Let's go World

Let's go World Let's develop together! Let's study and travel together. Let's support each other and work together.

individual training
online course
ганцаарчилсан сургалт
онлайн курс

"Монголд боломж байхгүй биш, Монгол өөрөө БОЛОМЖ юм." 🚀Яагаад бид эх орноосоо дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой вэ? 🌏Гурван ...
16/06/2026

"Монголд боломж байхгүй биш, Монгол өөрөө БОЛОМЖ юм." 🚀
Яагаад бид эх орноосоо дэлхийн хэмжээнд сэтгэх ёстой вэ? 🌏

Гурван жил харийн оронд ажиллаж, амьдраад ирэхэд онгоцны буудлын шалгагчийн хэлсэн ганцхан өгүүлбэр надад эх орны минь үнэ цэнийг сануулж хоолой минь зангирч нүдэнд баярын нулимс мэлмэрч билээ. Бид дэлхийн хаана ч явж болох ч, биднийг хүлээн авах тэр "дулаан" мэдрэмж зөвхөн Монголд минь бий.

Энд тэнд очиж олон зүйлийг ойлгож ухаарч амьдарсан хугацаандаа олж авсан мэдлэг, туршлагаа одоо эх орондоо, өөрийнхөө бизнес болон хөгжилд зориулах цаг болжээ. "Let's go World" гэдэг нь зөвхөн гадагшаа явах биш, харин эх орондоо эзэн нь байж, эндээсээ дэлхийтэй холбогдохын нэр юм.

Шинэ эхлэл, шинэ боломж бүхэнд бэлэн үү? 🚀
Хүмүүс гадагшаа явж амьдралыг хайдаг бол, бид эх орондоо амьдралыг бүтээх боломжийн дунд байна. Технологи хөгжиж, дэлхий хавтгай болсон энэ үед та хаана байгаагаас үл хамааран дэлхийн хэмжээний бизнес, контентыг эх орноосоо бүтээх бүрэн боломжтой болжээ.

✅ Хайртай хүмүүсийнхээ дэргэд байх ямар амар амгалан
✅ Өөрийн хэл, соёл дээрээ бизнесээ өргөжүүлэх ямар сайхан давуу тал
✅ Шинэ үеийнхний бүтээн байгуулалтад гар бие оролцох гэдэг ямар сайхан бахархал

Бид эх орондоо эзэн байж, хамтдаа хөгжиж, дэлхийд гарах гарцыг эндээсээ эхлүүлцгээе! 🌍✨

Эх орондоо хийж бүтээх эрмэлзэлтэй хүн бүр "LIKE" дараарай! 👍
Гадаадад ажиллаж амьдарч байсан найзууд, танилуудаа меншион хийгээрэй.
Та өөрөө ч гэсэн гадаадад ажиллаж амьдарч ажиллаж байсан байгаа бол "Тийм" гэж коммент үлдээгээрэй.

БНХАУ руу 30 хоног визгүй зорчдог нь аялагч болон бизнес эрхлэгчдэд маш том боломж байна! 🥳Гэхдээ бэлтгэлгүй явбал хэлни...
03/03/2026

БНХАУ руу 30 хоног визгүй зорчдог нь аялагч болон бизнес эрхлэгчдэд маш том боломж байна! 🥳

Гэхдээ бэлтгэлгүй явбал хэлний бэрхшээлээс эхлээд төлбөр тооцоо гээд "хөгжөөнтэй" асуудлууд зөндөө гарна. Тиймээс дараах зүйлсийг заавал анхаараарай:

🔹 Төлбөр тооцоо: Хятадад бэлэн мөнгөнөөс илүү QR код хүчээ авсан. Alipay болон WeChat Pay-д картаа заавал холбоорой. Alipay-ээ Монголдоо байхдаа суулгаад, картаа холбоод туршаад үзээрэй.
🔹Тээвэр: Хурдны галт тэрэгний сүлжээ маш сайн хөгжсөн. Хотууд дотроо метро болон "Didi" (таксины апп) ашиглах нь тохиромжтой.
🔹Харилцаа холбоо: FB, IG, YouTube орохын тулд VPN эсвэл олон улсын роуминг дата ашиглана. Мөн сүүлийн үед ДАТА СИМ гарсан энэ мөн ашиглахад хялбар. Очихоосоо өмнө авч суулгасан байвал илүү амар. Интернеттэй байхад хэл мэдэхгүй байсан ч санаа зоволтгүй. "Baidu Translate" эсвэл зургаар орчуулдаг апп-ууд таны хамгийн сайн туслах болно.
🔹 Google Maps ажиллахгүй. Amap (Gaode) эсвэл Baidu Maps ашиглана. Хооронд нь хурдны галт тэргээр зорчвол маш тухтай. Хот дотроо бол DiDi тахины апп ашиглах нь тохиромжтой.
🔹 Бизнес: Кантоны үзэсгэлэн (Canton Fair) зэрэг томоохон арга хэмжээнүүд нь түнш олоход хамгийн тохиромжтой. Хятад бизнесмэнүүдтэй харилцахдаа нэрийн хуудсаа хоёр гараараа өгөх, цаг баримтлах нь маш чухал.

🔹Суралцах: 30 хоногийн визгүй хугацаанд та богино хэмжээний хэлний курс эсвэл сургуулиудтай танилцах аялал хийж болно. Харин бүтэн цагаар суралцах бол заавал X1 эсвэл X2 ангиллын виз мэдүүлэх шаардлагатай.

Аялахаар төлөвлөж байгаа найзуудаа "Tag" хийж, энэ мэдээллийг хадгалаад (Save) аваарай. 🙌

Та Хятадын аль хот руу явахыг хамгийн их хүсэж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай! 👇

#МонголХятад #ВизгүйАялал

🇲🇳 МОНГОЛ ПАСПОРТТАЙ ТА ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ 30+ УЛС!2026 оны шинэчлэгдсэн жагсаалт + инфографик энд байна 👇(Хятад, Т...
02/03/2026

🇲🇳 МОНГОЛ ПАСПОРТТАЙ ТА ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ 30+ УЛС!

2026 оны шинэчлэгдсэн жагсаалт + инфографик энд байна 👇
(Хятад, Тайланд, Бразил, Колумби гэх мэт... бүрэн хугацаатай!)

✈️ Ямар улс руу эхэлж аялахаар төлөвлөж байна вэ?
Сэтгэгдэлд улсын нэрээ бичээрэй! 🔥

Найзуудаа tag хийгээрэй, хамтдаа аяллаа төлөвлөцгөөе!
Дагаад байгаарай — долоо хоног бүр шинэ аяллын зөвлөмж, инфографик оруулна! ✈️🌍

Хятад — 30 хоног
Филиппин — 21 хоног (зарим тохиолдолд 30)
Малайз — 30 хоног
Казахстан — 90 хоног
Израиль — 30 хоног
Хонконг (БНХАУ) — 14 хоног
Киргизстан — 90 хоног
Куба — 30 хоног
Макао (БНХАУ) — 90 хоног
Лаос — 30 хоног
Тайланд — 60 хоног
Беларусь — 90 хоног
Турк — 30 хоног
ОХУ — 30 хоног
Бразил — 90 хоног
Сингапур — 30 хоног
Украин — 90 хоног (албан ёсны урилгатай)
Аргентин — 90 хоног
Уругвай — 30 хоног
Чили — 90 хоног
Эквадор — 90 хоног
Перу — 90 хоног
Узбекистан — 30 хоног
Барбадос — 90 хоног
АНЭУ — 30 хоног
Мальдив — 30 хоног
Парагвай — 90 хоног
Вьетнам — 30 хоног
Тажикистан — 30 хоног
Колумби — 90 хоног (2026.01.26-наас хүчин төгөлдөр)

#МонголПаспорт #ВизгүйАялал #Аялал #Визгүй
#МонголИргэд


18/02/2026

Celebrating my 9th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Address

Tourists Street
Ulaanbaatar
15160

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Let's go World posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share