27/08/2026
Илүү тогтвортой ирээдүйн төлөө: Инноваци, биологийн олон янз байдлын мэдээлэл, нөхөн сэргээлтийг уялдуулах нь
COP17 Mongolia – Ногоон бүсэд “Газрын өдөр”-н хүрээнд зохион байгуулагдсан “Дижитал инновац, биологийн олон янз байдлын мэдээлэл ба нөхөн сэргээлтийн технологи” сэдэвт панел хэлэлцүүлэг салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, технологи, шинжлэх ухаан, практик туршлагыг хослуулан газрын нөхөн сэргээлт болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрхэн дэмжих талаар санал бодлоо солилцлоо.
Илтгэгчид дараах чиглэлээр туршлага, шийдлүүдээ хуваалцлаа:
• Ухаалаг, тогтвортой уул уурхайн дижитал шийдэл ба технологийн дэвшил — Г.Цолмон, Тригтек
• Ландшафтын нөхөн сэргээлтийн Resource Nexus аргачлал — Dr. Alexey Alekseenko, United Nations University
• Хөрсний элэгдлийг бууруулах, доройтсон бэлчээр ба ургамлыг нөхөн сэргээх Биологийн хөрсний царцдас (BSC) арга — Akihito Sakurai, Nippon Koei
• Биологийн олон янз байдлын хамгаалал, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгааллын практик туршлага — Л.Мягмаржав, Oyu Tolgoi
• eDNA-д суурилсан биологийн олон янз байдлын хяналт ба мэдээлэлд суурилсан нөхөн сэргээлтийн мониторинг — Dr. Vere Ross-Gillespie, NatureMetrics
Панел хэлэлцүүлгийг Тригтек-н Гидрогеологич Б.Хулан хөтлөн, панелист нар хэрэгжиж буй технологи, туршилтын төслүүдийг илүү уялдаа холбоотой, нотолгоонд суурилсан цогц шийдэл болгон хөгжүүлэх боломж, мөн байгаль орчны дата, уурхайн төлөвлөлт, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын мониторинг, орон нутгийн оролцоо болон ландшафтын урт хугацааны менежментийг хэрхэн уялдуулах талаар хэлэлцлээ.
Мэдлэг, туршлага, санал бодлоо хуваалцсан нийт илтгэгч, панелист, хамтрагчид болон хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн оролцогч та бүхэнд баярлалаа. Энэхүү хэлэлцүүлгээс эхэлсэн яриа, санал санаачилгууд цаашид шинэ хамтын ажиллагаа, бодит шийдлүүд болон Монгол орны илүү эрүүл, тэсвэртэй экосистем, ландшафтыг бий болгоход чиглэсэн бодит үр дүн болон үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
***
Connecting innovation, biodiversity intelligence and practical restoration for a more sustainable future.
At UNCCD COP17 Mongolia – Land & People Day, the session “Digital Innovation, Biodiversity Intelligence and Restoration Technologies” brought together leading experts and practitioners to explore how technology, science and on-the-ground experience can help shape the future of land restoration and sustainable resource management.
Our speakers shared perspectives on:
• Digital solutions and technological advancements for smarter and more sustainable mining— Tsolmon Gonchig, Trigteq
• Resource Nexus approaches to landscape restoration — Dr. Alexey Alekseenko, United Nations University
• Biological Soil Crust (BSC) methods for erosion control and vegetation recovery — Akihito Sakurai, Nippon Koei
• Biodiversity conservation, rehabilitation and offsetting in practice — Myagmarjav Lkhagvasuren, Oyu Tolgoi
• eDNA biodiversity intelligence and the data behind restoration— Dr. Vere Ross-Gillespie, NatureMetrics
The panel discussion, moderated by Khulan Batsukh, Hydrogeologist at Trigteq, explored how Mongolia can move beyond individual technologies and demonstration projects toward more integrated, evidence-based approaches — connecting environmental data, mine planning, restoration, biodiversity monitoring, communities and long-term landscape management.
Thank you to all our speakers, panelists, partners and everyone who joined the discussion and shared their perspectives. We look forward to seeing these conversations turn into new collaborations and practical solutions for healthier, more resilient landscapes in Mongolia and beyond.