Dat consulting llc

Call Directions Website Contact the business

Dat consulting llc Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ, менежментийн тогтолцооны зөвлөх үйлчилгээ,

Эрсдэлд суурилсан сэтгэлгээ, Үйл явцын хандлагыг байгууллагын соёл болгох, менежментийн тогтолцоогоо олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхэд бид туслана.

Бид🌿 ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ & ЭКСПО 2026 🌿 арга хэмжээнд АЛСЫГ ХАРЖ, ОРГАНИКИЙГ СОНГОН  #ДЭМЖИГЧ байгууллагаар орол...
05/08/2026

Бид🌿 ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ & ЭКСПО 2026 🌿 арга хэмжээнд АЛСЫГ ХАРЖ, ОРГАНИКИЙГ СОНГОН #ДЭМЖИГЧ байгууллагаар оролцож байна. 🌹

АМЖИЛТ ХҮСЬЕ🌿

🌿 ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ & ЭКСПО 2026 🌿 арга хэмжээг дэмжин АЛСЫГ ХАРЖ, ОРГАНИКИЙГ СОНГОН #ДЭМЖИГЧ-ээр оролцож байгаа Dat consulting llc хамт олонд баярлалаа. 🌹

АМЖИЛТ ХҮСЬЕ🌿

Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ДАТ Консалтинг ХХК "Төв Азийн III органик форум экспо 2026" арга хэмжээг дэмж...
03/08/2026

Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе.
ДАТ Консалтинг ХХК "Төв Азийн III органик форум экспо 2026" арга хэмжээг дэмжин оролцож байна.

📍 Улаанбаатар хот, Монгол Улс
📅 2026 оны 8 дугаар сарын 29–30

Төв Азийн органик салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Төв Азийн 3 дугаар Органик Форум ба Экспо – 2026” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү форум нь 2024 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод, 2025 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод амжилттай зохион байгуулагдсан форумуудын үргэлжлэл бөгөөд Төв Азийн орнуудын фермерүүд, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, боловсруулагчид, экспортлогчид, эрдэмтэн судлаачид, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагууд болон бодлого боловсруулагчдыг нэгтгэсэн бүс нутгийн томоохон арга хэмжээ юм.

🌿Алсыг харъя — Органикийг сонгоё!

Дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/profile.php?id=61590633282601

🇲🇳ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳 Тулга төрийн 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тог...
10/07/2026

🇲🇳ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

Тулга төрийн 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сайхан наадаарай! 🇲🇳

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэндийг хүргэе! 🎉🌸Үрс бүхэн инээд хөөрөөр дүүрэн, ээж бүхэн ...
01/06/2026

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэндийг хүргэе! 🎉🌸

Үрс бүхэн инээд хөөрөөр дүүрэн, ээж бүхэн жаргалтай байх болтугай. 🌷🌷🌷

21/05/2026

ДАТ Консалтинг ХХК-ийн мэргэжилтнүүд дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчид, инженерийн болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудын хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдтэй танилцаж байна.

"Fire & Safety Expo Korea 2026"

🔥   ХХК ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ШИЙДЛҮҮДТЭЙ танилцаж байна. БНСУ-ын Дэгү хотноо 5 сарын ...
21/05/2026

🔥 ХХК ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ШИЙДЛҮҮДТЭЙ танилцаж байна.

БНСУ-ын Дэгү хотноо 5 сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй галын аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын "Fire & Safety Expo Korea 2026" үзэсгэлэнд "ДАТ Консалтинг" ХХК-ийн #Үнэлгээ, мониторингийн төвийн мэргэжилтнүүд оролцон дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчид, инженерийн болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудын сүүлийн үеийн шинэ технологи, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдтэй танилцаж байна.

"Fire & Safety Expo Korea 2026" нь галын аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, аврах ажиллагаа болон ухаалаг аюулгүй байдлын технологийн чиглэлээр Азийн бүс нутагтаа хамгийн томд тооцогддог арга хэмжээ юм.

👉Fire Protection System (Галын хамгаалалтын систем)
👉Emergency Response Technology (Онцгой байдлын хариу арга хэмжээний технологи)
👉Industrial Safety Solutions (Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны шийдлүүд)
👉Disaster Risk Management (Гамшгийн эрсдэлийн удирдлага)
👉Smart Monitoring & Safety Equipment (Ухаалаг хяналт, аюулгүй байдлын тоног төхөөрөмж)
👉ESG & Business Continuity (БАХ-Байгаль орчин, нийгэм, засаглал болон Бизнесийн тасралтгүй ажиллагаа)

#Үнэлгээ, мониторингийн төвийн мэргэжилтнүүд энэхүү олон улсын арга хэмжээнээс #гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, дэвшилтэт шийдэл, инновац, шинэ технологийг судалснаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, түнш байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг өргөжүүлэн тогтвортой хөгжил, эрсдэлийг удирдах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал алхам болох юм. 🌟

www.dat-consulting.mn


Өнөөдөр  . Хог хаягдлын менежмент бол компанийн засаглалын чухал хэсэг юм. Орчин үеийн бизнесүүдийн гол үнэлэмж нь байга...
30/03/2026

Өнөөдөр .
Хог хаягдлын менежмент бол компанийн засаглалын чухал хэсэг юм. Орчин үеийн бизнесүүдийн гол үнэлэмж нь байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө (E-Environmental) хэрхэн бууруулж байгаагаар хэмжигддэг болжээ.

Шинэ долоо хоногтоо байгальд ээлтэй, хариуцлагатай засаглалыг эрхэмлэн ажиллахыг уриалж байна.



🌏 Япон менежментийн сайн туршлага судлах сургалт-аялалын 2026 оны 5-р сарын 22-29 өдөр (7ш, 8ө)-ийн хөтөлбөрөө зарлаж ба...
22/03/2026

🌏 Япон менежментийн сайн туршлага судлах сургалт-аялалын 2026 оны 5-р сарын 22-29 өдөр (7ш, 8ө)-ийн хөтөлбөрөө зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь, Япон улсын нийгэм, соёлын амьдралтай танилцахаас гадна япон компанийн менежмент, үйл ажиллагаатай бодитой танилцах, бизнесээ амжилттай удирдаж буй удирдлага, менежерээс кейсэд суурилсан лекц сонсож туршлага судлахаар 3 компаниар зочилох нь давуу тал болно. Мөн хөтөлбөрт хамрагдсан тухай монгол, япон талаас 2 гэрчилгээ олгогдоно.

Хөтөлбөр үзэх QR код-с дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаж, 9906-2826, 9910-4029 утаснаас мэдээлэл аваарай.

☀️Төгс тэнцвэрийн баяр: НаурызУрин цаг айлчлан ирж, өдөр шөнийн тэнцэл тохиодог Наурызын баяр бол байгаль дэлхий төдийгү...
22/03/2026

☀️Төгс тэнцвэрийн баяр: Наурыз

Урин цаг айлчлан ирж, өдөр шөнийн тэнцэл тохиодог Наурызын баяр бол байгаль дэлхий төдийгүй бизнесийн шинэ боломжууд, өсөлт дэвшлийн бэлгэдэл юм. 🌿📈

Dat consulting llc-ийн зүгээс Казак ахан дүүс, харилцагч байгууллагууд болон хамтран ажиллагсдадаа Нарны баяр — Наурызын халуун мэндийг дэвшүүлж байна.

Таны бизнес болон хувийн амьдралд нар мэт дулаан элч, тогтвортой хөгжил, амжилт бүтээлийн дээдийг ерөөе. Шинэ оны босгон дээр төлөвлөсөн ажил бүхэн тань өөдрөгөөр бүтэх болтугай! ✨🤝



Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Технологи хөгжихийн хэрээр шинэ аюул заналууд бий болж байгааг та анзаарсан уу? Аюулгүй...
16/03/2026

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Технологи хөгжихийн хэрээр шинэ аюул заналууд бий болж байгааг та анзаарсан уу? Аюулгүй байдлын арга хэмжээнүүдээ тогтмол шинэчилж, сайжруулах шаардлагатайг танд сануулж байна.

📄Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны баталсан мэргэжлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангасан мэдээллийн аюулгүй байдлын аудитыг манай байгууллага хийж байна.

💼 Бид юу санал болгодог вэ?
🔐 Мэдээллийн аюулгүй байдлын аудит
🔍 ISO/IEC 27001:2022 стандартын хэрэгжилтийн
зөвлөх үйлчилгээ
📊 Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт
📘 Аюулгүй байдлын баримт бичгийн боловсруулалт

Бидэнтэй холбогдох:
📞 Утас: 77744029, 99104029
📧 Имэйл: [email protected]
🌐 Вэбсайт: www.dat-consulting.mn
📍 Байршил: Бизнес плаза 301 тоот, СБД, 1-р хороо

Address

UB, Sukhbaatar 1st District, Business Plaza 301
Ulaanbaatar
976-7774-4029

Alerts

Be the first to know and let us send you an email when Dat consulting llc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dat consulting llc:

Shortcuts

Share