Цахим Хараа ХХК

Цахим Хараа ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цахим Хараа ХХК, Consulting Agency, Ulaanbaatar.

Хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, шингэн болон бүх төрлийн хүнсний үйлдвэрлэлийн угсралт суурьлуулалт, барилга байгууламж, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зураг төсөл, бүтээн байгуулалт, инженерийн шийдлүүд, зөвлөгөө, гүйцэтгэл.

Хэмжүүр, хэмжих хэрэгсэл зарна.1. Endress-Hauser Deltabar S PMD75 Дифференциал даралтын хэмжүүр. P= -3000.....+3000mbar,...
11/01/2024

Хэмжүүр, хэмжих хэрэгсэл зарна.
1. Endress-Hauser Deltabar S PMD75 Дифференциал даралтын хэмжүүр. P= -3000.....+3000mbar, 4-20mA HART. 1ш Үнэ: 1 сая төгрөг.
2. Прома ИТМ олон фүнкцийн 2 догч хэмжүүр. Оролт: 4-20mA. 7ш Нэгж үнэ: 20 000төг
3. Даралтын хэмжүүр
ДДМ-2500КПА - 2ш , Нэгж үнэ: 50 000төг
ДДМ03-250КПА - 4ш, Нэгж үнэ: 50 000төг
ДДМ03-400КПА - 5ш, Нэгж үнэ: 50 000төг
4. Манометр /шингэн дүүргэлттэй/ Germany
16bar 1ш, Нэгж үнэ: 50 000төг
25bar 2ш, Нэгж үнэ: 50 000төг
Утас: 89119096

22/04/2017

Цахилгаан дамжуулах утасны "0" холболт болон газардуулгын холболтын ялгаа.

Хэвийн ажиллагааны үед "0" холболтын дамжуулах утас нь цахилгаан гүйдэлтэй байдаг бол газардуулгын холболт нь цахилгаан гүйдэлгүй байдаг байна.

How Satellite Dish works
08/05/2015

How Satellite Dish works

https://www.youtube.com/watch?v=9T4RugWsNGI
14/04/2015

https://www.youtube.com/watch?v=9T4RugWsNGI

How to make a water heater with big plastic (PET) bottles. Inside each bottle there is a 3.5 meteres piece of 4 mm drip watering tubing. This heater takes ad...

https://www.youtube.com/watch?v=vh_aCAHThTQ
14/04/2015

https://www.youtube.com/watch?v=vh_aCAHThTQ

This video gives a detailed animated illustration on the working of electrical Transformers. Here the basic working principle and construction of transformer...

Ухаалаг байшин (Smart building)Хүний амьдрах, ажиллах орчныг хамгийн таатай боломжит нөхцөлтэй болгох, эрчим хүч, халаал...
03/04/2015

Ухаалаг байшин (Smart building)

Хүний амьдрах, ажиллах орчныг хамгийн таатай боломжит нөхцөлтэй болгох, эрчим хүч, халаалтын болон бусад бүх зардлуудыг хамгийн боломжит бага хэмжээнд зарцуулах, орчин үеийн өндөр технологийн байшинг бид танд тоноглож өгөх болно. Боломжийн зардлаар, хялбар шийдлээр шийдэж өгөх ба гэрэлтүүлэг, халаалт, агааржуулалт, бүх төрлийн цахилгаан хэрэгслүүдийг ухаалгаар ажиллуулна. Ухаалаг гар утас, таблет, компьютераас байшингаа удирдах хянах боломжтой. Интэрнэтээр дамжуулан дэлхийн аль ч өнцөгөөс гэр, оффис, дэлгүүр, бүх төрлийн ажлын байрыг хянах удирдах боломжтой. Ухаалаг байшин өөрөө өөрийгөө гэмт халдлагаас хамгаалах болно.
Угсралт суурилуулалт маш хялбархан байх болно.
Европын орнуудад өргөнөөр хэрэглэж буй F&F брэндийн төхөөрөмжүүдийг санал болгож байна.

http://fhome.by/radio

LED гэрэл хэрэглэцгээе.
23/03/2015

LED гэрэл хэрэглэцгээе.

19/03/2015

ГАЗАРДУУЛГА

Газардуулга гэж хүмүүс их сонссон боловч чухам ямар үүрэгтэй, ач тустай эд вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Зарим нэг хүн аянга цахилгаанаас авран хамгаалдаг эд гэж боддог. Арга ч үгүй юм. Хуучин социализмийн үед бэлтгэгдсэн цахилгааны инженерүүд бол үйлдвэр, цахилгаан станцад л хэрэгтэй болохоос айл гэр, албан тасалгаанд ямар хэрэг байхав гэж боддог байх. Бид өвлийн улиралд нэг нэгэнтэйгээ мэндлэх гээд гар барих, эсвэл элдэв метал биетүүд, цахилгаан тоног төхөөрөмжид хүрэхэд час хийн оч үсэрч, хуримтлагдсан цахилгаан цэнэг ялгардаг. Энэ цэнэг хаанаас үүсээд, яагаад хүнээс хүнд, биетээс биед дамжидаг вэ гэсэн асуудал гарч ирдэг.

Үүний гол учир нь бид газар дэлхий хэмээх агуу том дамжуулагч бөмбөлөг дээр зогсож байгаатай холбоотой юм. Нэг ёсондоо хүний бие гутал гэсэн тусгаарлагчтай дэлхий гэдэг дамжуулагчтай цахилгаан конденсаторын нөгөө дамжуулагч ялтас нь болоод бяцхан конденсатор үүсгэдэг байна. Хүний бие гэдэг бол ус, эрдэс бодис бүхий цахилгаан дамжуулдаг биет юм. Энэ багтаамж нь 100 пикофарад орчим өчүүхэн багтаамж юм. Тэгэхээр хүн алхаж гишгэхдээ газарын гадаргуутай үрэлцсэнээр тодорхой хэмжээгээр цэнэгждэг. Зуны улиралд агаар чийгтэй байдаг учир агаараар энэ цэнэг дамжин саармагждаг учир энэ үзэгдэл өвөл л их ажиглагдана. Энэ цэнэг нь хүний бие-гутал-дэлхий гэсэн конденсаторт хуримтлагдахдаа 8000Вольт хүрнэ! Аймаар их хүчдэл байгаа биз? Хүн цааш алхах тусам энэ хүчдэл нэмэгдэнэ. Өвлийн хуурай улиралд 30 мянган вольт хүрдэг гээд боддоо. Хүн өөрөө тэгээд энэ хүчдэлдээ цохиулаад үхчихдэггүй юм уу гэж гайхаж байна уу? Үнэн хэрэгтээ хүн цахилгаан гүйдэлд үхдэг болохоос хүчдэлд үхдэггүй юм. Энэ цэнэг өөр биет рүү дамжихдаа л гүйдэл үүсгэх боловч үүсгэх гүйдэл нь хэдхэн миллиампер гүйдэл үүсгээд нөгөө өчүүхэн цэнэг маань секундийг мянга хуваасны хэдхэн үед саармагжина гэсэн үг. Тэгэхээр үүсгэх гүйдэл нь хүний биед төдийлөн гэмтэл учруулж чадахгүй. Бид час хийх агшинд жоохон өвдөлт мэдэрдэг шүү дээ. Харин энэ цэнэг алдалтийн үзэгдэл компьютер мэтийн нарийн цахим төхөөрөмжийн эд анги руу дамживал юу болно гэж та бодож байна? Магадгүй та хэд хэдэн хулганаа хувцасаа тайлаад, компьютерийн ард суухдаа барьж аваад чадхийлгэж байсан байж мэдэх юм шүү. Энэ час хийсэн цэнэг алдалт компьютерийн товчлуур, телевизор гээд албан тасалгаа, айл гэрийн олон арван цахим төхөөрөмжийг жагсаалаас гаргадаг. Тэгвэл үүнээс хамгаалах гол арга бол цахим төхөөрөмжөө найдвартай газардуулах, бас газардуулагдсан металд эхлээд гараа хүргэж цэнэгээ алдагдуулж сурах явдал юм. Тэгэхээр газардуулгатай розеткатай, тэр нь найдвартай газардуулагдсан бол таны төхөөрөмж аврагдана. Газардуулаагүй байвал төхөөрөмжид шилжсэн цэнэг эд ангиудад хуваарилагдана гэсэн үг. Компьютерийн эд анги 5вольт, 12вольтоор ажилладаг. Харин таны бие 30мянган вольт цэнэгтэй байсан гээд бодоорой. Цахим төхөөрөмж бүр дотроо цахилгаан тэжээлийн хувиргагчаар өөрийгөө тэжээж байгаа. Энэ тэжээлийн хэсгээр дамжин шугамын хүчдэлээс хэлбэлзэл ирсэн тохиолдолд их бие (корпус) буюу газардуулагч руу дамжуулж хамгаалах элемент түүн дотор байрлуулсан байдаг. Энэ элементийг залгуур сэрээний хоёр үзүүр бүрт корпустай холбосон байдлаар хийсэн байгаа. Гэтэл таны төхөөрөмж газардуулагдаагүй байвал яах вэ? Нөгөө шугамын хүчдэлээр дамжиж ирсэн хэлбэлзэл нэгдүгээрт устаж алга болохгүй. За ийм хэлбэлзэл төдийлөн үүсээд байхгүй хотын орон сууцанд бол гэмтэл төдийлөн мэдрэгдэхгүй байх л даа. Гэр хорооллын хэлбэлзэл ямар байдаг билээ, тэгэхээр гэмтэх нь олон байх нь гарцаагүй байгаа биз? Газардуулгатай байсан бол аврагдах байлаа. Түүнээс гадна бид компьютерийг дэлгэц, принтер, сүлжээ, модем гэх мэт маш олон төхөөрөмжид холбож хэрэглэдэг. Түрүүний хамгаалах элемент маань их биетэй холбоотой байдаг гэж хэлсэн. Тэгвэл газардуулгагүй төхөөрөмжийн их бие дээр эдгээр хамгаалагч элэментүүдээр дамжин 220/2=110Вольт хүчдэл байнга гараад ирсэн байдаг. Заримдаа та компьютерийнхээ их биенд хүрч байгаад өөр төхөөрөмж юмуу фар гэж нэрлэдэг халаалтийн радиаторт хүрэхэд тог цохидог. Энэ бол харин ч хүний биед аюултай гүйдэл шүү! Та 110 вольтод цохиуллаа гэсэн үг. Хэрвээ газардуулсан байвал энд 0Вольт байна. Энэ хүчдэл бас төхөөрөмжөөс төхөөрөмжид маш аюултай! Асаалттай компьютерт принтерээ залгах гээд компьютерийн портоо шатаах явдал албан газруудад өдөр бүр нэг гарч байгаа гэхэд буруудахгүй л болов уу. Манайхан принтерээ байнга нэгээс нэгэндээ дамжуулж хэрэглэж байгаа харагддаг. Бас л газардуулгагүй розетка хэрэглэсэний гай. Учир нь 2 төхөөрөмжийн корпусууд дээр хүчдэлийн ялгаа бий болсон байжээ. Тэр нь холбогч кабелиар дамжисанаас портыг эвдэлсэн байна. Тэр кабель бол зөвхөн нам хүчдэл дамжуулдаг байж таараа шүү дээ. Том албан газарт бол энэ зөрүү 380вольт болдог. Учир нь төхөөрөмжүүд хувьсах гүйдлийн өөр өөр фаз дээр холбогдсон байдаг. Аан тийм мартах шахлаа. Манайд заримдаа орцоороо хүчдэл хэт ихсээд айлуудын хамаг хөргөгч ТВ, гэрэл чийдэн эвдэрсэн тухай маргаан гардаг. Бас гэр хороололд гудамжаараа шатсан гээд ТВ-ээр гарч байсан. Үүний учир нь бидний хэрэглэдэг шугамын 220вольт бол 380вольтийн 3 фазын шугамын зөвхөн нэг фаз буюу салаа нь байдаг. Тэгвэл нэг орцныхон нэг фаз дээр, нөгөө орцныхон нөгөө фаз дээр бүгд холбоотой байдаг. Энэ үед 0вольтын шугам буюу "нейтрал" шугам тасарвал энэ хоёр орцны нийт хүчдэл 380вольт болж очдог байна. Ингээд айлуудын үнэт эд зүйлс хог болдог. Харин газардуулгатай байсан бол бас л аврагдана гэсэн үг. За тэгэхээр ухаантай хүмүүс яагаад залгуурыг газардуулга гэдэг гурав дахь шонтой хийдэг, төхөөрөмжүүд маань холбох утас нь 3 байдагийн учир энэ. Харин манайхан 19-р зууны 2 шонтой залгуураа л хэрэглээд байдаг. 20 биш 21-р зуунд орчихсон байдаг...

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим Хараа ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахим Хараа ХХК:

Share