03/10/2026
☀️🌱 НОГООН СУРГУУЛЬ — ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ОРЧИНД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг UB Trans LLC болон Бас Говь групп ХХК-ийн хамтарсан санхүүжилтээр Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль нарны эрчим хүчний эх үүсвэртэй боллоо.
Төр, хувийн хэвшлийн түншлэл, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь сургуулийн цахилгааны тогтмол зардлыг бууруулж, хэмнэсэн хөрөнгийг хүүхдүүдийн сурах орчин, хичээлийн хэрэглэгдэхүүнд зориулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Манай баг тус сургуульд дараах тоног төхөөрөмж бүхий сүлжээнд холбогдсон /on-grid/ нарны эрчим хүчний системийг угсарч суурилуулан, хүлээлгэн өглөө.
▪️ 50 кВт 𝐒𝐢𝐠𝐞𝐧𝐞𝐫𝐠𝐲 𝐒𝐢𝐠𝐞𝐧𝐒𝐭𝐚𝐜𝐤 𝐇𝐘𝐁 ухаалаг hybrid инвертер
▪️ 𝐀𝐈𝐊𝐎 COMET 670 Вт-ын 𝐀𝐁𝐂 технологийн өндөр үр ашигтай нарны хавтангууд
Сургуулийн өдрийн хэрэглээг нарны эрчим хүчээр хангах энэхүү шийдлийг цаашид SigenStack батарей хуримтлуур нэмж өргөтгөн, нарны илүүдэл эрчим хүчийг хадгалж ашиглах боломжтой.
Хүүхдүүд сэргээгдэх эрчим хүчний бодит хэрэглээг сургуулийнхаа орчноос танин мэдэх боломж бүрдсэнийг орон нутгийн удирдлага, сургуулийн захиргааны багийнхан сайшаан онцолж байлаа. 🌱
Орон нутгийнхаа боловсролыг дэмжин хөрөнгө оруулсан УБ Транс ХХК, Бас Говь Групп ХХК-ийн хамт олонд онцгойлон талархал илэрхийлье. Мөн бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан захиалагч, орон нутгийн болон сургуулийн удирдлага, багш, ажилтнууд, төсөлд оролцсон бүх талууддаа талархал илэрхийлж баяр хүргэе. 🙌
Төслийн шийдэл, ач холбогдлын талаар газар дээр нь хийсэн ярилцлагыг хүргэж байна.
#НогоонСургууль #Говьсүмбэр #УБТранс #БасГовьГрупп #НарныЭрчимХүч #СэргээгдэхЭрчимХүч