23/05/2026
Та Кофе шоп ажиллуулдаг уу? POS-оос чинь гардаггүй тэрхүү 'жинхэнэ ашиг'-аа тооцож чадаж байна уу?" 👇
Кофе шоп, кофе шоптой хосолсон жижиг бэйкэри ажиллуулж байгаа хүмүүст нэг том асуудал байдаг. Өдөржин хүмүүс орж гараад, POS систем дээр борлуулалт харагдаад л байдаг. Гэвч сарын эцэст:
Сүүнүүд чинь яг хэдэн төгрөг болсон бэ?
Кофены шош, сиропны бодит өртөг хэд байв?
Ажилчдын цалин, байрны түрээс, тог цахилгаанаа хасаад таны халаасанд ЦЭВЭР АШИГ яг хэд үлдэв?
Гэдэг асуултад ихэнх эзэд зөн совингоороо л хариулдаг. Нүсэр том санхүүгийн програм авъя гэхээр үнэтэй, дээрээс нь заавал нягтлан бодогч шиг мэргэжлийн мэдлэг шаарддаг шүү дээ.
Тиймээс би 18+ жилийн Ерөнхий нягтлан бодогчийн туршлага дээрээ үндэслэн, кофе шопын эздэд яг зориулсан "Кофе Шопын Санхүүгийн Excel Трекер"-ийг бэлдлээ.
🔥 Энэ файл яг яаж таны амьдралыг хөнгөвчлөх вэ?
1 POS-той чинь төгс хосолно: Та өдөр болгон утас эсвэл POS-оосоо борлуулалтын дүнгээ хараад, энэ файл руу ердөө 4-хөн алхмаар дамжуулаад шивчихнэ. Маш амархан.
2 Бодит өртгийг бодно: Кофе бүрт орж байгаа түүхий эд, аяга, халбаганы өртгийг автоматаар тооцож, танд нэг аяга кофеноос яг хэдэн төгрөгийн ашиг олж байгааг чинь харуулна.
3 Хувийн хэрэглээ, кассаа холихгүй: Кофе шопоосоо өөрөө уусан ундаа, кассаас авсан хувийн мөнгөө "Татсан авалт" хэсэгт тусад нь бүртгэж өгнө. Ингэснээр касс дутах асуудал алга болно.
4 Ажилчдын цалинг автоматаар бодно: Цаг хагасаар ажилладаг бариста нарын цалинг НДШ, ХХОАТ-тай нь хамт Excel өөрөө бодоод гаргачихна.
5 Нягтлангийн мэдлэг хэрэггүй: Та дебет, кредит гэж толгойгоо өвтгөх шаардлагагүй. Та зөвхөн тоогоо оруулна, бусад бүх бодолтыг Excel хийнэ.
📊 Хяналтын самбар (Dashboard): Сарын эцэст тайлан хүлээх хэрэггүй. Өнөөдөр хэдэн кофе зарагдсан, хамгийн их ашигтай байгаа уух зүйл юу байгааг ганцхан дэлгэцнээс шууд, өнгөлөг графикаар харах боломжтой.
🚀 Эзэн хүн бизнесээ зөн совингоороо биш, бодит тоон дээр удирдаж байж л өргөждөг. Энэхүү файл нь сарын төгсгөлд таны албан ёсны тайланг гаргах нягтланд чинь ч хамгийн цэгцтэй, бэлэн мэдээллийн бааз болж өгөх учраас бизнесийн тань хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.
📥 Файлын үнийн санал болон дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл шууд DM (Зурвас) илгээгээрэй. ✨
#КофеШопСанхүү #ЖижигБизнес #КофеШопМонгол #КафэБүртгэл