Хэнтий Amway

Хэнтий Amway Contactgegevens, kaart en routebeschrijving, contactformulier, openingstijden, diensten, beoordelingen, foto's, video's en aankondigingen van Хэнтий Amway, Zakencentrum, Stadskanaal.

12/01/2021
12/01/2021
Хүүхдийн сет😘 Арьс судлалын тестээр шалгагдсан ХҮҮХДИЙН БАГЦ👶😍😍🤱Amway G&H хүүхдийн арьс арчилгааны "синтетик будагч боди...
12/01/2021

Хүүхдийн сет😘

Арьс судлалын тестээр шалгагдсан ХҮҮХДИЙН БАГЦ👶😍😍

🤱Amway G&H хүүхдийн арьс арчилгааны "синтетик будагч бодис агуулаагүй, парабен, силикон" зэрэг аюултай химийн нэгдэл агуулаагүй бүтээгдэхүүн.

1💛.G&H baby lotion /хүүхдийн лосьон
Найрлагандаа Е витамин , натурал олив, бүйлсийн тосыг агуулсан арьсийг тайвшрүүлж , зөөлрүүлэгч балжингарав цэцгийн ханд, алое орсон. Бяцхан үрсийн арьсийг төрсөн цагаас нь хамгаалж арчилж, зөөлөн булбарай байлгана.

2💛.G&H baby shampoo/хүүхдийн шампунь
Нярай хүүхдийн үс болон арьсийг төрсөн цагаас нь эхлэн арчилна.
Балжингарав цэцгийн ханд, алое агуулсан учраас арьсийг зөөлөн чийглэг байлгана. РH зөөлөн нэгдэлтэй учир хүүхдийн арьсийг хуурайшуулахгүй. Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

3.💛G&H BabyWipes Хүүхдийн салфетка.
Бяцхан хүүхдийн тань энхрий арьсийг төрсөн цагаас нь эхлэн биеийн бүх хэсгийг хялбархан цэвэрлэнэ.

4.💛 G&H Нуралтын тос.
Хүүхдийн төрсөн цагаас эхлэн хэрэглэх боломжтой, Балжингарав цэцэг, зуун настын хандтай натурал орц нь хүүхдийн арьсанд чийгшил өгч зөөлрүүлнэ. Хүүхдэд тохиромжгүй парабен болон будагч бодис агуулаагүй, В5 амин дэм агуулсан нь улайссан, хорссон арьсыг тайвшруулах үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хүйс харгалзахгүй адилхан хэрэглэх зориулалттай. Цэвэрхэн хуурай арьсанд живх солих болгонд түрхэнэ.

Amway krem 8 дахин өтгөрүүлсэн учраас  нөсөө толбыг цайруулж, өөг маш сайн дарж өгнө.Давхар маш гүн  чийгшүүлнэ, бас арь...
12/01/2021

Amway krem
8 дахин өтгөрүүлсэн учраас нөсөө толбыг цайруулж, өөг маш сайн дарж өгнө.
Давхар маш гүн чийгшүүлнэ, бас арьсыг чангалж өргөж, V хэлбэрт оруулж өгсөнөөр та илүү залуу эрч хүчтэй харагдах болно.
Бага түрхэгддэг учир удаан хэрэглэнэ. Яг таны арьсанд тохирох өнгөний сонголттой.Хөнгөн буддаг хүнд 2 жил болдог🤩
Захиалаад хүргүүлээд аваарай бэлэн байгаа шүү 😍

☘️Amway Artistry™ Signature Select Mask ☘️      Та гэртээ суугаад 🖥 зурагтаа үзэнгээ өөртөө болон 👨‍👩‍👧‍👧гэр бүлийн 👯‍♀️...
12/01/2021

☘️Amway Artistry™ Signature Select Mask ☘️
Та гэртээ суугаад 🖥 зурагтаа үзэнгээ өөртөө болон 👨‍👩‍👧‍👧гэр бүлийн 👯‍♀️👯гишүүн 👨👩👴👵🧒👧 бүртээ түрхэж хэрэглэж болох ийм гоё тансаг зэрэглэлийн 💦💦Маскийг санал болгож байна. Цэвэр 🍀ургамлын гаралтай уг маскнууд нь өөр өөрийн өнгө, үнэр, үүрэгтэй төдийгүй орц найрлага нь бас өөр өөр болно.
🍓 Улаан ~ Арьс чангалах
🥦 Ногоон ~ Арьс чийгшүүлэх
🍋 Шар ~ Арьсны нүх агшаах
🥥 Цагаан ~ Арьс цайруулах
🍊 Ягаан ~ Арьс гуужуулах үйлчилгээтэй.

❤ Цэвэр ургамлын гаралтай тул арьсанд харшил өгөхгүй, өтгөрүүлсэн найрлагатай тул удаан хэрэглэнэ. Та өөрийнхөө нүүрний арьсны онцлогт тохируулан нимгэн түрхэж ⏰7 ⏰минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэрэглэх бүрд сайхан арьстай болно🤩

ESSENTIALS BY ARTISTRY SET /ногоон ком/Батгатай явсаар л байх уу?Арьсыг хэдэн наснаас эхэлж арчлах хэрэгтэй гэж та боддо...
12/01/2021

ESSENTIALS BY ARTISTRY SET /ногоон ком/

Батгатай явсаар л байх уу?
Арьсыг хэдэн наснаас эхэлж арчлах хэрэгтэй гэж та боддог вэ?
Өсвөр нас буюу 14 наснаас эхлээд л арьсыг маш сайн арчилж цэвэрлэж байх шаардлагатай. Арьсны чийгшлийн түвшин, ph түвшин зэргийн тэнцвэр алдагдсанаар нүүрэн дээр элдэв батга, үрэвсэл, нөсөө толбо, үрчлээ зэрэг асуудлууд үүсч эхэлдэг.
Залуу өсвөр насны хүүхдүүдийн арьсанд Essentials by Artistry бүтээгдэхүүн маш тохиромжтой.
Мөн зөвхөн өсвөр насныхнаар зогсохгүй Таны нүүр батгашаад асуудал үүсгээд байвал гарын дор байлгахад үнэхээр тааламжтай байдаг шүү.
Essentials-ийн багцад дараах бүтээгдэхүүнүүд багтдаг:
📷 Нүүр угаагч гель - нүүрний будаг арилгах мөн арьсны нүх сүвийг маш сайн цэвэрлэнэ. Усан суурьтай учир арьсны тослогийн түвшинг тэнцвэржүүлнэ. Гол найрлага нь өргөст хэмх, ацерола, зуун наст, ромашка цэцэг.
🍀 Асуудалтай арьсны тоник - хамгийн түрүүнд батгатай маш сайн тэмцдэг. Сэвх үүсэхээс урьдчилан сэргийлнэ, нүх сүвийг агшаана, тослогийн түвшинг хянана, үхэжсэн арьсийг маш сайн гуужуулна. Гол найрлага- лимон, ацерола жимс. Эмзэг арьсанд тохиромжтой.
🍃 Асуудалтай арьсны гелэн тос- Батгыг бүрэн арилгана, арьсны улайлтыг арилгана, сэвх болон толбо гархаас урьдчилан сэргийлнэ. Арьсны нүхрүү гүн шингэдэг тул батгатай арьсанд нэн тохиромжтой. Гол найрлага нь ногоон цайны ханд, ацерола жимс, гамамелис.
Судалгаанаас үзэхэд нийт хэрэглэгч нарын 91% үр дүнг эерэгээр үнэлсэн байдаг.
🌱 Чийгшүүлэгч тос- илүүдэл тос арьсан дээр үлдээхгүйгээр хуурай арьсыг маш сайн чийгшүүлнэ. 12 цагийн турш арьсыг зөөлөн булбарай байлгана. Хуурайшилтаас шалтгаалсан үрчлээг багасгана. Гол найрлага нь лотос цэцгийн ханд, ацерола, Е аминдэм.
☘️ SPF30 фильтртэй нарны хамгаалалттай тос- Ультра ягаан туяанаас арьсыг хамгаалхаас гадна арьсан дээр тосны үлдэгдэл үлдээхгүйгээр арьсыг 8-н цагийн турш чийгшүүлнэ. Гол найрлага: наргил модны самар доторх ус /омега3+аминхүчил/, ацерола, тарвас.
🍃 Нүүрний будаг арилгадаг САЛФЕТКА - нүүрний будаг болон бусад бохирдолтыг маш хурдан амархан арилгана. Усны хамгаалалттай сормуусны будаг, уруулын будаг зэргийг маш сайн арилгана. Гол найрлага нь Е аминдэм.
Essentials нүүрний багц бүтээгдэхүүний ОНЦЛОГ болон ДАВУУ талууд:
🌿☘️🍃Байгалийн гаралтай орц найрлага нь арьсны тослог болон чийгшлийн түвшинг тэнцвэржүүлнэ.
🌴Сульфат агуулаагүй учир арьсанд хурдан шингэж нүүрэн дээр илүүдэл тос үлдээхгүй арьсыг маш сайн чийгшүүлж тэжээл өгнө.
🌹Бүх төрлийн арьсанд тохирно.
🌹Жимс болон өвсний үнэртэй учир арьсыг сэргээж өгнө.

💙 Artistry-HYDRA-V💙🎀Эрчимтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн 🎀🌟Гайхамшигтай зөөлхөн, торгомсог арьстай болох үр дүнг өгөх бүтээ...
12/01/2021

💙 Artistry-HYDRA-V💙

🎀Эрчимтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн 🎀

🌟Гайхамшигтай зөөлхөн, торгомсог арьстай болох үр дүнг өгөх бүтээгдэхүүний иж бүрдэл.💃💃👯‍♀️👯‍♀️👯‍♀️

💧Арьсны чийгшлийг 270%-р нэмэгдүүлнэ.

💧24 ЦАГИЙН ТУРШ арьсыг тасралтгүй чийгшүүлэх үйлчилгээтэй

💧3 хоногийн турш хэрэглэсэн тохиолдолд та өөрийн арьсыг ИЛҮҮ ЦЭВЭРХЭН, УЯН, ЗӨӨЛӨН, ТОРГОМСОГ АРЬС болсоныг мэдрэх болно

💧28 ӨДРИЙН ДАРААГААР арьсны эсүүд илүү жигд болж, арьсны чийгшилийн түвшин хэвийн болж арьс илүү жигд, толигор харагдах болно. 👯‍♀️👯‍♀️👯‍♀️🎀🎀🎀

1. Нүүр угаагч гелэн хөөс 125мл

2. Нүүрний цэвэрлэгч тоник 200мл

3. Нүүрний тэжээлийн гелэн тос 50мл

4. Нүүрний тэжээлийн чийгшүүлэгч тос 50мл

5. Зовхины сэргээгч гелэн тос 15мл

6. Нүүрийг дээд зэргээр чийгшүүлэгч мист 120мл

Дараах 2 төрлийн сэт нь илүү ухаалаг сонголт болно.

💧💧Гелэн тостой гүн чийгшил арьс арчилгааны сэт /Нүүр угаагч хөөс+Нүүр цэвэрлэгч тоник+Нүүрний тэжээлийн гелэн тос + Нүдний зовхины сэргээгч гелэн тос/

💧💧💧Тостой гүн чийгшил арьс арчилгааны багц /Нүүр угаагч хөөс+Нүүр цэвэрлэгч тоник+Нүүрний тэжээлийн чийгшүүлэгч тос + Нүдний зовхины сэргээгч гелэн тос/

🤩Artistry - YOUTH XTEND багц бүтээгдэхүүн🤩Та толигор, өнгөлөг, гэрэлтсэн, эрүүл арьстай байхыг хүсэж байна уу?Эдгээр бүт...
12/01/2021

🤩Artistry - YOUTH XTEND багц бүтээгдэхүүн🤩

Та толигор, өнгөлөг, гэрэлтсэн, эрүүл арьстай байхыг хүсэж байна уу?

Эдгээр бүтээгдэхүүнийг 27+ наснаас дээш хэрэглэх бөгөөд энэ үед арьс тодорхой хэмжээгээр чийгээ алдаж, үрчлээ үүсэж хөгшрөлтийн анхан шат эхэлсэн байдаг. Үүнийг дагаад нүүрний булчин сулрал явагдаж эхэлнэ. Тиймээс бид энэ насанд арьсандаа дараах үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгох ёстой:

1. Арьсны коллагеныг идэвхжүүлэх

2. Арьсанд тэжээл болон чийгшил өгөх

3. Эд эсийг сэргээх

ARTISTRY Youth Xtend бүтээгдэхүүн нь дээрх шаардлагуудыг хангасан дараах голлох орц найрлагатай:

1. Пептид Х6 - арьсны коллагены идэвхийг нэмэгдүүлнэ , арьсыг нөхөн сэргээнэ, үрчлээг багасгана

2. Баобаб модны найрлага /африк тивд ургадаг дэлхий дээрх хамгийн урт насалдаг мод/ - арьсыг зөөлрүүлж чийгшүүлдэг. Ингэснээр арьсны хөгшрөлтийн удаашруулна. Арьсыг маш сайн хамгаална.

3. Мирт* гэдэг цагаан цэцэгтэй мөнх ногоон шилмүүсний найрлагатай. Энэ шилмүүст нь лайфсерт /Lifesirt/ гэдэг нэгдлийг агуулдаг юм бн. Энэ нэгдэл нь арьсыг чангаруулж арьсны ситруина* буюу арьсыг залуужуулдаг уургыг арьснаас ялгаруулдаг чухал үүрэгтэй. Ингэснээр арьсны арьсны эд эсүүд сэргэж залуу сайхан төрхийг бидэнд өгдөг юм байна Өөрөөр хэлбэл арьсыг дахин програмчилж Restart хийдэг гэж хэлж болно. Lifesirt уураг нь залуу арьсанд хангалттай ялгарч байдаг юм бн. Нас ахих тусам энэ уураг ялгарах явц удааширснаар арьсны асуудлууд үүсдэг гэж хэлж болно.

Эдгээр орц найрлагаас гадна ацерола, үхрийн нүд, овьёс г.м. баялаг.

Youth Xtend нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүний багцад дараах бүтээгдэхүүн багтдаг:

1. Нүүр цэвэрлэгч хөөс
2. Тоник
3. Серум
4. Зовхины тос
5. Өдөр/шөнийн тос.
Бүтээгдэхүүнийг цогцоор нь хэрэглэвэл
үр дүнтэй.

🍀Amway компани нь дараах төрлийн бараа бүтээгдэхүүн гаргадаг🍀 Та бүхэндээ бараа бүрийг тайлбартай нь оруулж танилцуулж б...
12/01/2021

🍀Amway компани нь дараах төрлийн бараа бүтээгдэхүүн гаргадаг🍀
Та бүхэндээ бараа бүрийг тайлбартай нь оруулж танилцуулж байх болно оо.

1. : Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд
2. : Эрүүл мэндийн витамин, нэмэлт тэжээлүүд
3. : Амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүд
4. : Гоо сайхны бүтээгдэхүүнүүд
5. : Үс арчилгааны бүтээгдэхүүнүүд
6. : Эрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд
7. : Ус цэвэршүүлэгч
8. : Хоолны сав, хайруулын таваг, хутга, хайч буюу гал тогооны иж бүрдэлүүд гэх мэт.

Та нартаа Амвэй компаний шинэ бүтээгдэхүүн ухаалаг ус буцалгагчийг танилцуулах гэж байна.Уламжлалт ус буцалгагчнууд шууд...
12/01/2021

Та нартаа Амвэй компаний шинэ бүтээгдэхүүн ухаалаг ус буцалгагчийг танилцуулах гэж байна.

Уламжлалт ус буцалгагчнууд шууд л усыг буцалгадаг. Шууд буцалсан ус маань тухайн найруулах цай кофены амт үнэрийг сайн задалж чаддаггүй. Тухайн найруулах бүтээгдэхүүндээ тохирсон хэмтэй усыг ашиглах хэрэгтэй байдаг. Таны сонгосон амтыг зөв зүйтэй мэдрэхэд дижитал мэдрэгчтэй температурын хяналттай iCook ус буцалгагч туслах юм шүү.

Ус буцалгагч маань 2 жилийн баталгаатай, 5 жил хэрэглэх боломжийг таньд өгдөг юм байна.

Таны найруулж байгаа цай, кофены нандин амтыг олон төрлийн халууны тохиргоогоор мэдрүүлнэ. Жишээлбэл: ус гэхэд 40 хэмд, цайг 80 хэмд, кофег 90 хэмд гэсэн тохиргоонууд байдаг. Тэгэхээр та юу найруулж уух гэж байгаадаа тохируулж сонголт хийж болох юм.

Ер нь бид автоматаар усаа буцалгаад л тэрүүгээрээ юу ч байсан хамаагүй шууд л найруулаад уудаг, тэгэхэд цай, кофе болон бусад найруулж уухад зориулалттай бүтээгдэхүүний маань савалгааны заавар дээр заасан байдагийг би лав хувьдаа мэддэггүй байсан байна. Ус буцалгагч маань 7 горим дээр ажилдаг. 4 горим нь стандарт буюу тохируулсан горим дээр усыг халаана. (100, 90, 80, 40 гэсэн хэмүүд), 3 нь 90’ турш 90, 80, 40 хэмийг барьдаг.

1 удаа 1,5 л ус буцалгана.

Ажиллах явцад чимээ маш бага хэмжээтэй 62 дБ гаргадаг.

Дижитал мэдрэгчтэй хяналтын самбар нь хүссэн горимыг сонгоход маш хялбар. Мөн ус буцалгагчны гадна талын цэвэрхэн байх тал дээр хүртэл анхаарал тавьж цэвэрлэгээний даавууг дагалдуулдаг юм байна. Хэрэв усгүй хоосон байгаа тохиолдол ажилахгүй, Аюулгүй ажиллах функцийг ч бас тооцсон байдаг байна. Давхар ханатай нь дулаан тусгаарлалтыг сайн хангаж санамсаргүй түлэгдэх эрсдэлээс хамгаалдаг. Дотор тал нь ямар нэгэн гагнаасгүй, залгаагүй, зэвэрдэггүй гангаар хийгдсэн.

Шинэ бүтээгдэхүүн маань та бидний сэтгэлд тогоонуудын адил маш их таалагдана гэдэгт найдаж байна шүү.

AMWAY-iCook брэндийн DURAMIC☘ 🍳хайруулын таваг дотор талдаа түлэгддэггүй, наалддаггүй гурван давхар түрхлэгтэй.👨‍🍳Түрхлэ...
12/01/2021

AMWAY-iCook брэндийн DURAMIC☘ 🍳хайруулын таваг дотор талдаа түлэгддэггүй, наалддаггүй гурван давхар түрхлэгтэй.
👨‍🍳Түрхлэг нь титан болон керамик орцтой тул маш бат бөх гүн зурагдахгүй. 🍲Хоолондоо тос, 🧂💧 хийхгүйгээр шарна, хуурна, жигнэнэ . 🌄Өглөөний цайны өндгийг тосгүй шарчихна, тахиа шарлаа гэхэд маш бага тос хэрэглэнэ. ☄Тос нь ширгэдэггүй давуу талтай. Хуушуурыг хэдхэн хэрчим хонины сүүлээр хийчихнэ, буузаа бас жигнээд шараад идчихнэ.😋
♨️Савны ёроол яг нэг ижил темпратурт халдаг.
☘ 30cm 25cm 20cm хэмжээтэй 3 хос байдаг
☘ 25 см тэй хайруул тавгыг дангаар авж болдог🤩

Adres

Stadskanaal
9501

Telefoon

+97699515854

Website

Meldingen

Wees de eerste die het weet en laat ons u een e-mail sturen wanneer Хэнтий Amway nieuws en promoties plaatst. Uw e-mailadres wordt niet voor andere doeleinden gebruikt en u kunt zich op elk gewenst moment afmelden.

Contact

Stuur een bericht naar Хэнтий Amway:

Delen