаа бодоод үзээрэй
Таны ирээдүй таны гарт шүү.
Хамгийн гол нь хадгалдаг зуршлыг бий болгоорой

Address

Улаанбаатар
Ulaanbaatar
976

Telephone

+97694498449

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Smart Store Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share