08/22/2026
🎓 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЯМАР МЭРГЭЖИЛ ТАНД ТОХИРОХ ВЭ?
Эрүүл мэндийн салбар зөвхөн эмч, сувилагч гэсэн хоёрхон мэргэжлээс бүрддэггүй. 🏥
Сувилагч болох сонирхолгүй байсан ч эмнэлэгт маш олон төрлийн мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Тухайлбал:
🩺 Surgical Services – Мэс заслын үйлчилгээ
🧪 Lab Services – Лабораторийн үйлчилгээ
🩻 Diagnostic Imaging – Дүрс оношилгоо
🏃 Rehab Services – Сэргээн засах үйлчилгээ
👩⚕️ Nursing – Сувилахуй
🫁 Respiratory Therapy – Амьсгалын эмчилгээ
… болон өөр олон мэргэжил бий.
Эрүүл мэндийн салбарт нэгэнт хөл тавьчихсан байхад, эдгээр мэргэжилтнүүд яг юу хийдэг, ажлын орчин нь ямар байдаг, аль чиглэл нь таны сонирхол, зан чанар, ур чадварт илүү тохирохыг өөрийн нүдээр харж, таньж мэдэх боломжтой.
💭 “Надад аль мэргэжил илүү тохирох вэ?”
💭 “Би ирээдүйд өөрийгөө ямар ажил хийж байгаагаар төсөөлж байна вэ?”
Мэргэжлээ сонгохын өмнө өөрөөсөө эдгээр асуултыг асуух нь маш чухал шүү.
📣 Inova 2026 Education Fair
📅 2026 оны 9-р сарын 22
⏰ 4:00–7:00 PM
📍 ICPH Conference Center
Career Expo-д оролцож, эрүүл мэндийн зургаан чиглэлийн мэргэжилтнүүдтэй танилцахаас гадна Northern Virginia-ийн их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудтай холбогдох боломжтой.
Мөн Inova-аас цаашид боловсрол эзэмшихэд тань туслах education benefits-ийн талаар мэдээлэл авах боломжтой.
👉 Сурагч, оюутан, мэргэжлээ сонгож байгаа болон эрүүл мэндийн салбарт ажиллах талаар бодож байгаа залуучууддаа энэхүү боломжийг хуваалцаарай.
Өөрийнхөө ирээдүйг судлаж эхлээрэй. 🌱
— Mongolian Nurses Association in America (MNAA)