03/19/2024
#Америк🇺🇸 улсын нийтийн #коллеж болон #их сургуулийн ялгаа
Хэрэв та 🇺🇸АНУ-д сурах сонирхолтой бол доорх мэдээлэл заавал уншаарай.
Хувь хүний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагаас хамааран олон нийтийн коллеж болон их сургуульд суралцах нь эрдмийн зэрэгтэй болох, карьерынхаа зорилгод хүрэх хамгийн тохиромжтой арга байж болон юм. Гэвч дээрх боловсролын байгууллагаас алыг сонгохоо судлаарай.
#Олон нийтийн коллежийн давуу талууд 🟢
1. Зардал бага ба оюутнууд санхүүгимйн төсөвөө хэмнэхийн тулд олон нийтийн коллежид суралцдаг. Коллеж албаны мэдээлснээр их сургуулийн 4н жилд бүтэн цагаар суралцах жилийн дундаж зардал 10,950 доллар байдаг. Үүний эсрэг, олон нийтийн коллеж нь 2 жилийн бүтэн цагаар суралцах нь ердөө 3,860 доллар байна.
Мэдээж сургуулиас хамаарч зардал өөр байх ба тэтгэлэг, санхүүгийн тусламж авах боломж их сургуулийн оюутнуудад илүү боломжтой байдаг ч сургалтын анхны зардал дөнгөж сурж эхэлж буй хүмүүсийн хувьд нийтийн коллеж сонгох байдалд хүргэдэг.
2. Анги дүүргэлтийн хэмжээ нь нийтийн коллежууд ихэвчлэн цөөн байх ба багш оюутан нарын харицаа ойр байх боломлжтой. Гэвч олон нийтийн коллежийн ихэнх профессор, багш нар хагас цагаар ажилладаг бөгөөд оюутнуудад тийм ч хүртээмжтэй байдаггүй.
3. Өргөдөл гаргах үйл явцыг хялбар. Ихэнх 4н жилтэй их дээд сургуулиудад элсэхэд SAT эсвэл ACT гэх мэт стандартчилсан шалгалтын оноо шаарддаг бол олон нийтийн коллежид тийм биш юм. Харин элссэний дараа оюутнууд элсэх ёстой хичээлийнхээ түвшинг тодорхойлохын тулд үнэлгээний шалгалт өгнө.
4. Уян хатан цагийн хуваарьтай байх ба нийтийн коллежууд уламжлалт бус оюутнуудад ажлынхаа хажуугаар суралцах ба үүний үр дүнд оройн, онлайн, холимог анги гэсэн олон чиглэлээр илүү уян хатан хуваарийн сонголтыг санал болгодог.
5. Кредит цагийн шилжүүлэг нь ихэнд оюутанууд нийтийн коллежид хоёр жил суралцаад дөрвөн жилийн их сургуульд шилждэг. Энэ тал дээр нарийн төлөвлөсөн боловсруулсан хөтөлбөртэй байдаг.
Нэмэлт: АНУ -н олон нийтийн коллежууд тухайн бүс нутгийн олон их дээд сургуулиудтай гэрээ байгуулж, кредитийг их сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт хамтарсан байдаг. Эдгээр гэрээ нь оюутнуудад олон нийтийн коллежийн бага зардлаа ашиглаж, дараа нь дөрвөн жилийн их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг олгодогоороо давуу талтай.
#Их сургуулийн давуу тал 🟢
1) Мэргэжил сонгох хөтөлбөр өргөн сонголттой ба бакалаврын зэрэг нь ерөнхийдөө дөрвөн жил шаардагдах бөгөөд эхний хоёр жил нь математик, түүх гэх мэт ерөнхий боловсролын шаардлагуудад, дараагийн хоёр жил нь тусгайлсан мэргэжлийн хичээлүүд заадаг. Нэр хүндийн хувьд илүү байхаас гадна илүү олон курс, зэрэг олгох хөтөлбөрүүдийг санал бологон тусгай төрөлжсөн сургалтуудад хялбархан бүртгүүлэх боломжтой.
2) Тэтгэлэг ба санхүүгийн тусламжийн боломжууд илүү өргөн. Их дээд сургуулиудад сургалтын төлбөр өндөр байх болох ч нийтийн коллежуудаас илүү их тэтгэлэг, санхүүгийн тусламж, тухайлбал голч онооны тэтгэлэг, хөтөлбөрийн тусгай тэтгэлэг байхаас гадна урлаг спорт зэрэгт тэтгэлэг олгодог.Тухайлбал тухайн их сургууль том байх тусам олон төрлийн санхүүгийн тусламж авах боломжтой болно.
3) Чанар болон хүртээмжийн хувьд их сургуулийн багш нар нь бүтэн цагийн ажилчид учраас илүү оюутанлуугаа чиглэсэн байдаг. Үүний үр дүнд тэд олон төрлийн мэдлэг, туршлага, онцлогт таарсан хөтөлбөр сургалтаа хуваалцах зөвлөгөө авах цаг нь ч илүү байдаг.
4) Хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон оюутны амьдрал. Нийтийн коллежуудаас ялгаатай нь их дээд сургууль нь оюутны клуб болон оюутны хотхоны барилга байгууламж, хөгжим, спортын хөтөлбөр маш олон давтамжтай байхаас гадна нийгэмлэгийг бий болгохын тулд их сургуулийн зүгээс энэ тал дээр хөрөнгө оруулалт хүчин чармайлт их гаргадаг.
5) Ажилд авах боломж болон цаашдын карьерын хэтийн төлөв төлөвлөгдсөн байдаг. Их сургуулийн бакалаврын зэрэг нь нийтийн коллежийн гэрчилгээтэй харьцуулхад илүү их ажлын байр, өндөр цалинтай ажиллах боломжийг нээж өгөх ба тусгай сургалт ч явуулдаг.
Бакалаврын зэрэг нь нэр дэвшигчдэд хэрэв хүсвэл төгсөлтийн сургуульд суралцах боломжийг олгодог.
Тухайн суралцсан сургуулиас хамааран төгсөж буй оюутантайгаа их сургууль нь нягт холбоотой ажилах ба төгсөлтийн дараа ч мэргэжлийн түвшинд дэмжих өргөн хүрээний төгсөгчдийн холбоо, олон нийтийн харилцаа үйл ажиллагаа болон ажил мэргэжлийн үйлчилгээний төв гэх мэт хөтөлбөрүүдтэй.
Та бүхэн манай төвд хандсанаар АНУ-д байдаг хүмүүсээс зөвлөгөө авахаас гадна хүссэн их сургуульдаа элсэн суралцах боломжтой.
АНУ-д ажиллах, амьдрах, суралцах виз болон ярилцалганд бэлтгэх бүх төрлийн зөвлөгөө өгнө.