Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач, Сэтгүүлч Адъяагийн Найгалмаа

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatur
  • Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач, Сэтгүүлч Адъяагийн Найгалмаа

Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач, Сэтгүүлч Адъяагийн Найгалмаа Бага насны хүүхдийн сэтгэл зүй, хэл ярианы хөгжил дэмжих ном, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж

14/06/2026

Энэ намар 9-н сард нэгдүгээр ангид орох хүүхдийн “гарын жижиг булчин” болон “хараа-гарын зохицол”-ыг хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Үүнийг заавал ширээнд суулгаж үсэг бичүүлэхгүйгээр, тоглоом шиг байдлаар хийж болно.

Гадаа тоглоход нь
🌞Элсэн дээр зурж, бичих
💯Чулуу, мөчир түүх
👶🏻Олс татах
💯Дээс эргүүлж үсэрч тоглох
💪Бөмбөг шидэж, барих
👣Авирах тоглоом

Эдгээр нь мөр, бугуй, гарын тогтвортой байдлыг сайжруулдаг. Мөр, их бие сайн хөгжсөн хүүхэд харандаагаа ч илүү зөв барьдаг.
А.Найгалмаа

14/06/2026

“Хүүхдээ өөрөөсөө уях нь…”

Төрүүлж өсгөсөн хүүхдээ өөрөөсөө явуулж чаддаггүй байнгийн “уяатай” байлгадаг ээж нар байдаг.
Гаднаас нь харахад “их хайр”, “золиос”, “үр хүүхдийнхээ төлөө амьдрах” мэт харагддаг учраас үнэн мөнийг танихад хэцүү.

Ийм харилцаанд ээж нь “Би чиний төлөө бүх насаа зориулсан” гэж байнга сануулна.
- Хүүхдээ өөрт нь өртэй хүн мэт мэдрүүлнэ.
- Хүүхдийн бие даасан сонголтыг урвалт мэт хүлээж авна.
- Хүүхдийнхээ сонголтод байнга хошуу дүрнэ.
- Хайртай хүнтэйгээ суух, өөр хот руу явах, өөр мэргэжил сонгох зэрэгт нь гэмшил төрүүлнэ.
- Өөрийн биелээгүй мөрөөдөл, хүсэл, амьдралын нөхөгдөөгүй хэсгийг хүүхдээрээ нөхөхийг оролдоно.
“Би чамд муу юм хүсээгүй” гэж хэлдэг ч бодит үр дүн нь хүүхдийн эрх чөлөөг хязгаарладаг.

Мэдээж энэ бүхэн нь муу санаанаас гардаггүй. Ихэнхдээ ээж өөрөө ч хайр ба хяналтын ялгааг сураагүй байдаг.
- Тэр хүүхдээ алдах вий,
- Ганцаараа үлдэх вий гэсэн айдастай нь холбоотой.
Зарим тохиолдолд өөрийн амьдралын утга учир нь хүүхдээсээ хэт хамааралтай болсон байдаг ч холбоотой.

Гэхдээ юу чухлыг мартаж болохгүй!
❗️Золиос гаргасан нь хүнийг, бусдын амьдралыг удирдах эрхтэй болгодоггүй.

❗️Хүүхэд эцэг, эхдээ мэдээж талархана. Харин талархал нь өөрийн амьдралаа эцэг, эхийнхээ төлөө золиослох үүрэг биш.

Эрүүл хайр нь ямар байдаг вэ?

💝”Би чамд хайртай. Чи өөрийнхөө амьдралаар амьдар”

Харин хэт хамааралтай хайр яаж илрэх вэ?

🤫”Би чамд хайртай. Тиймээс миний хүссэнээр амьдар”

Эцэст нь үр хүүхдээ “эмоциональ барьцаалалт”, “гэм буруугийн мэдрэмжээр хянах”, эсвэл “өөрийгөө хүүхдээрээ дамжуулан хэрэгжүүлэх” нь хүүхдэд нь маш хортой байдгийг санаарай.
А.Найгалмаа

ХҮҮХЭД эцэг, эхийнхээ зөрчилдөөний төлөөсийг төлөх ёсгүй ХҮНХүүхэд төрөхдөө “намайг төрүүлээрэй” гэж хүсэлт гаргадаггүйг...
13/06/2026

ХҮҮХЭД эцэг, эхийнхээ зөрчилдөөний төлөөсийг төлөх ёсгүй ХҮН

Хүүхэд төрөхдөө “намайг төрүүлээрэй” гэж хүсэлт гаргадаггүйг санаарай!Тийм биз!!! Эр, эм хоёрын хамтран үйлдсэн үйлдлийн үр дүн нь ХҮҮХЭД.

Тэд л дур хүсэл, сонголт, үйлдлийнхээ үр дүнд хүүхэдтэй болдог. Гэтэл дараа нь төрүүлсэн хүүхдээ өмч мэт үзэж эхэлдэг. Яг л зурагт шиг эсвэл тоос сорогч өөр бусад тавилга шигээ…

Нялх багад нь олон нийтийн сүлжээнд зургийг нь нийтэлнэ. Нүцгэн, шалдан бичлэгийг нь оруулна. Өдөр тутмын амьдралыг нь мянга, мянган хүнд дэлгэнэ. Лайк, хандалт, анхаарал авах хэрэгсэл болгоно.

Тэгээд үүнийгээ “хайр” гэж нэрлэнэ. Үгүй энэ мааш буруу!!!
Үнэндээ хайр бол хүүхдийн хил хязгаарыг хүндэтгэхийг хэлдэг.
Үнэндээ хайр бол хүүхдийн нэр төрийг хамгаалахыг хэлдэг.
Үнэндээ хайр бол томчууд өөрийн хэрэгцээг биш, хүүхдийн сайн сайхныг нэгдүгээрт тавихыг хэлдэг.

Сэтгэлзүйд үүнийг “өөрийн хэрэгцээг хүүхдээр хангах” гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхдийг тусдаа хүн биш, өөрийн үргэлжлэл, өмч мэт харах хандлага юм. Хамгийн харамсалтай нь томчууд салж сарнихдаа хүртэл хүүхдээ өөрийн өмч мэт булаацалдана. “Миний хүүхэд, “Чиний хүүхэд.”
Энэ бас мааш буруу юм аа.

Хүүхэд бол цом биш. Шагнал биш. Өмч биш.

Хүүхэд бол насанд хүрэгчдийн гаргасан шийдвэрийн үр дүнд энэ дэлхийд ирсэн хамгийн “эмзэг” хүн.

Тиймээс томчуудын хамгийн эхний үүрэг бол хүүхдээс хайр нэхэх биш, хүүхдийг хамгаалах.

Хэрэв хүүхдээ хамгаалахгүй юм бол энэ дэлхий дээр өөр хэн хамгаалах юм бэ?!
А.Найгалмаа

“Хайр дурлал нас хамаардаггүй гэж үнэн болов уу?”🤔40-н настай карьертаа амжилттай ч хайр дурлалдаа азгүй бүсгүй Акико, т...
13/06/2026

“Хайр дурлал нас хамаардаггүй гэж үнэн болов уу?”🤔

40-н настай карьертаа амжилттай ч хайр дурлалдаа азгүй бүсгүй Акико, түүний хоёр дотны найзын хамт амьдралынхаа хамгийн чухал асуултуудтай нүүр тулна. Хайр уу? Гэрлэлт үү? Эсвэл өөрийгөө олох аялал уу?

💖 Хөгжилтэй
💖 Сэтгэл хөдөлгөм
💖 Амьдралын үнэнтэй ойр

Акикогийн амьдралд гэнэт гарч ирэх зохиолч эр бүхнийг өөрчилж эхэлнэ. Өнгөрсөн шарх, шинэ учрал, насанд хүрсэн хүмүүсийн хайр ямар байдгийг энэхүү 10 ангит драм гайхалтайгаар харуулдаг.

🌸 “Lady Girls” (Отона Жоши) – Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн хайр, нөхөрлөл, амьдралын түүх 🌸

Гол дүрд Японы алдарт жүжигчин Ёосүкэ Эгүчи (Нэгэн дээвэр доор киноны том ахын дүрээр Монголчууд таньдаг) болон Шинохара Рёоко нар.

“Аз жаргалтай байхад оройтсон гэж бодох хэрэггүй…”

#ЯпонДрама #ХайрДурлал #КиноТовч 🌹✨
А.Найгалмаа

12/06/2026

Том хүү охин хоёрт эмээ нь мөнгө өгч явуулсныг өгтөл бөөн баяр чавхдаад гарцгаав.😛😛😛
Дүү 3 зайрмаг чихэр сэлт барьсаар. Ээждээ нэг зайрмаг хандивлаастай.💚🫣
Том хүү тэгсэн уут дүүрэн өндөг барьсаар орж ирэв. Юу юм бэ? миний үр өөртөө юм аваагүй юмуу гэсэн:
-Хэрэгтэй юмаа л авна ш дээ.
Өглөө амар гэж үү😍😍😍
Хайр хүрээд нулимс цийлэгнэв.🥰😘😍Өөрөө хоол унд, тогоо шанаганд их оролцдог болсноос хойш хаана юу байна, байхгүйг надаас илүү мэднэ, мэдэрнэ.😌
13-хан насандаа ийм ухаалаг болоод байхаар хайр хүрээд л...
Сая өдөр эмнэлгээс ирэхдээ ээж нь автобуснаас буугаад орох гэж байна гэтэл, удалгүй өөдөөс тосоод гараад ирсэн.
-Яасан юм миний хүү гэсэн
-Таныг хүнд юм өргөж ирж байгаа байх гээд гэдэг юм. Үнэндээ 2 литр тараг бариад л алхаж яваа юм.
Энэ бүх үйлдлийг би ерөөсөө хэлж заагаагүй. Зүгээр өөрөө хар ухамсраараа, санаачилгаараа хийгээд байхаар хэчнээн сайхан үрийг бурхан надад өгөө вэ? гээд л ахиад цийлэлзэх... 🥹
Ийм сайхан үрсээ харж, хайрлаж хорвоогийн шаргал өдрүүдийг тоолж биш туулж явна даа.🥰🥰🥰
Орчлон уудам. Хүмүүний ухаан тэнүүхэн дээ...🥰😘😍
Хашчулуун Мягмарсүрэн

Ямар гоё зуны даалгавар вэ💯💝🌞🥰
11/06/2026

Ямар гоё зуны даалгавар вэ💯💝🌞🥰

…Эцэг эхээ алдсаны дараа Хирото аутизмтай дүү Мичитогоо асран халамжилж, өдөр бүр яг ижил хэмнэлтэй амьдралаар амьдарна....
10/06/2026

…Эцэг эхээ алдсаны дараа Хирото аутизмтай дүү Мичитогоо асран халамжилж, өдөр бүр яг ижил хэмнэлтэй амьдралаар амьдарна. Тэдний тайван ертөнцөд нэгэн өдөр өөрийгөө “Арслан” гэж нэрлэсэн бяцхан хүү орж ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө.

Хүү хаанаас ирсэн, яагаад тэднийг хайж ирсэн нь нууц хэвээр үлдэх ч түүний инээмсэглэл, гэнэн итгэл хоёр ах дүүгийн зүрх сэтгэлийг аажмаар өөрчилж эхэлнэ. Өдөр ирэх тусам тэд гэр бүл гэдэг цусаар бус, харин хайр, ойлголцол, хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээр бүтдэг болохыг ойлгоно.

Гэвч Арсланг тойрсон үнэн ил болох тусам өнгөрсөн үеийн өвдөлт, гэр бүлийн нууц, салалт хагацлын айдас тэднийг сорих болно. Хамгийн өөр ертөнцөд амьдардаг хүмүүс ч бие биенийхээ гэрэл болж чаддаг тухай өгүүлэх энэхүү бүтээл нь таныг инээлгэж, уйлуулж, гэр бүлийн үнэ цэнийг дахин мэдрүүлж чадна.

Мөн аутизмын талаарх төөрөгдөлтэй ойлголтыг маш бодитой цэгцэлж өгнө.

Киноны нэр “Light of My Lion” (японоор Lion no Kakurega / ライオンの隠れ家)
11-н ангитай.

А.Найгалмаа

09/06/2026

Ангийн охин намайг “Хүлэг эрээ” гэж дуудсан…”Өө тийм үү?!сайхан үг байна” гэж хэлж дуусаагүй байтал “Хүлээгээрэй” л гэсэн юм байна лээ л дээ🤭🤫

09/06/2026

❗️Таны 2 настай хүүхэд монгол хэлээр хоёр үг холбож хэлдэг үү?
(Жишээ нь: “ээж ирээч”, “ус өгөөч”)

❗️Таны хэлсэн 2-3 алхамтай даалгаврыг биелүүлдэг үү?
(Жишээ нь: “өрөөнөөсөө бөмбөгөө аваад надад авчир”)

💝Өөрийн хүсэл, хэрэгцээг үгээр илэрхийлэх оролдлого хийдэг үү?

❗️Өдөр тутамдаа монгол хэл, англи хэл хоёрын алийг нь илүү их сонсдог вэ?

07/06/2026

Таны хүүхэд хэдэн настайдаа анхны өгүүлбэрээ хэлсэн бэ?

Address

Ulaanbaatur

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач, Сэтгүүлч Адъяагийн Найгалмаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share