Бизнесмен гэж хэн бэ?

Бизнесмен гэж хэн бэ? Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бизнесмен гэж хэн бэ?, Business service, Сүхбаатар, Ulaanbaatar.

05/09/2021

1. Yahoo Google-ээс татгалзсан ❌
2. Nokia Android-оос татгалзсан❌

Сургаал:
1. Өөрийгөө цаг тутам шинэчлээрэй, тэгэхгүй бол та хоцрогдох болно🛠
2. Эрсдэлгүй байх нь хамгийн том эрсдэл юм. Эрсдэлтэй байж, шинэ технологийг нэвтрүүлэх.🧨

🕰Өөр 2 түүх:
1. Google нь YouTube, Android-ийг худалдаж авсан💵
2. Фэйсбүүк нь Инстаграм, WhatsApp-ыг худалдаж авсан💰
Сургаал:
1. Таны дайснууд таны холбоотон болох хэмжээний хүчирхэг бай💪
2. Хурдан өсч томорсны дараа нь өрсөлдөөнийг арилга🙏

🕰Өөр 2 түүх:
1. Барак Обама зайрмаг зардаг хүн байсан🍦
2. Илон Маск нь модны үйлдвэрт ажилладаг байсан🌲🌳🌴
Сургаал:
1. Хүмүүсийг өнгөрсөн ажлын байраар нь дүгнэх хэрэггүй🙅‍♀️
2. Таны одоо байгаа байдал тань ирээдүйг чинь шийдэхгүй, таны хөдөлмөр л шийднэ👩‍💻

🕰Өөр 2 түүх:
1. Колонел Сандерс KFC-ийг 65 насандаа байгуулжээ🍗🍟🍔
2. KFC-ээс татгалзсан хариу авсан Жак Ма Алибаба компанийг байгуулсан📂🎉
Сургаал:
1. Нас бол зүгээр л тоо - Та ямар ч насны амжилтанд хүрч чадна🎊
2. Амьдралд хэзээ ч бүү бууж өг - тийм хүмүүс л хождог⚔️🛡

2 эцсийн түүх:
1. Ferrari-ийн эзэн трактор үйлдвэрлэгчийг доромжилсон🚖
2. Трактор үйлдвэрлэгч Lamborghini-г бүтээсэн🚜🚘
Сургаал:
1. Хэнийг ч хэзээ ч дутуу үнэлж, үл хүндэтгэж болохгүй🤦‍♂️🤦‍♀️🗣
2. Амжилт бол хамгийн сайн өшөө авалт юм👣👣👣👣👑
Та ямар ч насны, ямар ч гарал үүслээс амжилтанд хүрч чадна.🧒👩👧🧑‍🦰👩‍🦰👩‍🦱👵🧕👮‍♀️👩‍🦳👩‍⚕️👨‍🌾👩‍🎤👨‍🍳🧑‍🍳👷‍♂️👳💂👴👩‍💼👨‍🔬👩‍🎨
Том мөрөөд. Зорилгоо тодорхойл. Шаргуу ажилла.
Амьдралд хэзээ ч бүү бууж өг.
Таны цаг ирнэ!

27/07/2016

Жэк Магийн илтгэл монгол хэлээр

АСУУЛТ, ХАРИУЛТ-Та Монголд бизнес эрхлэх байсан бол ямар бизнес эрхлэх байсан бэ? Монголд ямар салбарыг түлхүү хөгжүүлвэ...
27/07/2016

АСУУЛТ, ХАРИУЛТ
-Та Монголд бизнес эрхлэх байсан бол ямар бизнес эрхлэх байсан бэ? Монголд ямар салбарыг түлхүү хөгжүүлвэл зүгээр вэ?
Монголд бас нэг баялаг байна. Тэр бол монгол хүмүүсийн тархины баялаг.
-Би Монголын эдийн засгийг сайн мэддэг гэж хэлэхгүй. Гэхдээ энэ удаа би Монголд ирэхдээ үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Миний хувьд Монголоос их зүйлийг хүлээж байлаа. Энэ аяллаасаа үр дүн гарна гэж бодож ирсэн. Өчигдөр ерөнхий сайдтай ярьж байлаа. Монголд алт, зэс гээд байгалийн баялаг байна.
Гэхдээ Монголд бас нэг баялаг байна. Тэр бол монгол хүмүүсийн тархины баялаг. Үүнийг маш сайн ашиглах хэрэгтэй. Мөнгө мэдээж хэрэгтэй. Мөнгө байж дэд бүтцээ хөгжүүлнэ, эдийн засгаа сайжруулна. Монголд маш их баялаг байна гэж бодож байна. Ирээдүйн төлөө өрсөлдөх хэрэгтэй. Маргаашийн ирээдүй залуусын гараар бий болно. Бас нэг том зүйл бол инноваци. Монгол улс дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй, залуусаа дэмжиж инновацийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна.
Банкны системийг хөгжүүлэх нь маш чухал. Гарааны бизнесүүдэд санхүүгийн эх үүсвэрийг нь бий болгохын тулд санхүүгийн салбарыг хөгжүүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятад Орос руу гаргах бүрэн боломжтой гэж боддог. Тээвэр ложистикийг сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Залуусаа хөгжүүлэх тал дээр, тэднийг оюунжуулах тал дээр зөөлөн дэд бүтцийг нь хөгжүүлэх талд нэлээн сайн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Залуу хүн бүр мөрөөдөлтэй байгаа. Тэр мөрөөдлийг нь бодит амьдралд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Муу салбар, хэрэггүй салбар гэж байхгүй. Муу, хэрэггүй хүмүүс л гэж байдаг. Муу хүмүүс тухайн салбарт орвол тухайн салбар муу хөгжих жишээтэй.
Хагийн хар нууранд очиход үнэхээр гоё байна. Гайхалтай үзэсгэлэнтэй. Тэгэхээр аялал жуулчлалыг сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон. Ийм сайхан нутаг дэвсгэр, үзэсгэлэнтэй байгальтай учир. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хүнд үйлчлэх чадварыг сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Бидний хойч үе үйлчилгээний үе гэж би ойлгодог. Хүнд сайн үйлчилж сурвал, үйлчлүүлсэн хүн та бүхэн талархаад, та бүхний талаарх эерэг сайхан сэтгэгдлийг төрнө.
Хүнсний аюулгүй байдал маш чухал. Бидний идэж байгаа зүйл эрүүл, чанартай байх ёстой. Тэгэхээр хөдөө аж ахуй бол тун чухал салбар. Энэ салбарыг хөгжүүлснээр ард түмнээ эрүүл хүнсээр хангана.
Муу салбар, хэрэггүй салбар гэж байхгүй. Муу, хэрэггүй хүмүүс л гэж байдаг. Муу хүмүүс тухайн салбарт орвол тухайн салбар муу хөгжих жишээтэй.
-Та хоёр дахь удаагаа Монголд ирэхэд олон зүйл өөрчлөгджээ гэж хэллээ. Таны бодлоор Монгол улс ирээдүйд дэлхийн зах зээлд ямар хувь нэмэр оруулж болно гэж та боддог вэ?
Хамгийн доор ургаж байгаа жимсийг л түүж аваад байвал төдий л амжилтанд хүрэхгүй. Дээгүүр ургаж байгаа жимс рүү тэмүүлж түүнийг сагсандаа оруулах талаар ажиллах хэрэгтэй.
-Би зам гэж яривал зарим хэсэгт их тааруухан байсан. Гэхдээ өмнө ирж байсныг харьцуулбал их сайн болж. Олон барилга байшин баригдаж. Дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд хэтийн хараатай байх тусам та бүхэн илүү хурдацтай хөгжинө. Хамгийн доор ургаж байгаа жимсийг л түүж аваад байвал төдий л амжилтанд хүрэхгүй. Дээгүүр ургаж байгаа жимс рүү тэмүүлж түүнийг сагсандаа оруулах талаар ажиллах хэрэгтэй.
Би олон орноор явж байхдаа амжилттай яваа олон монгол залуустай уулзаж байсан. Тэд үнэхээр дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа нь харагдсан. Глобальчлал гэж одоо их ярьдаг. Гэтэл үүнийг олон зуун жилийн өмнө Чингис хаан л эхлүүлсэн шүү дээ. Чингис хаан олон орны хүмүүсийг чуулуулж байсан түүхтэй. Бусад улс оронд хамгийн дэвшилттэй бүхнийг Монголдоо авчирж ажиллуулж байсан. Тэгэхээр тэр хүмүүс глобальчллаыг эхлүүлж байсан гэж боддог. Тэгэхээр глобалчлалыг эхлүүлж байсан хүмүүсийн үр сад болсон та бүхний өмнө маш их боломж байгаа гэж хардаг.
Торгоны зам гэх мэтчилэн нэг замаар тээвэрлэх боломжид оролцох нь том боломж болох байх. Засгийн газар хоорондын улстөрийн түвшинд найрсаг, эерэг байх нь чухал. Хятад Монголын засгийн газар хоорондын харилцаа эерэг байх тусам хөгжил нь хурдацтай болно гэж би бодож байна.
-Манай хоёр талд хоёр том зах зээл байна. Өнөөдөр Хятадын зах зээл дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргахын тулд хятад хэрэглэгчдийг татах боломж бололцоо бидэнд байгаа нь бид азтай. Ингэж гарахын тулд бид юу хийх вэ?

-Хятадын зах зээл бол танай бүтээгдэхүүний хамгийн том зах зээл гэж ойлгож байна. Би мэдээж өөрийнхөө компанийг сурталчлах гэж ирсэн хэрэг биш. Би Алибабад ажилладаг. Энэ бол Жэк Магийн компани биш шүү дээ. Энэ бол бид бүгдийн хамтын үйл ажиллагааг явуулж байгаа компани. Алибабагаар дамжуулаад дэлхийн аль ч орны жижиг дунд үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой.
Олон жилийн өмнө хил дамнасан худалдаа эрхлэхийн тулд олон хүндрэлүүд учирдаг байсан. Гэтэл одоо бидэнд интернэт байна. Интернэтийг ашиглан дэлхий даяар аялах боломжтой. Монголын мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг интернэтээр дамжуулаад зарж болно. Дэлхийн аль ч ороонд Монголд байгаа аливаа бүтээгдэхүүнийг цахим орон зайны болмжийг ашиглаад зарж болно.
Интернэтийг ашигласнаар хамгийн бага зардлаар өөрийн бүтээгдэхүүнээ зарна гэсэн үг. Үүнийг сайн ашиглах хэрэгтэй. Сургууль хүүхдүүдэд интернэтийг зөв ашиглах тал дээр мэдлэгийг олгох сургалт явуулах хэрэгтэй. Тэдэнд том боломжийг нээж өгч байна гэсэн үг.
Интернэт банк бидэнд олон боломжуудыг нээж өгч байна. Банкны салбаруудыг олон газар нээгэд байх ч шаардлагагүй боллоо. Интернэтэд суурилсан бизнесүүдийг аль болох дэмжих хэрэгтэй. Интернэтэд л хүмүүсийн амьдрал өрнөж байна. Цахилгааныг ашиглагдагтай л агаар нэг. Ийм боломж байна.
Харин зуун жилийн өмнө Монголоос адуу авъя гэхэд гадаад хүнд ямар ч боломж байгаагүй. Харин өнөөдөр интернэт ийм боломжийг олгож байна. Энэ нийгэмд оршин тогтнохын тулд интернэтийг ашиглацгаа.
Ямар ч засгийн газар эдийн засгийн өсөлтийг хянаж чадахгүй. Бизнес л түүнийг чиглүүлдэг. Тэгэхээр засгийн газрууд эдийн засгаа хөгжүүлэхгүй байна гэж гомдоллож хэрэггүй. Засгийн газар шударга өрсөлдөөний тавцанг бий болгох хэрэгтэй. Инновацийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж засгийн газар нь бизнес эрхлэхэд таатай орчныг бий болгож өгөхгүй бол эдийн засаг өсөхгүй л дээ.
Мөн дэд бүтцээс хамаарна. 1,3 тэрбум хүн Хятадад байна. Энэ нь сайн, муу талтай. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал байр суурьтай байна гэж би боддог. Аливаа орны эдийн засаг нь сайн байна гэдэг хүмүүс нь сайн байна гэсэн үг биш. Тэгэхээр үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Бусдад найдаж болохгүй. Ер нь битгий бусдад найдаж бай.
Сүүлийн долоон жил бид Хятадын нэг ч банкнаас нэг ч доллар зээлээгүй, засгийн газраас нэг ч доллар аваагүй. Анх бид шинэ бизнес эхлүүлье гэж байхдаа засгийн газарт найдаагүй. Бид өөрсдөдөө л найдсан. Бид ямар амжилтанд хүрэхээр зорьж байна вэ гэдгийгээ л бодож байсан.
Жендэрийн асуудалд тэгш хандахын тулд эмэгтэйчүүдээс асуух асуултанд боломж олгоё.
-Та 25 настай Жэк Матай уулзсан бол өөрөөсөө юу гэж асуух вэ. Таны номыг орчуулаад эхэлсэн. Дуусахад 20 хувь үлдсэн. Та оршил болгож цөөн үг бичиж өгнө үү гэж хүсч байна?
-Энд байгаа эмэгтэйчүүд илүү олон асуулт асуугаасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд улам бүр чухал үүрэгтэй болж байгаа гэж боддог. Эмэгтэйчүүд бусад хүмүүсийн талаар санаа тавьдаг. Бусад хүнд дөхөмтэй байдлаар бизнесээ хийх вэ гэдэг дээр эмэгтэйчүүд илүү сайн санаа гаргадаг. Дэлхийн олон оронд удирдах албан тушаалд эмэгтэйчүүд гарч ирж байна. Тэд бусдад яаж сайн үйлчлэх вэ гэдэг дээр ухаалаг шийдлүүдийг гаргадаг. Манай компаний 47 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ бол технологийн компаниудад ховор үзэгдэл. Харин удирдах ажилтнуудын 34 хувь нь эмэгтэйчүүд.
Би 25 настай өөртэйгөө таарвал “чи ийм зүйл хийнэ гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж асууна. Жэк Ма байна гэдэг тийм амар биш. Залууст туслахын тулд их зүйл хийх ёстой. Олон хүн зовж байна. Тэгэхээр дараа дараагийнхаа амьдралд тэдэнд яаж туслах вэ гэдгийг бодно. Би Жэк Ма байснаар олон боломжууд бий болсон. Олон хүнтэй уулзаж санаа сэтгэгдлээ солилцож байна. Тэгэхээр итгэлтэй байна уу гэж асуугаад "тийм" гэвэл наадахаа хий л гэж хэлнэ. Өнөөдөр хүнд байна. Маргааш үүнээс ч хүнд болно. Харин нөгөөдөр бол бүх зүйл сайхан болно. Яагаад гэвэл маргааш ихэнх нь үхчихнэ.

Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Бид та бү...
27/07/2016

Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Бид та бүхэнд илтгэлийг бүрэн эхээр нь

ИЛТГЭЛ
Та бүхэнтэй солилцох гэсэн зарим санаа бий. Бизнес хэрхэн эрхлэх вэ талаар ихэвчлэн ярина.
Би 15-20 минутын турш ярина. Дараа нь асуултанд чинь хариулъя.
Тэнэг асуулт гэж байхгүй шүү. Асуух гэж бодсон бүх зүйлээ надаас асууж болно. Би яриад эхэлхээрээ зогсоно гэж байдаггүй муу зуршилтай. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн өмнө нэг удаа ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол улс хурдацтай хөгжсөн байна.
Өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, хоёр хамгийн том зах зээлийн яг дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Би хөх толботой төрсөн. Та бүхэн бас хөх толботой төрсөн. Ийм толботой төрдөг хүмүүс дэлхийд нийт 1,3 тэрбум байдаг.
Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж, сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Маш олон залуус суралцах чадвар өндөртэй байдаг. Тэд ямар ч хичээлийг сонгон суралцаж болно.
Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай.
Суралцах тусам илүү зүйлийг сурах чадвартай болдог. Олон зүйлийг сурч болох юм байна. Бага зэрэг зүйлийг энд тэндээс сураад мэдлэгийнхээ санг баяжуулаад явдаг. Би маш олон зүйлийг сонирхдог. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай.
Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг. Тиймээс намайг ийм ч юм мэдэх юм, ямар олон зүйл мэддэг юм бэ гэж шагшин гайхширдаг. Би тийм мундаг хүн биш. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн. Бусад хүн чамд заавал туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.

Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан. Намайг төрөх үед технологийн хөгжил тийм сайн байгаагүй.
Мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга.
Бид өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.
Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи.
30 жилийн өмнө би том компаниудыг, амжилттай хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Зарим хүн ресторан, зочид буудал нээж, бага ч гэсэн хэмжээгээр амжилтанд хүрээд явж байдаг. Тэгэхээр би эхлээд хандлагаа өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүн дотроос боломжийг гаргах хэрэгтэй.
Монголын залууст, ер нь бүх залууст сэтгэл дундуур гонсгор байдаг, бууж өгдөг. Бид энэ үедээ шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй. Хуучин бид хэвлэмэл сонин уншдаг байсан. Манай аав сонин тэгж бичсэн байна лээ, радиогоор тэгж ярьдаг гэж ярьдаг байсан. Тэдэндээ итгэдэг. Гэтэл бид өнөөдөр маш олон эх сурвалжаас мэдээлэл авч байна. Өнөөгийн үе интернэтэд байгаа бүх зүйлд итгэдэг. Тэгэхээр дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохынхоо оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.
Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос боломжийг олж харах хэрэгтэй. Юун талаар хүмүүс гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.

Би азгүй, би бүтэлгүй хүн гэж бодоод байдаг. Гэтэл намайг энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж боддог байх. Билл гейтстэй уулзаж байсан гэж.
Гэтэл тийм биш. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол доо.
Энэ дэлхийд оюун санааны коэффицент, сэтгэл хөдлөлийн коэффицент гэж чухал зүйлс байдаг.
Хайрын коэффицент гэж бас бий. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Энэ гурван коэффицентийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч болох албагүй. Би маш өндөр амжилттай хүн болох ч албагүй. Маш их мөнгө олохыг заавал эрмэлзэх хэрэггүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.
Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.
Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.
Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.
Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ банйа.

Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.
Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой
Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.
Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.

Ирээдүйдээ ямар байх вэ гэдэг дээр хүн бүхэнд тодорхой томьёог хэлж өгч чадахгүй. Гэхдээ технологийн хөгжил урагшилж байна, энэ дэмжлэгтэйгээр амжилтууд олон гарч байна. Мэдээж тоног төхөөрөмж, ухаалаг машинууд олноор бүтээгдэж байна. Хэдэн жилийн өмнө бид интернэт гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчтэй адил байдаг л зүйл болчихлоо.
Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой. Технологийн дэвшил 30 жил болж байж гардаг. Эхний 10 жилд судалгаа явдаг, дараагийн 20 жилд боловсруулж, дараа нь ашиглаж эхэлдэг.

Интернэт хөгжөөд дөнгөж 20, 30 жил л болж байна. Энэ технологи улам хөгжиж, дэвшилтэт хэлбэртээ орж байна. Улам ашиглахад дөхөм болж байна. Технологийн дэвшил сайн, муу талтай.
Сайн тал нь хүмүүсийг ахиж, дэвшихийг шаардаж байна. Интернэтийн технологийн ашиглалтын үе буюу гурав дахь дээр нь явж байна. Өнөөгийн дэлхий дээр технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж амьдрах вэ гэдгийг хүн бүр бодож байна. Сөрөг тал нь байгаль дэлхийд маш их ачаалал ирж байна.

Глобальчлал хүчирхэг эдийн засагтай орнуудыг л дэмжиж ирлээ. Харин интернэт бол гараагаа эхэлж байгаа бүхнийг дэмжиж өгдөг нээлт юм. Ийм сайхан үед бид амьдарч байна. Та бүхэн ийм сайхан, энэ их баялагтай оронд эзэн болж төрсөн. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй. Энэ боломжуудыг өөрсдөдөө хэрхэн эерэгээр наалдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Бие бялдраараа бус оюун ухаанаараа өөрийгөө дасгалжуулж, өөрийгөө цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.

БИ МӨРӨӨДӨЖ Ч БАЙГААГҮЙ ТИЙМ ИХ АМЖИЛТАНД ХҮРСЭНАлибаба группыг үүсгэн байгуулагч, Хятад улсын интернэт худалдааны тэргү...
27/07/2016

БИ МӨРӨӨДӨЖ Ч БАЙГААГҮЙ ТИЙМ ИХ АМЖИЛТАНД ХҮРСЭН
Алибаба группыг үүсгэн байгуулагч, Хятад улсын интернэт худалдааны тэргүүлэгч Jack Ma-ийн Stanford-ийн их сургууль дээр тавьсан илтгэлийг Монгол орчуулгатайгаар танд хүргэж.
Мөн Jack Ma нь Монгол улсад айлчлан ирээд байгаа билээ.

https://soundcloud.com/business-radio-98-9/g-20-jack-ma-bukhel-medeelelteimp3?in=business-radio-98-9%2Fsets%2Fg-twenty

Жэк Ма-аас сурах 5 сургамж 1.Багаар эхэлж том томорЖэк Ма компаниа 0-ээс нь эхлүүлсэн бөгөөд багахан хэмжээний хуримтлал...
26/07/2016

Жэк Ма-аас сурах 5 сургамж

1.Багаар эхэлж том томор

Жэк Ма компаниа 0-ээс нь эхлүүлсэн бөгөөд багахан хэмжээний хуримтлал болон умгар өрөөнөөс эхэлж байжээ. Бид 18 ажилчнаас 30,000 болтлоо өсөж томорлоо. Тухайн үед би өөрийн бяцхан багтаа онлайн худалдааны талаар ярьж өгсөн юм. Яагаад жижиг дунд бизнесүүд интернет ашиглан худалдаа хийх ёстой вэ гээд. Интернет худалдаа энгийн хэрэглээний зүйл болно. Хүмүүс интернет худалдааны талаар ярихаа болино. Яг л эрчим хүч шиг болох болно. Хэн ч онлайн худалдаа бидний амьдралд ингэж тус болсон, ийм давуу талтай гэж дурсан ярихгүй.

2. Үгүйсгэгчдийг бүү сонс

Жэк Магаас өөр ямар ч энтрепренер уул шиг их бүтэлгүйтлийн дараах амжилтын амтыг ярьж чадахгүй байх. Тэрбумтан болохоосоо өмнө тэрээр тоймгүй олон татгалзсан хариу, бүтэлгүйтсэн тоотой жирийн нэг хятад хүн байлаа. Ма гурван ч удаа коллежид орох гээд чадаагүй байна. Мөн их сургуульд ч тэр 2001 онд байх аа, бид нар 5 сая долларын хөрөнгө оруулалт авахаар АНУ-н венч сангуудад хандсан юм. Гэвч энэ бүхэн бүгд бүтэлгүйтлээр дууссан. Нэмж хэлэхэд Alibaba эхний 3 жилдээ ямар ч орлого олоогүй.

3. Бизнестээ итгэ тэгээд хэрэглэгчдэд үнэ цэнийг өг

Alibaba хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж чадсан явдал бол маш том итгэл. Тэд оруулсан мөнгөнийхөө хариуд чамайг олон хүнд туслан, илүү сайн нөхцөлтэй ажлын байр, илүү сайн бараа, бүтээгдэхүүн бий болгоосой хэмээн хүсэж байгаа. Энэ бол чиний мөнгө биш харин хүмүүсийн чамд өгсөн итгэл. Тэд чамайг энэ мөнгийг засгийн газраас илүү сайнаар удирдана гэдэгт бат итгэж байгаа хэмээн Ма хэлэв. Мөн тэрээр нэмж хэлэхдээ Итгэлцлийн системийг бий болгох нь Хятадад ч тэр Дэлхийд ч маш хэрэгтэй.

4. Замд тааралдах саадуудыг давах хэрэгтэй

Alibaba-г нийтэд танилцуулахаас өмнө нэг хүндрэл гарсан байсан нь төлбөр тооцооны систем. Ма хэлэхдээ Бидэнд төлбөр тооцоон системийг хийхэд санхүүгийн хувьд болон хуулийн хүрээнд хүндрэлтэй байлаа. Хэрвээ бид үүнийг хийж чадаагүй бол Alibaba-ын хөгжил хаана явж байхыг хэлэхэд хэцүү юм. Хэрэглэгчдэд үнэ цэнийг өгөх нь хамгийн чухал болохыг тэрээр мөн л давтан хэлсэн байдаг.

5. Шантрашгүй бай/Хэзээ ч бүү бууж өг

Хэрвээ чи хийж эхлэхгүй бол тэр зүйл чинь бүтэшгүй хэвээрээ л байсаар байна.

Хэрвээ чи хийж эхэлвэл ядаж чамд итгэл найдвар төрнө.

-Жэк Ма-

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд
19/07/2016

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд

Жак Ма: “Би Харвардын их сургуулиас 10 удаа татгалзсан хариу авч байлаа”
Өнөөдөр Amazon болон Ebay-ээс их ашиг орлоготой, нэр хүндтэй интернэт худалдааны Азийн нэгэн сайт байдаг нь Хятадын “Alibaba” юм. Үүний үүсгэн байгуулагч ноён Жак Ма “Дэлхийн эдийн засгийн форум”-ийн үеэр өөрийн ажлын замнал, амжилтын түүхээсээ хуваалцлаа.
1. Дадал болго
Тэрээр багадаа англи хэл сурахын тулд өөрийн төрөлх хот буюу Хан Жоу-ийн тухай танилцуулга уншиж бэлдэн, өглөө бүр Шангри-Ла зочид буудал руу явдаг байжээ. Түүнийгээ жуулчдад үнэ төлбөргүй танилцуулан хөтөч хийж, иймэрхүү байдлаар 9 жилийг ардаа үдэн англи хэлийг төгс эзэмшиж чадсан байна.
2. Битгий бууж өг
Аливаа зүйлд бүтэлгүйтэх болгондоо тэр алхам ч ухарч байсангүй. Их сургуульд орох шалгалтанд 3 удаа дараалан унаж, 30 ажлын ярилцлаганд орсон ч бүгдээс нь татгалзсан хариу сонсчээ. KFC-д ажилд орох маягтийг 24 хүн өгсөн бөгөөд Жак Ма-аас бусдыг нь ажилд авчээ. Эдгээрээс гадна тэр "Харвардын их сургууль"-д элсэх өргөдлөө 10 удаа явуулсан ч ганц удаа ч тэнцсэн гэсэн хариу авч байгаагүй байна. Түүнийг Харвардад тэнцээгүй талаар нь асуухад тэрбээр: “Би хэзээ нэг өдөр тэнд багшлах ч юм бил үү” хэмээсэн юм.
3. Санаачлагатай байж, түүнийгээ заавал хэрэгжүүл
Интернэтээс түүний хайсан анхны үг нь “шар айраг” гэсэн үг байлаа. Харин дараачийн хайсан үг нь “Хятад” байв. Ийнхүү интернэт хэрэглэж эхэлснээр түүнд өөрийг нь амжилтанд хүргэх бизнесийн санаа төржээ.

4. Хийвэл бүү ай, айвал бүү хий
Тэр эхнэртэйгээ анх 2000 доллар зээлэн компаниа байгуулж, түүнийгээ “China Pages” хэмээн нэрлэж байлаа. Энэ тухайгаа тэр: “Би анх компьютер гэдэг зүйлд хэзээ ч хүрч үзээгүй, и-мэйл, вэбсайт гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Ер нь ч тэгээд би чинь сохор барын нуруун дээр суусан хараагүй хүн шиг л байлаа шүү дээ” гэжээ.
5. Өөртөө итгэ
Анх тэр өөрийн 17 найзаа гэртээ авчраад интернэт бизнес хийх санаагаа цаг гаруй ярьсны дараа нэг нь ч дэмжсэнгүйгээр барахгүй, үнэхээр тэнэг санаа гэцгээж байв. Гэсэн ч тэр өөртөө итгэлтэйгээр маргаашнаас нь компани байгуулах ажилдаа ханцуй шамлан оржээ.
6. Хэнтэй ч бүү дайсагна
Түүний хамгийн гол зарчим бол "Дайснуудаа дайсан гэж үзэлгүйгээр, харин тэднээс өөрт байхгүй зүйлсээ суралц. Жинхэнэ бизнесмэнд ямар ч дайсан байх ёсгүй, үүнийг ойлгосон хүнд саад болох юу ч үгүй”.

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд
19/07/2016

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд

Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалт дээр Хятадын тэрбумтан Жак Ма залуу үеийнхэнд хандаж хувийн зөвлөгөө өгчээ.

Түүний үзэж байгаагаар залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой вэ?



Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.
20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.
30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.
Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.
30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.
30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.
40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.
50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.
60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.
25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирнэДэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байг...
19/07/2016

Хятадын тэрбумтан Жэк Ма Монголд ирнэ

Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Монгол улсад Асашёорү Дагвадоржийн урилгаар ирэхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 24-27-ны өдрүүдэд ирэх тэрбумтан маань “Хаан жимс” амралтын газар байрших бөгөөд Монгол оронтой танилцах аяллынхаа хажуугаар технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц унших магадлалтай аж.
1999 онд 60,000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны Alibaba компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. Компани нийт хувьцааныхаа 12 орчим хувийг зах зээлд арилжаалж 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь нэгж хувьцааг 66-68 ам.доллараар, нийт 320.1 сая ширхэг хувьцаа арилжаална гэсэн үг юм.
Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч. Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернэтэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.
1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ.

27/03/2016

4,822 followers

23/03/2016

Дэлхийн хам­­­­­гийн ядуу Ерөн­хийлөгч гэдгээ­рээ алдартай Уруг­вайн төрийн тэргүүн Хосе Мухикагийн унадаг хуучин вол­­кесваген цох ма­шиныг Арабын нэ­гэн шах нэг сая ам.доллараар ху­дал­­­дан авах санал тавьжээ. Улсын Ерөнхийлөгч гэхэд хөдөөгийн бү­дүүн бараг фермд амьдардаг, цалин хөлснийхөө дийлэнхийг бусдад тараагаад өгчихдөг түүнийг Арабын шах баяжуулахыг хүссэн бололтой. Ердөө 1800 ам.доллараар үнэлэгдэх 1987 оны “Beetle” машинд хэдэн зуу дахин нугалсан үнэ хэлжээ.
Гэвч Хосе Мухика энэ өгөөмөр саналыг хүлээн аваагүй гэнэ. Хүлээн авсан ч машин зарсан мөнгөө өөртөө биш ядууст зориулах байсан хэмээн Хосе Мухика “Busqueda” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Уругвайн Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал бүх хөрөнгө нь ердөө 1800 ам.доллар бөгөөд тэр нь мэдээж энэ цох машин ажээ.

Address

Сүхбаатар
Ulaanbaatar
1000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бизнесмен гэж хэн бэ? posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share