Таны гоо сайхан таны гарт

Таны гоо сайхан таны гарт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Таны гоо сайхан таны гарт, Business service, ulaanbaatar, Ulaanbaatar.

17/02/2021
16/02/2021

НЭТВОРК МАРКЕТИНГ БИЗНЕСИЙН ТҮГЭЭМЭЛ 11 АСУУЛТ

Нэтворк маркетинг бизнес сонирхоод, хийж үзмээр санагдавч яг шийдвэр гаргахад эргэлзээтэй зүйлс тулгараад байна уу? Хүмүүст тулгардаг хамгийн гол ба түгээмэл 10 асуултанд дэлгэрэнгүй хариулж бичлээ. Эндээс мэдэхийг хүссэн зүйлийнхээ хариултыг олно гэдэгт итгэлтэй байна. Уншиж судлаад, шийдвэрээ гаргаарай!📷📷

1. Энэ чинь сүлжээний бизнес биз дээ?

Сүлжээний бизнес буюу олон улсын стандарт нэршил нь нэтворк маркетинг бизнес нь хууль ёсны, ёс зүйтэй, шударга үнэлгээтэй, шууд худалдааны зарчимтай бизнесийн систем юм. Үйлдвэрээс гарсан өвөрмөц, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр нэмэлт өртөггүй, дамжлагагүй хүргэх гол зорилготой юм. Тэгснээр хэрэглэгч хамгийн боломжит үнээр өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэх юм. Харин ашиг орлого олохыг хүссэн хүн бүр /насанд хүрсэн/ үнэгүй бизнес эрхлэгчээр бүртгүүлээд, бэлэн сургалт, системийн дагуу ажиллах боломжтой. Ажиллахадаа бүтээгдэхүүний борлуулалт хийх болон шинэ дистрибьютрүүдийг бий болгох замаар баг үүсгэж, түүнийхээ хөгжүүлэлт үзүүлэлтийн дагуу олон урамшууллыг авдаг.

2.Би сүлжээ хийж чадахгүй

Юуны өмнө та өөрөө сүлжээний хэрэглэгч гэдгээ ойлгоорой. Та Номин, Имарт, Сансар сүлжээ дэлгүүрүүдээс орж хүнс авдаг, United Colors of Benetton, Terranova, Gobi, Goyo сүлжээ дэлгүүрүүдээс хувцас авдаг, Mobicom, Skytel, Ddish, Univision, Skygo, Netflix сүлжээг ашиглан интернет орж, утсаар ярьж, ТВ болон бусад контент үздэг, гадаадад аялахдаа Uber, Airbnb сүлжээг ашиглаж буудаллаж, такси барьдаг, Facebook, Youtube, Pinterest, Snapchat гээд олон нийтийн сүлжээ цаг тутамд ашиглаж хүмүүстэй харилцдаг. Энэ бол сүлжээ. Сүлжээний бизнес хийнэ гэдэг нь тэдгээр шиг олон салбар үүсгэж, харилцаа холбоогоо ашиглан борлуулалт хийн ажиллахыг л хэлж байгаа юм. Та угаасаа л сүлжээн дотор амьдарч байгаа юм чинь тэрийгээ ашиглаад орлого олж болохгүй гэж үү?!

3. Би хэр их мөнгө олж болох вэ?

Нэтворк маркетинг бизнес эрхэлнэ гэдэг нь өөрийнхөө хувийн бизнесийг эхлүүлж байна гэсэн үг. Бид жижиг хүнсний дэлгүүр ажиллуулахаар бизнес хийж байна гэж ойлгодог. Хэрэв дэлгүүр нээсэн бол та сард дэлгүүрээсээ хэдэн төгрөгний орлого олмоор байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд юу хийх байсан бэ? Яг түүнтэй адил нэтворк маркетингийн бизнесээс хэдийг олмоор байна та өөрөө л шийднэ. Хамгийн энгийн нэмэлт орлого гэвэл 200-300К. Ах дүү, найз нөхөддөө хэрэглээний бүтээгдэхүүн санал болгоод ийм мөнгө олж болно. Amway компаний бизнес эрхлэгч болоод баг үүсгэж, суралцаж, хүмүүстэй хамт хөгжсөнөөр сардаа 3-5 сая төгрөгний орлоготой болж болно. Дунджаар 6 сараас 1 жилийн хугацаанд хүмүүс ийм орлогод хүрч чаддаг. Amway дээр орлогын дээд хязгаар гэж байхгүй. Хэр сайн ажиллана, түүнийхээ хэрээр олдог. 2-4 жил ажиллаад, амжилтын тодорхой түвшин шаардлагад хүрвэл сард 15-20 сая төгрөгний орлоготой болох боломж хүн бүрт бий. Яг ийм орлогыг авч чадсан, улам нэмсээр байгаа хүмүүс монголд бий.

4.Бизнес эрхлэхийн тулд одоо байгаа ажлаасаа гарах шаардлагатай юу?

Үгүй. Хүмүүсийн 80-90% нь хагас цагаар буюу үндсэн ажлынхаа хажуугаар бизнесээ эхэлдэг. Өөрийн чинь зорилго, хандлагаас 100% шалтгаалж таны ажиллах цаг хуваарь гарна. Зүгээр л нэмэлт орлого олох гэж байна уу, жижиг бизнесийн хэмжээнд орлого хүсч байна уу, эсвэл том бизнес буюу сард 10 саяас дээш орлогыг өөрт чинь өгөх хэмжээнд хүртэл хиймээр байна уу гэдгээс шалтгаална гэсэн үг юм. Хэрэв та 3 сая төгрөгийг эхний ээлжинд зорьж байвал ажлынхаа хажуугаар хийх бүрэн боломжтой. Оройн цагаар суралцах, бизнесдээ цаг гаргах, амралтын өдрийг ашиглах зэргээр явж болно. Хүмүүс долоо хоногт 7-10 цагийг зарцуулж ажиллах нь элбэг. Мэдээж таны орлого хөдөлмөрийн бүтээмжээс чинь шууд хамаарах тул өөрөө хувиараа зохиох нь чухал юм. Бизнесд өсөлт гарахын хэрээр яваандаа орлого чинь үндсэн ажлын чинь цалинг давах үед ажлаасаа гарч, бизнестээ бүрэн төвлөрөх шийдвэрийг гаргаж болно. Аа бас та өөртөө итгэлтэй, шийдэмгий, зорилготой бол шууд бизнесээ шинэ ажил шиг хандаж, төвлөрч ажиллах боломжтой.

5. Хэр их цаг зарцуулах шаардлагатай вэ?

Өмнөх асуултын хариулттай бараг л адил. Таны өөрийн чинь мэдэх хэрэг. Ихэнх хүний хувьд анх эхлэхдээ долоо хоногт 7-10 цаг зарцуулж байгаад яваандаа өөрийн зорилгоос шалтгаалж тогтмол цагийн хуваариа шийддэг. Эхний хэдэн сарын хувьд суралцахад цаг их зарцуулах хэрэгтэйг анхаараарай! Бизнесийн аргачлал, маркетинг, дүрэм, бүтээгдэхүүнүүд, ур чадвар, хүмүүстэй харицлах гээд олон шинэ мэдлэг чадварыг эзэмшиж байж амжилттай бизнесээ босгоно. Харин дараагийн хэдэн сард багийн хүмүүсээ яг өөр шигээ суралцахад нь дэмжиж, дасгалжуулж ажиллах юм. Баг өсөхийн хэрээр ирээдүйн пассив орлогын суурь тавигдаж байна гэсэн үг. Харин суралцана гэхээр нэг анги танхимд очиж өдөржин сууна гэсэн үг биш, таны аз болоход манай Ampreneur групп байгаа газраасаа интернет, гар утсаа ашиглаад сурах боломжийг хангадаг. Бүр унаанд бөглөрч байхдаа сонсоод л шинэ юм сураад авах боломж бий.

6.Бизнес хийхийн тулд олон хүн таньдаг байх ёстой юу?

Үгүй. Үнэндээ бид ямар олон хүн таньдгаа огт анзаараагүй байдаг. Нэрсийн жагсаалт гаргаад үзэхээр энэ хорвоо дээр ямар олон хүн таньдгаа та гайхах болно. Бизнесээ босгох, багаа үүсгэхийн тулд танд цөөхөн хэдэн идэвх чармайлттай, амьдралаа өөрчлөх чин хүсэлтэй хүмүүс хэрэгтэй. Уламжлалт бизнес, бусад ажлын байртай харьцуулахад бараг хүн бүр өөрийн чинь боломжит хэрэглэгч бас бизнес эрхлэгч байж чаддаг. Нас хүйс, туршлага, диплом, чадвар гээд нарийн шалгуур огт байхгүй. Тэтгэвэртээ гарсан хүн, гэртээ хүүхдээ хардаг ээж, их сургуулийн оюутан гээд хэнд ч бизнес нээлттэй. Хамгийн чухал нь өөртэй чинь адилхан тодорхой орлогод хүрэх зорилготой, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүн багийн чинь сайн лидер болж чаддаг. Amway-ын хувьд та 3 ийм, тууштай хүнийг багтаа оруулж, бизнес хамтрагчаа болгосон байхад сарын 3 саяын орлогод хурдан хүрнэ. Хамгийн энгийн, зөв бүтэцтэй багийн шаардлага нь энэ юм.

7. Намайг сургалт, заавар зөвлөгөөгөөр хангах уу?

Тэгэлгүй яахав. Нэтворк маркетинг бизнес, ялангуяа Amway-г хүмүүс борлуулалтын бизнес гэж хардаг боловч үнэндээ энэ нь сургалтын системд суурилсан бизнес юм. Тэгэхээр сургалт бол зайлшгүй байна гэсэн үг. Мэдлэгээ хуваалцдаг, бизнесийн know how-аа бэлэн зааж өгдөг, бүгд хамтдаа өөдөлж өсдөг бизнес. Сургуульд онц сурдаг хүүхдээсээ хуулаад сайн дүн авах нь буруу зүйл байсан бол энэ бизнесд онц сурдаг хүмүүс нь өөрсдөө зааж өгөөд, яг дуурайгаад хуулаад хийхийг зөвшөөрдөг. Нэг нь л шилдэг байдаг, нэг хүн л тушаал дэвшдэг ялдаг биш олуулаа ялдаг бизнес. Үүний тулд төрөл бүрийн, зориулалт бүрийн бэлэн хичээл, сургалтууд тогтмол явагддаг. Онлайн хичээл, подкаст, нийтлэл мэдээ, чат групп гээд олон эх сурвалж танд заахад бэлэн байна.

8.Амжилттай ажиллахын тулд супер борлуулагч байх ёстой юу?

Үгүй. Уламжлалт борлуулалт, худалдааны тактик энэ бизнест амжилт олдоггүй. Учир нь тэгдгээр арга барилууд яаж ийгээд хүнд юмаа зараад салахыг боддог бол нэтворк маркетингт удаан хугацааны харилцаа, үнэнч хэрэглэгч, бүтээгдэхүүний зөвлөгчийг бэлддэг. Хүмүүст санаа тавьж, асуудлыг илрүүлж, түүнийг нь шийдэж өгдөг найрсаг, үнэ цэнэтэй харилцаан дээр амжилт суурилдаг. Үнэнч шударга, ёс зүйтэй байх нь хэрэглэгч нартай ч, багийн хамтрагч нартайгаа ч харилцахад шаардагддаг.

9. Хэрэв энд тийм шилдэг, чанартай бүтээгдэхүүн байдаг юм бол яагаад дэлгүүрт зарж болдоггүй юм бэ?

Хамгийн эхний асуултанд байсан шиг нэтворк маркетинг бизнесийн зарчим нь үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд үйлчлэх юм. Уламжлалт бизнесд бараа бүтээгдэхүүн үйлдвэрээс гараад брокер компани, дистрибьютр компани, бөөний төв, жижиглэн худалдаа гэх мэт олон дамжлагаар явж, тэр бүрт нэмэлт өртөг шингэсээн анхны үнээсээ хэд дахин илүү үнээр хэрэглэгч дээр очдог. Бүтээгдэхүүнийг дэлгүүрт байршуулж борлуулахын тулд эдгээр дамжлага, дээр нь нэмээд дэлгүүр талбай, түрээс, худалдагч, тохижуулалт, олон төрлийн реклам сурталчилгаа, бүтээгдэхүүнийг удаан хадгалах нөхцөл, орц найрлага гээд олон ажиллагаа гарч, тэр бүрийг шийдвэрлэхэд зардал гардаг. Тэр зардлыг бүтээгдэхүүний борлуулалтын үнээс нөхөж авдаг тул бүтээгдэхүүн үнэтэй зарагдана гэсэн үг. Amway дээр хэн хэзээ авах бол гэж дэлгүүрийн тавиур дээр хүлээх биш зөвхөн хэрэглэгчийн захиалсан нэр төрөл, тоо хэмжээгээр бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Мөн Amway бүтээгдэхүүн органик орц найрлагтай, эко бүтээгдэхүүнүүд байдаг тул зөвхөн өөрийн стандартаар /тээвэрлэлт, хадгалалт, савлагаа/ худалдаалагдах нь хамгийн тохиромжтой байдаг. Дистрибьютрүүд буюу бизнес эрхлэгч нар нь бүтээгдэхүүнийг шууд борлуулж, борлуулалтын ашгаас хувь хүртэж ашиг олдог тул хэрвээ дэлгүүр тавиад зарвал эдгээр олон хүнд орлогын өргөн боломж хаагдах юм. Дэлгүүрийн эзэн л ашиг олж, ажилчид нь тогтмол цалингаа авдаг уламжлалт салбарыг бодвол Amway дээр бизнес эрхлэгчээр бүртгүүлсэн бол өөрөө дэлгүүрийн эзэн боллоо гэж ойлгож болно.

10.Нэтворк маркетинг бизнес нь тогтвортой бизнес болж чадах уу, эсвэл түр зуурын ашиг орлого уу?

Нэтворк маркетинг бизнес нь аль хэдийн хагас зуун жилийн турш тогтвортой ажиллаж, батлагдсан системтэй. Amway компани анх 1959 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн сүлжээний зарчмаар ажиллаж, олон сая үнэнч хэрэглэгчдийг бий болгож, олон мянган хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэсэн. Мөн цаашид ч удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж чадна гэдэг нь эдийн засгийн олон үзүүлэлтээр батлгаддаг. Орчин үед технологийн хөгжил нэмэгдэхийн хэрээр уламжлалт бизнесүүд ч интернетэд суурилсан нэтворк маркетинг системийг ихээр ашиглах болсон. Amway үндсэн үйл ажиллагаа бүгд цахим хэлбэрээр буюу интернет системээр явагддаг. Ямар ч дэвшил, шинэ технологи гарсан бай түүнийг Amway нэвтрүүлэх бөгөөд хүнээс хүнд маркетингийн арга, эрүүл чанартай бүтээгдэхүүн, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ нь цаг үетэйгээ үргэлж нийцэх бас ганхахгүй систем болж чадна. Бас та бизнес эрхлэгчээр ажиллаад үүсгэсэн баг чинь ажиллаж л байвал түүнээс салаалах олон багууд бий болж, өсч үржин бие даан ажилласаар байна. Харин та ажиллахгүй байсан ч компаний хувьцаа эзэмшигч шиг ашиг орлого хүртсээр байх систем энд бий.

Нэтворк бизнес эхлүүлэхэд хэр их мөнгө шаардагдах вэ?

Мөнгөний хувьд бас л танаас 100% шалтгаална. Зарим хүмүүс бизнесдээ нилээд нухацтай хандаж, өөртөө багахан барааны эргэлт үүсгэж, хувийн оффис тохижуулж, гарааны мөнгө зарцуулдаг. Бүртгэлийн, элсэлтийн хураамж гэж байхгүй. Ямар ч үнэгүй та бизнесд элсэж болно. Бас хүсвэл огт мөнгө зарлагадахгүйгээр ажиллах аргачлал бий. Amway-н хувьд 15% болон 23% гэсэн 2 янзын бүртгэлийн ангилал байдаг бөгөөд 23% болсноор бизнес хийх эрх нь нээгддэг. Бизнесээ ямар аргаар явуулахаа та өөрөө шийдэж, бас бэлэн загварыг даган дуурайж хийж болно. Зарим хүмүүс ажлын байр, нэрийн хуудас, хувийн урамшуулал хүн татах үйл ажиллагаа санаачилдаг бол дөнгөж эхэлж байгаа таны хувьд интернет, ухаалаг гар утсаа ашиглаад л ажиллаж болно. Бүтээгдэхүүний мэдээлэлтэй сэтгүүл, үнийн каталог, нэмэлтээр үзүүлэх туршилтын бүтээгдэхүүн материал гээд маш бага зардал өөрөө хүсвэл гаргаж болно. Жишээ нь: Amway бүх бүтээгдэхүүний жагсаалт, үнэ бүхий каталог нь 2500₮ үнэтэй байдаг. Багаар эхэлж, томоор өсөх боломж бол нэтворк маркетинг бизнес.

Artistry брэнд нь хагас зуун жилийн түүхтэй, өндөр үр дүнтэй, Nutrilite -ийн органик тариалангийн талбайд тарьж ургуулса...
16/02/2021

Artistry брэнд нь хагас зуун жилийн түүхтэй, өндөр үр дүнтэй, Nutrilite -ийн органик тариалангийн талбайд тарьж ургуулсан байгалийн гаралтай орц найрлагыг ашигладаг. Эрүүл мэндийн салбарт 50 гаруй жилийн турш хийгдсэн шинжлэх ухааны судалгаа ашиглаж, шинжлэх ухааны ололтонд тулгуурлан бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг. Брэндийн философийн үндэс нь эмэгтэй хүн бүрийн гоо сайхныг тодотгох тэмүүлэл юм.

⏳Аль насанд арьсанд ямар үйл явц явагддаг вэ? Мөн түүнд тохирох арьс арчилгааг Artistry бүтээгдэхүүнээр хэрхэн шийдэх вэ?

🌷Үндсэн арчилгаа
Жигд тогтмол арчилгаа нь илүүдэл тослогоос салгаж, бохирдлоос хамгаална.

Өдөр болон орой арьсны усан липидийн давхаргыг төлжүүлж нэмэлт чийгшил өгнө.

🔹Арьс арчилгааны зорилго:

- Цэвэрлэгээ

- Чийгшил ба илүү гялтайлгахгүй тэжээл өгнө.

- Хамгаалалт

✔Тохирох бүтээгдэхүүн: Artistry Essentials цуврал

🌹18 наснаас хойш
Чийгшлээ аажмаар алдаж эхэлнэ.

Салстын булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдөнө.

Эсийн эластин болон коллаген ялгаруулалт 25-30 хоног тутамд явагдана.

🔹Арьс арчилгааны зорилго:

- Чийгшүүлэх

- Гадны бохирдлоос хамгаалах

- Эсийн эластин болон коллаген ялгаруулалт 25-30 хоног тутамд явагдана.

✔Тохирох бүтээгдэхүүн: Artistry Hydra V цуврал + Artistry Signature Select серум

🌺27 наснаас хойш
Үрчлээ үүсч эхэлнэ.

Булчингийн чангарал багасна. "Ядарсан нүүр"-ний шинж тэмдэг

Эсийн нөхөн төлжилт удааширна. (35-40 хоног)

🔹Арьс арчилгааны зорилго:

- Коллаген ялгаруулалтыг идэвхижүүлэх

- Эсийн амьдралын хугацааг удаашруулах

- Тэжээл болон чийгшүүлэлт

✔Тохирох бүтээгдэхүүн: Artistry Youth Xtend цуврал + Artistry Signature Select серум

🌼37 наснаас хойш
Арьсны уян хатан чанар буурна. Нүүрний зөөлөн эдийн бууралт

Эсийн бодисын солилцоо удааширна.

Цусны эргэлт саатна.

Эсийн нөхөн төлжилт удааширна. (60-80 хоног)

🔹Арьс арчилгааны зорилго:

- Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, алдагдахаас сэргийлэх

- Эсийн амьдралын хугацааг удаашруулах

- Тэжээл болон чийгшүүлэлт

- Нөхөн сэргээх, хамгаалах

✔Тохирох бүтээгдэхүүн: Artistry Youth Xtend цуврал + Artistry Youth Xtend Ultra + Artistry Signature Select серум

🌻Арьсны тусгай асуудлыг шийдэх бүтээгдэхүүнүүд

✅Эрчимжүүлсэн арьс арчилгаа - Artistry Intensive Skincare

- Гэмтсэн арьсыг нөхөн сэргээх

- Үрчлээний харагдах байдлыг багасгах

- Гадна төрх сайжрах

✅Жигд өнгө - Artistry Ideal Radiance

- Пегментүүдийг /сэвх нөсөө/ багасгах ба ирээдүйд гарахаас нь сэргийлэх

- Арьсыг илүү жигд өнгөтэй болгоно

✅Нэмэлт арчилгаа - Artistry (цагаан савлагаатай тусгай зориулалтын бүтээгдэхүүнүүд)

- Тослог, хуурай, эмзэг арьсны арчилгаа

Тусгай арчилгаа - Artistry Supreme LX

- Уян хатан байдлыг хадгалах ба нөхөн сэргээх

- Үрчлээсийг арилгах

✳Аль ч Artistry бүтээгдэхүүн хэрэглэсэн бай арьс арчилгааны 3 чухал алхмыг мөрдлөг болгоно.

💟Алхам 1 - Бэлтгэл

🔸Нүүр угаагч хөөс
- Гадна талын бохирдол болон арьсны ялгаруулсан бохирдлыг цэвэрлэдэг.

- Арьсыг идэвхитэй цэвэрлэж, арьс арчилгааны дараагийн алхамд бэлтгэнэ.

🔸Тоник
- Цэвэрлэгч бодисны үлдэгдлийг цэвэрлэж, усан цэвэрлэгээний усны хатуулагыг багасгана.

- Арьсны PH балансыг тэнвэржүүлнэ.

💟Алхам 2 - Идэвхжүүлэлт

🔸Серум
- Арьсны хамгийн гүн давхраа руу ч нэвтрэн идэвхитэй бодисуудаар арьсанд тэжээл өгнө.

- Арьс хамгаалах бодис агуулдаггүй.

💟Алхам 3 - Тэжээл

🔸Нүүрний тос
- Тэжээлийн нэгдэл агуулсан

- Хамгаалах үйлчилгээ нь арьсны гидролипидний бүрхүүлийг сэргээдэг.

🔸Зовхины тос
- Нүдний зовхины эмзэг арьсанд зориулагдсан илүү үр дүнтэй, тусгай үйлчилгээтэй (ядаргааг тайлж, хялгасан үрчлээг багасгах) тос.

Алхам 1 болон Алхам 3 нь өдөр тутмын арьс арчилгааны зайлшгүй шаардлагатай алхмууд юм.

Зохистой үр дүнд хүрэхийн тулд Алхам 2-ыг өөрийн гоо сайхны хэвшилдээ нэмээрэй!

15/02/2021

👉 ТАНЫГ ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОДОГ ЗУРШИЛ!!!!

⚡️Зуршил 1
Нэн даруй ашиг хайх. Ядуу хүн шинэ зүйл сурахыг хүсдэггүй. Ирээдүйтэй зүйл дээр ажиллахыг хүсдэггүй, бодохыг ч хүсдэггүй. Яг одоо ашиг мөнгө олохгүй бол хэрэггүй гэж үздэг.
Улсаараа ядуу байгаагийн гол шалтгаан энэ биз дээ?

⚡️Зуршил 2:
Ядуу хүн үргэлж хэн нэгнийг буруутгадаг. Ядуу хүн хариуцлагыг хэзээ ч өөр дээрээ авдаггүй. Тэр харин өөрийн ялагдал алдааг хамт олон, даргаа, эсвэл нийгмийн тогтолцоог буруутгаж байдаг. Тэд ингэж боддог: "тэр саад болоогүй бол би хийчих байсан юм." "Тэд бүгд саад болдог тул би амжилттай байсангүй"

⚡️Зуршил 3:
Байнга ажлыг хойшлуулдаг. Тэд долоон удаа хэмжиж - нэг огтол гэсэн зарчмыг сүрхий баримтлана. Бодно, хэмжинэ... цаг хугацаа өнгөрсөөр... эцэст нь хэн нэгэн түүний хэсгийг авах болно. Эхний алхмыг хийж, эрсдлээс айдаггүй хүн ялдаг. Өөрийн санаагаа санах буландаа хадгалдаг хүн биш харин хэрэгжүүлдэг нэгэн ялдаг.

⚡️Зуршил 4:
Үйлдэл хийх. Ядуу сэтгэлгээтэй хүн эрсдэлд дургүй. Тэд их биш ч тогтвортой орлогыг чухалчилдаг. Үүний үр дүнд цалингаас цалингийн хооронд амьдардаг.

⚡️Зуршил 5:
Ядуу сэтгэлгээтэй хүн үнэ төлбөргүй зүйлд хамгийн эхэнд явж байдаг жнь: үнэгүй сургалт, семинарт хамгийн их ханддаг. Үүнээс болж үр дүн нь - суралцах хуурамч үзэгдлээр амьдардаг ба үнэн хэрэгтээ ямар ч хөгжил өөр дээр нь байдаггүй. Амжилтанд хүрэхийн тулд багштай амьд холбоо тогтоохоос гадна зорилго, үйл ажиллагаа тодорхой байх хэрэгтэй. Сургалтын Үнэ - энэ нь ирээдүйн амжилтын зөвхөн нэг үзүүлэлт боловч бас таны урам зоригийн үнэ юм.

⚡️Зуршил 6:
Ядуу хүн бусдын зардлаар амьдрах дуртай. Бусдын ажлыг үнэлдэггүй. Тэдний философи - үнэ төлбөргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг эрж хайж байдаг. Хулгай хийх өөр хэн нэгний оюуны өмчийг залилан авах нь хэзээ ч ядуу амьдралаас хүнийг гаргадаггүй.

⚡️Зуршил 7:
Өөрийгөө байнга өрөвдөж байдаг. Тэд ихэнхдээ асуудлыг амьдарч байгаа орчин, муу боловсрол, ядуу гэр бүлд төрсөн, биеийн галбир бүр эх орноо хүртэл голох гм. байдал гаргана. Хэдэн арван шалтгааны улмаас өөрийгөө өрөвдсөөр л...

⚡️Зуршил 8:
Үнэндээ мөнгө байхгүй байх нь - сөрөг сэтгэл хөдлөлийн шалтгаан. Баян сэтгэлгээтэй хүн ядуу хүнээс асуудлыг өөр өнцгөөс харж, хүлээн авч байдагтай холбоотой. Тэд амжилтгүй байдлыг зорилгодоо хүрэх нэг шат гэж ойлгодог. Тэд өөрийгөө өрөвдөж сураагүй. Тэглээ гээд бүх зүйл сайн сайхан болохгүйг ойлгодог.

⚡️Зуршил 9:
Ядуу сэтгэлгээтэй хүнд бусад хүмүүс юу гэж бодох маш чухал.
Амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн тусгаар байдлаа үнэлж байдаг. Бусдын санаа бодлоос хамааралтай биш гэж хэлж болно. Ядуу хүн харин өөрийн цаг зав, хүч чадлаа дийлэнх хувьдаа бусад хүмүүсийн нүдэнд нэр хүндээ хадгалж авах дээр зарцуулдаг. Тэр илүү амжилттай, хүчтэй хүнтэй өөрийгөө харьцуулах ба энэ нь эргээд гомдлоход хүргэдэг гэнэ

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
0505

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Таны гоо сайхан таны гарт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share