BtoB Consulting LLC

BtoB Consulting LLC “БИ ТҮ БИ КОНСАЛТИНГ” ХХК нь бизнес төсөл боловсруула

“БИ ТҮ БИ КОНСАЛТИНГ” ХХК нь бизнес төсөл, бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, шинжилгээ, хөрөнгө оруулалтын зуулчлал, компанийн дотоод дүрэм журам, хүний нөөцийн төлөвлөлт зэрэг үйлчилгээг хэрэглэгчидэд үзүүлэхээр 2016 онд байгуулагдсан. Компанийг үүсгэн байгуулагчид нь 2012 оноос 2016 он хүртэл жижиг дунд болон олон улсын байгууллагуудад зориулан 120-150 орчим хэрэглэгчидийн хүсэл сонирхолд

нийцүүлэн бизнес төсөл боловсруулан өгч, ажлын арвин туршлага хуримтлуулан ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос ажилаа эрчимжүүлэн компанийн статуст шилжин салбартаа түргүүлэгч байгууллагуудын нэг болохоор өргөжин ажиллаж байна.

19/12/2022
Төслийн нэр: Тэжээлийн ургамал тариалах, тэжээл бэлтгэх үйлдвэрийн төсөл Төслийн зорилго: Энэхүү төслийн хүрээнд 110 га ...
08/03/2022

Төслийн нэр: Тэжээлийн ургамал тариалах, тэжээл бэлтгэх үйлдвэрийн төсөл
Төслийн зорилго: Энэхүү төслийн хүрээнд 110 га талбайд уургийн агууламж өндөр, эдийн засгийн үр ашигтай нэг болон олон наст тэжээлийн ургамал тариалан, хадгалах, боловсруулах “Агро цогцолбор аж ахуйн байгуулах”-аар төлөвлөн мал, амьтны тэжээлийг боловсруулан фермийн хэрэглэгчдэд ханган нийлүүлэх ажлуудыг гүйцэтгэж ажиллах.
Нийт хөрөнгө оруулалт: 2,196,429,185 төгрөг
Зардлаа нөхөх хугацаа: 2 жил, 6 сар
Төслийн өгөөжийн хувь, IRR: 26 %
Төслөөр бий болох ажлын байр: 25
--------------------------------------------------------------------------------------
Уг төсөлтэй холбоотой мэдээ мэдээллийг 88823222, 86823222 утсаар авч төслийн ажлууд дээр хамтран ажиллах боломжтой.

Төслийн нэр: Бөс бараа туслах материалын бөөний худалдааны төв байгуулах төсөл Төслийн зорилго: Дотооддоо Бөс бараа тусл...
08/03/2022

Төслийн нэр: Бөс бараа туслах материалын бөөний худалдааны төв байгуулах төсөл
Төслийн зорилго: Дотооддоо Бөс бараа туслах материалын худалдааг төрөлжүүлж бөөний болон жижиглэнгийн худалдааны нэгдсэн төвөөр дамжуулж өөрсдийн худалдан авагчдийн бааз суурийг бий болгож, хувцас үйлдвэрлэлийн салбарынханд танигдсан салбартаа тэргүүлэгч гэрээт захиалгын төвийг бий болгоно.
Нийт хөрөнгө оруулалт: 1,137,180,000 төгрөг
Өөрийн хөрөнгө оруулалт: 337,180,000 төгрөг, 30%
Зээлийн хөрөнгө оруулалт: 800,000,000 төгрөг, 70%

Зардлаа нөхөх хугацаа: 2 жил 9 сар
Төслийн өгөөжийн хувь, IRR: 30 %
Төслөөр бий болох ажлын байр: 12
--------------------------------------------------------------------------------------
Уг төсөлтэй холбоотой мэдээ мэдээллийг 88823222, 86823222 утсаар авч төслийн ажлууд дээр хамтран ажиллах боломжтой.

Хүн төрөлхтөн  хиймэл оюун ухаан хөгжүүлж,  анагаах ухаан хүний эс гаргах, генетикийн бүтцийг хуулбарлах хэмжээнд хүрэв....
03/03/2022

Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан хөгжүүлж, анагаах ухаан хүний эс гаргах, генетикийн бүтцийг хуулбарлах хэмжээнд хүрэв. Нэг ч машингүй атлаа тээврийн хэрэгслийн хамгийн том худалдаалагч, нэг ч дэлгүүргүй мөртлөө дэлхийг хэрсэн худалдаа хийх хэмжээнд тээвэр, ложистикийн хөгжил дээд цэгтээ хүрлээ. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал хэмээн нэрийдэх технологи, инновацийн энэ эринд улс орнууд хаана байрлаж, хэрхэн угтан хөгжих, боломж өгөгдлөө ямар зөв оновчтой бодлого болгон өрсөлдөх талаар санал санаачилга гарган ажиллаж байна. Дэлхий даяар түгж буй Хамтын эдийн засгийн гэх шинэ хандлагад бид хэрхэн оролцох вэ. Орчин үеийн энэ хандлага, аж үйлдвэрийн IV хувьсгал нь тухайн улс заавал өндөр технологийн үйлдвэржсэн орон байх, эсэхээс үл хамааран хөгжлийн шинэ платформд нэгдэх, түүнийг удирдах боломжийг бүхий л улсуудад олгож байнаа юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур баганын нэг нь гарцаа байхгүй уул уурхайн салбар. Байгалийн баялгийг эдийн засагтаа үр өгөөжтэй, иргэндээ хүртээлтэй жинхэнэ баялаг болгон ашиглах талаар үе үеийн Засгийн газар бодлогоо гарган ажиллаж ирсэн. Төрөлжүүлж, эдийн засагжуулах чиглэлийг ч орхигдуулаагүй. Үүний нэг бол Уран олборлох үе шаттай арга хэмжээ юм.

Уран гэж юу вэ. Энэ бол алтнаас 500 дахин, мөнгөнөөс 20 дахин их байгаль дээр түгээмэл тархацтай нэгэн төрлийн ашигт малтмал юм. Чулуулаг, боржин чулуу элс хайрга нүүрсэнд ихээр агуулагдддаг, цөмийн эрчим хүчний түүхий эд. Дэлхий даяар эрчим хүчний байгальд ээлтэй, эко эх үүсвэрийн эрэл хайгуул хийж ирсэн. Тийм ч учраас уран стратегийн томоохон салбарт ордог.

Монгол Улс 1948 оноос ураны эрэл хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Өдгөө Францын төрийн өмчит “Орано” группийн хөрөнгө оруулалт бүхий “Бадрах энержи” ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох “Зөөвч овоо” ордод 2002 оноос хайгуул хийж байна. “Мон Атом” ХХК энэхүү хамтарсан компанийн төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг юм. “Мон Атом” ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 10 дугаарт ордог. 70 жилийн явцад хийсэн судалгаагаар таамаг нөөц 1,3 сая тонн, баталгаажсан нь 192,2 мянган тонн. Хэд хэдэн төсөл хөтөлбөр явуулж байгаагаас хамгийн далайцтай нь Монгол-Францын хамтарсан төсөл юм. Хамгийн сүүлийн үеийн газар доор уусган олборлох технологи бүхий туршилтын үйлдвэр барих ажил явж байгаа. Зориуд тэмдэглэхэд Монголоос нэг грамм ч уран экспортлоогүй. Уран боловсруулах үйлдвэрлэлийг улс болгон ч хийгээд байдаггүй. Өндөр хөгжил бүхий тавхан улс л хийж байгаа. Харин бид зөвхөн шар нунтаг олборлож гаргана. Шар нунтаг аюулгүй талаар түүнтэй 20 жил “зууралдсан” мэргэжилтэн нотолж байна.

Өдгөө дэлхий дээр 441 улс цөмийн реактортой. 54-ыг шинээр барьж байна. Нэмж цаашид 109 реактор хийхээр том улсууд төлөвлөжээ. Дэлхийн 200 гаруй улсын 31 улс нь цөмийн цахилгаан станцтай. Цөмийн цахилгаан станцтай эдгээр улсууд нь хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд ордог. Хэрвээ аюултай бол эдгээр улсууд яагаад цөмийн цахилгаан станц ашиглаж мөн нэмж барьсаар байгаа вэ. Эрчим хүчний эх үүсвэр, нарийн технологийн түүхий эд учраас эрэлт их, үнэ өндөр, нөөц их биш. Судалгаагаар ураны үнэ огцом өсөж, аажим буурдаг аж. “Mining”-д мэдээлснээр 2021 онд анх удаа ураны үнэ 30 ам.доллар давав. 2024 онд 50 ам. доллар хүрнэ гэсэн таамаг байна.

Дээр өгүүлсэн Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үед хаана байршиж, хэрхэн явах вэ тухай хөндсөн. Хөл нийлүүлэх, угтах хөгжлийн нэг бариа, Монгол дахь олон боломжийн нэг бол энэ салбар.

Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ

Та бүхэн контент бүтээх зорилго аль хэдийн тодорхой болсон бол аль зорилтот бүлэгт чиглэх, ямар сэдвүүдэд анхаарлаа ханд...
21/02/2022

Та бүхэн контент бүтээх зорилго аль хэдийн тодорхой болсон бол аль зорилтот бүлэгт чиглэх, ямар сэдвүүдэд анхаарлаа хандуулахаа ч бас сайн мэддэг болсон. Таны агуулгын маркетингийн стратегийн дараагийн алхам бол агуулгын төрөл, түүнийг нийлэх форматыг тодорхойлох явдал юм. Энэ нь сонирхолтой боловч хэцүү сонголт юм, учир нь тоо томшгүй олон төрлийн формат байдаг. Эдгээр хоёр элементийг тусад нь авч үзэх нь тийм ч амар биш ч Крис Лэйк өөрийн Агуулгын маркетингийн үечилсэн хүснэгтэд гайхалтай оролдлого хийсэн байгааг нь орчуулан орууллаа.
Та компанийн үйл ажиллагаанд чиглэсэн маркетингийн цогц төлөвлөгөө хэрэгтэй бол бидэнд хандаарай.

ЗӨГИЙ МЭТ ХҮМҮҮСИЙГ ДАГА...🐝Нэгэн тэрбумтан өөртэй нь удаан хугацаанд хамт ажилласан нарийн бичгийн даргаа гавъяаных нь ...
24/01/2022

ЗӨГИЙ МЭТ ХҮМҮҮСИЙГ ДАГА...🐝

Нэгэн тэрбумтан өөртэй нь удаан хугацаанд хамт ажилласан нарийн бичгийн даргаа гавъяаных нь амралтанд үдэж, цаашдаа ямар ч зүйлд санаа зоволгүй амьдраасай хэмээн хүсээд түүнд хоёр сая доллар өгөхөөр шийджээ.
Тэгсэн нарийн бичгийн дарга үүнд нь ихэд гайхан түүнд хэлсэн нь:
"Та яаж байгаа юм бэ? Юунд ингэнэ вэ? Би тэтгэвэртээ гарахдаа нилээд хэдэн тэрбумыг хуримтлуулсан шүү дээ." гэв.
Тэрбумтан: "Энэ чинь юу гэсэн үг вэ? Яаж тэр вэ? Та сард 5-6 мянган долларын л цалин авч байсан биз дээ? Яаж ийм их мөнгө хуримтлуулсан юм бэ?"
Нарийн бичгийн дарга: "Би тантай уулзалт болгонд байнга хамт оролцдог байсан шүү дээ. Таныг үнэт цаас худалдаж авахад чинь би ч гэсэн бага хэмжээгээр авдаг байсан. Би таны үйлдлийг яг дагаж хийдэг байсан юм. Ингээд таныг сая саяаар нь ашиг олж байхад чинь би ч бас хэдэн мянган доллар олдог байсан. Таныг тэрбумаар нь олох үед, би саяыг олдог байлаа" гэжээ.

Та юу тарьж ургуулна, түүнийгээ л хурааж авна гэж үнэн шүү.
Ялаа мэт хүмүүс гэж байна, мөн зөгий мэт хүмүүс ч гэж байна!
Зөгий таныг үргэлж цэцэг рүү хөтлөх болно!
Та ухаантай оюунлаг хүмүүстэй хамт явж байж л хөгжинө! Сайн хүмүүстэй хамт явж байж л хүсэл зорилгодоо хүрч чадна!
Муу хүмүүстэй нөхцвөл, үргэлж л сөрөг зүйлтэй учрах болно.

Таны хүрээлэн буй орчин чинь ямар вэ? Энэ л тун чухал.
Хичээл зүтгэлтэй хүмүүстэй хамт явбал, та улам л хичээх болно!
Мэдлэгтэй хүмүүстэй хамт та улам өндөрт өсөж гарах болно!

Хонины дайвар бүтээгдэхүүнээр юу үйлдвэрлэж болдог вэ?
18/05/2021

Хонины дайвар бүтээгдэхүүнээр юу үйлдвэрлэж болдог вэ?

11/05/2021

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 100 хоногт хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна.

20/02/2021

Эхний 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгожээ. Эдгээр банкууд нь жижиг дунд үйлдвэрийн салбар болон уул ...

АМЬДРАЛ.♤Нэгэн хүү голоос ус авч ирэхээр болжээ. (Энэ бол хувь тавилан юм)♡Хүү гэртээ байгаа, өөрийнхөө даах хамгийн том...
23/11/2020

АМЬДРАЛ.
♤Нэгэн хүү голоос ус авч ирэхээр болжээ. (Энэ бол хувь тавилан юм)
♡Хүү гэртээ байгаа, өөрийнхөө даах хамгийн том савыг авч явна. (Гэрт байгаа савнууд бол түүний сонголт юм)
♧Гол нэлээд хол бөгөөд хүү очих ирэх замдаа хэд амрах, хэн туслах, ямар саад учрахыг мэдэхгүй.(Энэ бол амьдрал юм)
◇Хүү том л савтай явбал их устай ирнэ гэж бодно. (Энэ бол мөрөөдөл юм)
♤Хүү гол дээр ирээд усаа автал голын чулуунууд бүгд алт байж гэнэ. (Энэ бол амьдралын төөрөгдөл юм)
♡Хүү устай савандаа бага зэрэг алт хийж гэнэ. (Энэ бол амьдралын боломжит шийдэл юм)
♧Хүү алттай усаа үүрээд явахад арай л хүнд санагдсан ч зүтгэсээр л явна. (Энэ бол эдлэх ёстой, үүрэх ёстой үйлийн үр юм)
◇Замд нь маш олон эрдэнийн чулуу тааралдаж гэнэ. (Энэ бол амьдралд таарах хувь тавилангийн үнэтэй золиосууд юм)
♤Хүү уснаасаа асгаж эрдэнийн чулуунаас хийжээ. (Энэ бол шунал юм)
♡Хүү цаашаа арай хийн явж байтал ангаж цангасан нэгэн өвгөн таарч гэнэ. Хүүгээс уснаасаа жаахан өгөөч гэж гуйтал хүү усаа хартал өчүүхэн мэт санагдсан тул өгөлгүй, харамлаж цааш зүтгэж гэнэ. (Энэ бол амиа бодох бодол юм)
♧Зам хол гадаа халуун байсан тул хүү уснаасаа бага багаар амсаж явлаа. (Энэ бол хүн өөрийгөө тэжээх шаардлага юм)
◇Хүүгийн ус нэгэнт барагдаж дуусах дээрээ ирснийг мэдэж алт, үнэт чулуу биш ус хамгийн хэрэгтэй болохыг ойлгож гэнэ. (Энэ бол ухаарал юм)
♤Ангаж цангаад хэвтэж байтал хажуугаар нь нэгэн хүү устай саваа үүрээд явж байхыг хараад ус гуйтал, тааралдсан хүү өвгөн гуай танд ус өгвөл та алтнаасаа өгөх үү.!? гэж гэнэ. (Хүү өөрийгөө анх удаа өвгөн гуай гэж соноссон нь гайхшрал юм. Түүнд алт биш ус хэрэгтэйг мэдсэн нь түүний амьдралын туршлага юм)
♡Өвгөн болсон өнөөх хүү, замд таарсан залуу хүүд алтаа өгч ус авч уугаад хамт хэсэг алхаж гэнэ. (Энэ бол ханьсал юм)
♧Хүү удалгүй өөрийн замаа хөөн одож өвгөн эрдэнийн чулуутайгаа үлдэж гэнэ. (Энэ бол ганцаардал юм)
◇Өвгөний эрдэнийн чулууг араас нь ирсэн хэн ч тоож усаар солихгүй, харин урдаас нь ирж яваа усанд явж буй бяцхан хүүхдүүд их л сонирхож байх юм гэнэ. (Энэ бол амьдралын туршлагын зөрүү юм)
♤Өвгөн эцэст нь энэ эрдэнийн чулуунаасаа усанд явж хүүхдүүдэд нэг нэгээр нь өгөөд ингэж захижээ.
Усанд явах замдаа сайн үзэж сонирхоод усаа авахдаа тэндээ хаяад усаа бүрэн бүтэн авч ирээрэй гэж гэнэ. (Энэ бол буурлын сургаал юм)
♡Цөөхөн хүн л буурлын сургаалыг дагаж гэртээ, савандаа арвин устай ирдэг нь буян юм.
Иймээс хувь тавилангийн савандаа амьдралд огт хэрэггүй зүйлс хийж, арай хийж амьдрах нь аз жаргал биш харин ч зовлон юм шүү.
♧Хүн даахын хэрээр амьдарч, хэрэгцээтэй зүйлсээр саваа дүүргэ. Үүрээд үхэхгүйгээс хойш, өмхийртөл нь зовлон болгож тээх нь аз жаргал мөн үү.!?
◇Таны хувь тавилангийн саванд байх учиртай бүхэн зөв хэмжээндээ зохистой байгаасай.

Address

Ulan Bator

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BtoB Consulting LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share