08/05/2022
ОЧИХ ЁСТОЙ ГАЗРУУД
- Далайн аялалын мэргэжилтэн Татьяна Василенко
Үл мэдэгдэх зүйл рүү тэмүүлэн эхэлсэн тэр нэгэн зүйл миний амьдралын хамгийн хүчтэй хайр болон хувирсан юм. Далайн аялалын хөлөг дээр ажиллан дэлхийг тойрон аялаж байсан маань гайхалтай туршлагуудыг бий болгож, итгэмээргүй эрдэнэсүүдийг нээн илрүүлсэн юм.
Италийн гайхамшигт сүм хийдүүдээс Мексикийн Ривьерийн цагаан элс хүртэл, Барселон хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас Зүүн Карибын тэнгисийн нам гүм арлууд, Аляскийн эртний мөсөн голуудаас эхлээд Токиогийн орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд хүртэлх энэ бүх газрууд намайг аялал жуулчлалын мэргэжилтэн, бүх газар орныг хамгийн сайн мэдэгч нэгэн болгосон юм.
Аялал жуулчлал гэдэг бол бараг бүх хүмүүсийн хобби бөгөөд үүнийг өөрийн мэргэжил, амьдралынхаа хүсэл тэмүүлэл болгох нь онцгой завшаан гэдэгт би итгэдэг! Би одоо inCruises-ийн гэр бүлийн нэг гишүүн болсон болохоор дэлхийн өнцөг булан бүрт буй аялагчдад зориулсан ийм гайхалтай платформоор үнэхээр бахархаж байна. Бид энд зөвхөн хүн бүрт хүртээмжтэй далайн аялал хийхээс гадна ертөнцийг бүрэн дүүрэн мэдрэхэд тань туслах зорилготой юм.
Дэлхий ертөнцтэй танилцах нь таны амьдралын чухал хэсэг болох нь гарцаагүй! Та үргэлж мөрөөдөж байсан тэр л газрууд руугаа очиж, мөрөөдлөө биелүүлэх болно. Алслагдсан арал дээр далайн гахай, яст мэлхийтэй хамт усанд сэлэх, ид шидийн мэт фиордуудын дээгүүр нисдэг тэргээр аялах, Систиний сүм дэх Микеланжелогийн зургуудыг үзэх, Картахенад салса бүжиглэж сурах эсвэл Фүжи ууланд жинхэнэ япон цайны ёслол үйлдэх зэрэг бид бүхний бүх хүслийг зөвхөн inCruises л боломжтой болгож өгдөг юм.
Би 7 жилийн хугацаанд 6 тивээр аялж, 3 удаа Атлантын далайг гаталж, 65 орноор аялж, 8 өөр далайн аялалын Круиз хөлөг онгоцон дээр ажиллаж байсан. Би өөрийн карьерийг өөрөөр яаж хэмжих вэ? Олон зуун аялал, олон арван шүрэн хад, олон үндэстэний хоол, амттанууд. Энэ бүхнээс хамгийн гол нь хүмүүстэй бий болгосон миний харилцаа, өөрийн биеэр шууд мэдэрсэн олон орны соёлууд юм. Эсвэл зөвхөн далайн аялалын Круиз хөлөг дээрээс л мэдрэх мянга мянган удаагийн нар жаргах мөч юм болов уу?
Надаас хүмүүс "Та надад хаана очиж үз гэж санал болгох вэ?" гэж байнга асуудаг. Шийдвэр гаргахад хэцүү. Таны анх удаа юу эсвэл байнга аяладаг уу гэдгээс үл хамааран үзэх ёстой газар таны төсөөлж байгаагаас хавгүй олон байдгийг сана! Та ганцаараа аялж тухайн газруудын жинхэнэ "амт"-ыг мэдрэхийг хүсч байна уу эсвэл хосоороо романтик аялал хиймээр байна уу? Та гэр бүлээрээ усан спортоор хичээллэж, зугаацах хүсэлтэй хүмүүстэй хамт аялмаар байна уу, эсвэл дотны хэдэн найз нартайгаа далайн эрэг дээр пина колада шимэн долоо хоног амрах гэж байна уу?
Энэхүү "Очих ёстой газрууд" цуврал блогт би үзэсгэлэнт портуудын тухай өөрийн мэдэх бүх зүйлүүдийг хуваалцах болно. Нутгийн хүн шиг өөрийгөө хэрхэн мэдрэх тухай зөвлөмж, аргуудыг хэлэх болно. Тухайн орны соёлын тухай алдаж болохгүй мэдрэмжийг өгч, мэдээж танд хамгийн сайхан аялал хийх талаар зөвлөгөө өгнө. Аялалын бүх боломжийг ашиглахад тань туслах явдал бол миний зорилго юм.
Та Карибын тэнгисийн зүрх болсон халуун оронд хийсэн аялал, АНУ-ын Виржиний арлуудын номин цэнхэр ус, Барбадос дахь Рүм амталгаа, Ямайкагийн голд хөвөгч олгойгоор явах, Сент Люсиа дахь Питонс руу катамаран завиар аялах аялалын талаар мэдэх болно. Та Аляскийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэн, Жунао дахь халимыг харж, Анкориж дахь мөсөн голын орой дээр нохой чаргаар гулгах зэрэгтэй танилцах болно. Та Капри, Синк Терре, Амальфийн эрэг, Афины Акрополис, Миконос дахь цагаан өнгөт салхин тээрэм, Истанбул дахь сүр жавхлант сүмүүд, Францын “залхуу” загасчдын тосгод, Барселона дахь Гаудигийн өв уламжлалын талаар суралцах болно.
Таныг аялах хүсэл тэмүүлэлтэй болж, өөрийн ертөнцийг судлах урам зоригтой болно гэдэгт би итгэлтэй байна. Гайхамшигтай хөлөг онгоцоор, хүнд чемоданаа чирэн явах шаардлагагүйгээр эдгээр сэтгэл татам газруудыг үзэх шиг сэтгэл хангалуун зүйл байхгүй гэдгийг мэдрэх болно.