30/05/2026
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ЗЭВ КЛУБИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮД
ХҮҮХДИЙН МАРАФОН-2026-Д ОРОЛЦЛОО.
“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” УРИАН ДОР ХҮҮХДИЙН МАРАФОН-2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриан дор “Хүүхдийн марафон-2026” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Тус марафонд 6-7, 8-9, 10-11, 12-13, 14-15, 16-18 насны ангиллаар нийт 700 гаруй хүүхэд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү марафоныг амжилттай дуусган барианд орсон хүүхэд багачуудыг батламжаар шагнаж, “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь”, “Монгол Эрдэнэ” хамтарсан төслийн хүрээнд толилуулж буй “Найзууд” хүүхдийн жүжгийг үзэх эрхийн бичиг гардууллаа.