06/08/2026
Өнөөдөр манай компанитай хамтран ISO 7101:2023 Эрүүл мэндийн байгууллагын чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлж буй 8 эмнэлгийн 60 гаруй мэргэжилтэнд “Эрсдэлийн менежмент” сэдвээр сургалт орлоо.
2018 оноос хойш эмнэлгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр тасралтгүй уншиж судлан, сургалтын агуулга, лекц боловсруулж, эмнэлгүүдэд сургалт, зөвлөгөө өгч ажилласаар иржээ.
Энэ удаагийн сургалтаар:
🔹 Эрсдэлийн менежментийн онол, арга зүй
🔹 Эмнэлгийн үйл ажиллагаанд тулгардаг бодит жишээ, тохиолдол
🔹 Эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх аргачлал
🔹 Эмнэлгийн эрсдэлийн үнэлгээний бэлэн загвар
🔹 Эрсдэлийн мэдээллийг нэгтгэн харуулах удирдлагын дашбоард зэргийг онол, практиктай хослуулан заалаа.
ISO 7101 стандартыг хэрэгжүүлэхэд эрсдэлийн менежмент нь тусдаа нэг ажил бус, байгууллагын засаглал, манлайлал, шийдвэр гаргалт, өвчтөн болон ажилтны аюулгүй байдлыг дэмжих тогтолцооны салшгүй хэсэг юм.
Тиймээс сургалтаар зөвхөн мэдлэг өгөхөөс илүүтэй эмнэлгүүд өөрсдийн үйл ажиллагаанд шууд ашиглаж, цаашид тогтмол хөгжүүлэх боломжтой аргачлал, загвар, хэрэгслээр хангахыг зорьж байна.
Эрсдэлийг зөв удирдана гэдэг нь асуудал гарсны дараа арга хэмжээ авах бус, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, нотолгоонд үндэслэн шийдвэр гаргадаг байгууллагын эрсдэлийн соёлыг төлөвшүүлэх явдал юм. #Эмнэлгийн менежмент #Эрсдэл