Хурд эрч хүч ТББ

Хурд эрч хүч ТББ Нийгмийн даатгалын талаархи бүхий л төрлийн зөвлөгөө,

Permanently closed.
15/11/2024

Тэтгэвэр, нийгмийн даатгалын талаархи зөвлөгөө , мэдээлэл өгч, тэтгэвэрийн материал бүрдүүлж өгөх үйлчилгээ маань хэвийн явагдаж байна
☎️99069622

Call now to connect with business.

07/07/2023

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуулийг 2024.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гол зохицуулалтууд:
1. Нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлж хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ;

2. Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ;

3. Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ;

4. Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина;

5. Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно;

6. Төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэнэ;

7. Тэтгэвэр авагчийн тэтгэврийг нас барсан эхнэр эсхүл нөхрийн авч байсан тэтгэврийн 20 хувиар тооцон нэмэгдүүлэх;

8. Шимтгэл төлсөн жилтэй уялдаатай тэтгэмж авах нөхцөл бүрдэнэ;

9. Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй;

10. Тэтгэвэр тогтоолгох дараалсан 7 жилийг 5 жил болголоо. 2018 оноос 6, 7 жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэд нэг удаа 5 жилээр тэтгэврээ шинэчлэн тогтоолгох эрхтэй;

11. Малчид сайн дураар даатгуулах бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр 5 жил хүртлэх хугацаанд хариуцан төлнө;

12. Ажлын байраа хадгалсан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдэнэ;

13. Тэтгэмжийн даатгалын болон ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн харилцааг нэг хуулиар зохицуулна;

14. Ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрнаас хамааран ялгаатай төлөх боломж бүрдэнэ;

15. Ажлын байраа хадгалсан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдэнэ;

16. Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах;

17. НД-ын сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэнэ;

18. НД-ын сангийн хөрөнгийг санхүүгийн олон хэрэгсэлд оруулах боломж бүрдэж, хяналт сайжирна.

Сайн дурын даатгалын хувь хэмжээ буурлаа.Даатгуулагч та 7-р сараас 56700 төгрөг төлөөрэй.
24/08/2021

Сайн дурын даатгалын хувь хэмжээ буурлаа.Даатгуулагч та 7-р сараас 56700 төгрөг төлөөрэй.

27/04/2020

Засгийн газрын 2020 оны 140 дүгээр
тогтоолын хавсралт



НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ,
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан нийт аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг дэмжихэд оршино.

1.2. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагч-Монгол Улсын иргэн (цаашид “даатгуулагч” гэх)-ий тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл (цаашид “нийгмийн даатгалын шимтгэл” гэх)-ийг чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх (цаашид “дэмжлэг” гэх) болон нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.

1.3. Энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургууль (цаашид “аж ахуйн нэгж, байгууллага” гэх) тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

1.4. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2020 оны 4-9 дүгээр саруудын аль нэг сард өмнөх оны мөн үеэс буурсан нь татварын тайлан, татварын төлбөрийн баримтаар баталгаажсан бол “үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан” гэж үзнэ.

1.5. Хууль хэрэгжих хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа тухайн сарын ажилтны тоогоор “ажлын байрыг хадгалж байгаа” гэж үзнэ.

1.6. Хуулийн 3 дугаар зүйлд заасан төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт улс, аймаг, нийслэлийн онцгой комиссын тогтоол, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж тус тус хамаарна.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан дор дурдсан аж ахуйн нэгж, байгууллага, түүнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагчийг шимтгэлээс чөлөөлнө:
2.1.1. энэ журмын 1.4, 1.5-д заасан нөхцөл хангасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.2. төрийн бус байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.3. их, дээд сургууль, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.4. сайн дураар даатгуулагч.

2.2. Нийгмийн даатгалд даатгуулах гэрээний хугацаа нь дууссан сайн дураар даатгуулагч хүсэлт гаргасан бол энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр шимтгэлээс чөлөөлөгдөнө.

2.3. Хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхцөлийн аль нэгийг хангасан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжтэй энэ журмын 2.1-д заасан гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэгт хамрагдана.

2.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагаас шимтгэлийг нь хариуцан төлсөн даатгуулагчийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэгт хамруулахгүй.

Гурав. Чөлөөлөгдөх нийгмийн даатгалын
шимтгэлийн хэмжээг тодорхойлох

3.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

3.2. Энэ журмын 3.1-д заасан тайланг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлно.

3.3. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх сарын шимтгэлийн хэмжээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 1, 2, 3 сарын бүрэн олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн дундаж хэмжээнээс илүүгүй байна.

3.4. Хуулийн 1 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан улирлын шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад энэ журмын 3.3-т заасан ногдуулах шимтгэлийн хэмжээ хамаарахгүй.

3.5. Аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 4-9 сард нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх даатгуулагчийн тоо нь 2019 оны 4-9 сар, 2020 оны 1-3 саруудын аль өндөр тайлагнасан сарын даатгуулагчийн тооноос ихгүй байна.

3.6. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж, байгууллага нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бол уг шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад, аж ахуйн нэгж, байгууллага нь даатгуулагчид тус тус буцаан олгоно.
3.7. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллага нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээнэ.

3.8. Сайн дураар даатгуулагчийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 56 700 (тавин зургаан мянга долоон зуун) төгрөг байна.

3.9. Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 26 250 (хорин зургаан мянга хоёр зуун тавин) төгрөг байна.

3.10. Сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-нээс дээш орлогоос шимтгэл төлөхөөр мэдүүлсэн бол уг орлогоос тооцсон шимтгэлийн, энэ журмын 3.8, 3.9-д заасан чөлөөлөх шимтгэлийн зөрүүгээр өөрөө хариуцан төлж болно.

3.11. 2020 оны 4-9 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан төлсөн сайн дураар даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр төлсөн шимтгэлийг буцаан олгоно.

Дөрөв. Ажилгүйдлийн даатгалын сангаас
дэмжлэг үзүүлэх

4.1. Хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж нь дэмжлэг авах даатгуулагчийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг энэ журмын 3.1-д заасан тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

4.2. Аж ахуйн нэгжийн дэмжлэг авах даатгуулагчийн тоо нь 2020 оны 2, 3 дугаар сард тайлагнасан даатгуулагчийн тооноос ихгүй байна.

4.3. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 4.1-д заасан жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг энэ журмын 3.1-д заасан тайланд үндэслэн нийт дэмжлэгийн хэмжээг хянан баталгаажуулж дараа сарын 20-ны өдрийн дотор аж ахуйн нэгжийн харилцах дансанд шилжүүлнэ.

4.4. Аж ахуй нэгж нь энэ журмын 4.3-т заасны дагуу дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлнэ.

4.5. Аж ахуйн нэгж нь энэ журмын 4.4-т заасны дагуу шилжүүлснийг нотлох харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

4.6. Даатгуулагч 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгжид ажилладаг бол дэмжлэгийг давхардуулан олгохгүй.

Тав.Төрийн байгууллагууд мэдээлэл солилцох

5.1. Татварын байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаараар дараахь мэдээлэл бүхий тусгай өгөгдлийн санг үүсгэж, нийгмийн даатгалын байгууллагыг ашиглах боломжоор хангана:
5.1.1. Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн 2020 оны 2 болон 3 дугаар сард борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 болон түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор;

5.1.2. татвар төлөгчийн 2020 оны татварын тайлан, төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс буураагүй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг албан татвар тайлагнах хуулийн хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор.

5.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ журмын 1.6-д заасан улс, аймаг, нийслэлийн онцгой комиссын тогтоол, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн үйл ажиллагаа нь түр зогссон аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор, цаашид сар бүр Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.4. Сангийн яам нь гадаад улс орны зээл, тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж сар бүрийн 25-ны дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.

Зургаа. Чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн
хэмжээг бүртгэх, тайлагнах, тооцоо нийлэх

6.1. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 5.1-5.4-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх, дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг тодорхойлж холбогдох жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.

6.2. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн хэмжээг нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, холбогдох тайланг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.

6.3. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 6.2-т заасан тайланг сар бүр гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлнэ.

6.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгт шаардагдах хөрөнгийн тухайн сарын хэмжээг Сангийн яамтай дараа сарын 25-ны өдрийн дотор тооцоо нийлж, баталгаажуулна.

6.5. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, тухайн сард ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих буюу чөлөөлөгдөх шимтгэлийн дүнг тооцон хянан баталгаажуулна.

6.6. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь сайн дураар даатгуулсан даатгуулагчийн чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог сар бүр хийж бүртгэл хөтөлнө.

Долоо. Нийгмийн даатгалын сан хооронд
хөрөнгө шилжүүлэх

7.1. Хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын сан хооронд шилжүүлэн зарцуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн нарийвчилсан хуваарийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, сар, улирлын хуваарийг Сангийн сайд тус тус батална.

Найм. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн
хугацааг баталгаажуулах

8.1. Хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шимтгэлээс чөлөөлөгдсөн хугацааг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.

8.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн 1 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр бүртгэнэ.

8.3. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч) нь хуулийн 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр тооцож баталгаажуулна.

8.4. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч) нь энэ журмын 8.2-т заасны дагуу хянан баталгаажуулснаар тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсөнд оруулан тооцно.

Ес. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

9.1. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, бүртгэх, ногдуулалт хийх, тайлагнах, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох үйл ажиллагаанд хяналт тавина.

9.2. Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөсөн аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулна.

Арав. Бусад

10.1. Энэ журмыг хэрэгжүүлэх заавар, түр хэрэглэх маягтын загварыг Нийгмийн даатгалын ерөнхий газар баталж болно.

10.2. Худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, дэмжлэг авсан нь нотлогдсон тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ....
01/03/2020

ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ....

 #Сайндурындаатгуулагч ямар төрлийн тэтгэмж тэтгэвэр авах эрхтэй вэ?
09/02/2020

#Сайндурындаатгуулагч ямар төрлийн тэтгэмж тэтгэвэр авах эрхтэй вэ?

04/02/2020

Нөхөн даатгалын хуулинд хамрагдах хүмүүс утасныхаа дугаараа үлдээгээрэй. БИД УДАХГҮЙ ХОЛБОГДОХ БОЛНО.

Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамтай танилцаарай.
04/02/2020

Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамтай танилцаарай.

04/02/2020

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ УТАС:95982258

04/02/2020

Та 2-р сарын 1-ний өдрөөс хувийн эмнэлэгт ч хэвтэх илүү боломжтой болно.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ.
Ингэхдээ Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулсан.
Өнөөдөр даатгуулагч Та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол маргаашнаас эхлэн 400.000 төгрөгийн хөнгөлөлт авах болж байгаа юм.
Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж 400.000 төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болсон.
Ингэснээр даатгуулагчид маань зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэнэ.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ,сувиллын тусламж үйлчилгээ,сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол бас нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг 02-р сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ.

04/02/2020

Та #ӨНДӨР #ТЭТГЭВЭР АВМААР БАЙНА УУ? Эсвэл хэрхэн яаж хөөцөлдөх, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?Тэгвэл бид таны өмнөөс таны тэтгэвэрт гарах материалыг бүрдүүлж өгье. Мөн бид таньд тэтгэвэрт гарах талаарх бүх зөвлөгөөг өгнө. 🙂Манай хаяг. ХУД Бармаш ХХК байр 2 давхар 224 тоот. Утас :95982258. 🤗

02/02/2020

3 хүртэлх настай хүүхэдтэй, сайн дурын даатгал төлдөг ээжүүдийн анхааралд :

Та хүүхдийнхээ гэрчилгээг харьяа НДХ дээрээ авч очоод гэрээгээ шинэчлэх ёстой. 2020 оны эхний 3 сарын дотор гэрээ хийх эхчүүдийг 01 дүгээр сарын 01-ээс тооцон гэрээ хийгдэнэ. Тиймээс таны төлсөн шимтгэлийг хувааж тооцох тул санаа зовохгүй байж болно.

Address

Han Uul District, 3 Khoroo Barmash Bair
Ulaanbaatar

Telephone

+97699603716

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хурд эрч хүч ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хурд эрч хүч ТББ:

Share