06/03/2022
Онцлох ном: СЭНТИЙ ТҮШСЭН ХАТАД
Зохиогч: Ч.Содбилэг
Энэхүү ном нь 1294 онд Их хаан Хубилай тэнгэрт халих үеэс 1402 он гэхэд дэлхийг захирч байсан монголчууд эх нутагтаа эргэн ирэх хүртэл 108 жилийн хугацаанд тодорсон Монголын их хаадын хатад болон Солонгосын вантай гэрлэсэн Алтан ургийн гүнж нарын намтар, зөрчил тэмцэл, ордны амьдрал, соёл иргэншлийг ялгаа, хувь хүмүүсийн замналыг монгол, хятад, солонгос, түвэд түүхэн эх сурвалжуудад тулгуурлан бичсэн юм.
Монгол хатад цагийг эзэлсэн хүчирхэг эзэнт гүрний Их хаадын сэнтийг түшиж хорвоог донсолгосон баатарлаг эрин зууны хөтөч болон мөнхөрчээ. Их хатдын түүх зуун зууны мананд замхарсан боловч баларшгүй ул мөр нь тэдэнтэй түмэн шижмээр холбогдсон улс үндэстэн, газар нутаг бүхэнд оршин байна.
Захиалах утас: 75777700
Онлайн захиалга: www.internom.mn