27/02/2019
ХАР ТАМХИНЫ ТУХАЙ
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр залуучууд мөнгө олохын тулд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар бэлтгэсэн, бусдад худалдаалсан, түүнийг дагаад хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байгаа тухай аюулт мэдээ их гарах боллоо.
Цөөн хүн амтай манай орны хувьд энэ үзэгдэл нь шууд холбоотой тул энэ төрлийн гэмт хэрэгтэй маш эрчимтэй тэмцэх нь нэн тэргүүний чухал ажлуудын нэг болоод байна.
Иймд залуучууд, эцэг эхчүүдэд та бүхэн хар тамхи, мансууруулах бодис тэдгээрийн аюул, хор хөнөөл, хуулийн хариуцлагын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь зүйтэй юм.
Ингээд энэ төрлийн гэмт хэрэгт хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг та бүхэнд #сонирхуулъя.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, харин хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.