06/17/2026
Please speak up. Rio Tinto invested in Mongolia to do business, and that investment brings long-term benefits to the country through economic growth, employment, and development. Lasting value is not created merely by handing out cash. Politics is a completely separate issue and should be considered independently from business investment.
УРИАЛГА
Өнөөдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна.
Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна.
“Оюу толгой” компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.
“Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилж ирсэн.
Гэвч одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна.
2026 оны 6 дугаар сарын 17