Мах Импэкс ХК

Мах Импэкс ХК Чанар Технологиор Тэргүүлэгч Мах Импэкс ХК Opened in 1946 as civil meat Industrial complex.

“Мах Импэкс” ХК нь нийслэл хотын хүн амыг мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1946 онд Боловсон мах комбинат нэртэйгээр ашиглалтад орсноос 20 орчим жилийн дараа хөдөлмөрчдийн хэрэгцээ болон гадаад орнуудад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага өссөн тул хүчин чадлаа нэмэх зорилгоор БНГАУ /тэр үеийн хэллэгээр/-ын техник эдийн засгийн тусламжтайгаар нэгдүгээр үеийг 1968 онд, хоёрдугаар үеийг 1972 онд тус тус ашиглалтад хүлээн авсан юм.

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 8000 бог, 800 бод, 300 гахай төхөөрч түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан гүн хөлдөөж, нэг удаад 16000 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай болсон юм.

Зах зээлийн эдийн засгийн үед компани нь бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн шинэчилснээр мал бэлтгэл, үйлдвэрлэл худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 10 аймагт мал болон малын түүхий эд бэлтгэлийн салбар төлөөлөгч ажиллуулдаг. Мөн хөдөө орон нутгаас малчид өөрсдөө тууж болон зориулалтын тээврийн хэрэгслээр авчирсан малыг үйлдвэрийн аргаар төхөөрөх зорилгоор нийслэл хотын Эмээлт, Налайх дүүрэгт тус бүр нь хоногт 1000 толгой бог, 100 толгой бод мал төхөөрч мах махан бүтээгдэхүүнийг зориулалтын далгуу сүүлийн үеийн стандартын дагуу хадгалж хөлдөөнө.

“Makh Impex” JSC is the first meat and meat product factory for capital city in Mongolia. After 20 year Meat Industry had renew the first wave equipment from Germany in 1968 and second wave equipment in 1972 demand for products for labors and export to other countries. With the renewal of the factory we were able to graith 8000 small cattle, 800 large cattle and 300 pork and with a capacity of storage of 16000 metric tons. In economical years we have changed and renewed our organization with cattle preparation, manufacturing and sales. Therefore we have agents in 10 provinces for preparation for cattle and raw material and herders herd their cattle by transport or by their feet to the city from Emeelt, Nalaikh. 1000 small cattle, 100 large cattle per every day for preparation for meat and meat products.

📢Бид FOODEX MONGOLIA-2026 олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд оролцоход бэлэн боллоо. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн и...
03/09/2026

📢Бид FOODEX MONGOLIA-2026 олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд оролцоход бэлэн боллоо. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. 😊

03/09/2026
01/09/2026

Мах Импэкс ХК 2026 оны эхний хагас жилд 36.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 15.3 тэрбум төгрөг буюу 41.6 хувийг нь экспортын борлуулалтын орлого бүрдүүлснийг үйл ажиллагааныхаа тайландаа мэдээллээ.

Тус компанийн борлуулалтын орлого зах зээлийн үнийн өсөлт болон түүхий эдийн нийлүүлэлтээс шалтгаалан буурсан боловч шинэ бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө зарцуулснаа тодотгожээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр өгөөж нь ойрын жилүүдэд бодитоор илэрч, компанийн борлуулалтын орлого, ашигт ажиллагаа болон зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгааг дурдсан байна.

Тайлант хугацаанд Мах Импэкс ХК нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 926 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулжээ. Ирэх жилүүдэд экспортын борлуулалтад түлхүү анхааран ажиллахаар төлөвлөж буйгаа мөн онцоллоо.

Монголын хүнсний салбарын хөгжил, инноваци, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос танилцуулах FOODEXPO-2026...
01/09/2026

Монголын хүнсний салбарын хөгжил, инноваци, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос танилцуулах FOODEXPO-2026 олон улсын үзэсгэлэнд “Мах Импэкс” ХК Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. 🤝

80 жилийн түүх, туршлагаа орчин үеийн чанар, технологитой хослуулан хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцахыг урьж байна. ❤️

📅 Хэзээ: 2026 оны 09 сарын 04–06
📍 Хаана: Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхим


#ЕрөнхийИвээнТэтгэгч #80Жил

Үндэсний үйлдвэрлэгчид олон улсын хүнсний үзэсгэлэнд нэгдэж оролцоно
https://zuv.mn/1h9s

📚🎒Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! ❤️Шинэ хичээл, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын эхлэл болсон энэ сайхан өдөр нийт сураг...
01/09/2026

📚🎒Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! ❤️

Шинэ хичээл, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын эхлэл болсон энэ сайхан өдөр нийт сурагчид, оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн халуун мэндийг хүргэе!

Шинэ хичээлийн жил тань инээмсэглэл, амжилт, аз жаргал, дурсамжаар дүүрэн байх болтугай. ✨

#МахИмпэкс #ШинэХичээлийнЖил #АмттайМөчүүд

🥰 ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ДУРСАМЖУУД ЭХЭЛЛЭЭ! 🎒📚Шинэ хичээлийн жил, шинэ хуваарь, шинэ найзууд,хамгийн гол нь шинэ ду...
31/08/2026

🥰 ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ДУРСАМЖУУД ЭХЭЛЛЭЭ! 🎒📚

Шинэ хичээлийн жил, шинэ хуваарь, шинэ найзууд,
хамгийн гол нь шинэ дурсамжууд хүлээж байна. 😍

Харин нэг зүйл үргэлж хэвээрээ...
амттай мөчүүд...🥰
Мах Импэкс - амттай мөч бүрийн хамт. ❤️





#9САРЫН1

📚Он жил өнгөрөвч, сургуулийн дурсамж хэзээ ч бүдгэрдэггүй.💭🥰Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжаа хуваалцаарай.🤭АЗТАНТАЙ...
28/08/2026

📚Он жил өнгөрөвч, сургуулийн дурсамж хэзээ ч бүдгэрдэггүй.💭
🥰Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжаа хуваалцаарай.🤭

АЗТАНТАЙ ПОСТ-9
✅Оролцох нөхцөл:
1. “Мах Импэкс” ХК пэйж хуудсыг хийх.
2. Энэхүү постод дарж тохиргоотой хийх
3. Коммэнт хэсэгт сургуультай холбоотой хүүхэд насны дурсамжаа хуваалцаад л боллоо.☺️


Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролыг дэмжих чиглэлээр ШУТИС-тай байгуулсан 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, ха...
28/08/2026

Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролыг дэмжих чиглэлээр ШУТИС-тай байгуулсан 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд “АМЖИЛТ-2030” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тус хөтөлбөр нь оюутан залуусын боловсрол, мэдлэг, ур чадварыг дэмжих, цаашдын мэргэжлийн хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилготой.
“АМЖИЛТ-2030” хөтөлбөрт хамрагдах нийт оюутан залуусдаа амжилт хүсье.

☘ Сарлаг зах зээлийн ханшаар худалдаж авна.☎️ Холбогдох утасны дугаар: 𝟖𝟗𝟒𝟔-𝟓𝟓𝟓𝟓
03/08/2026

☘ Сарлаг зах зээлийн ханшаар худалдаж авна.
☎️ Холбогдох утасны дугаар: 𝟖𝟗𝟒𝟔-𝟓𝟓𝟓𝟓

🍽 𝗙𝗢𝗢𝗗𝗘𝗫 𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝟮𝟬𝟮𝟲 🍷 - Олон улсын хүнсний үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мах Импэкс ХК хоёр дахь жилдээ хамт...
03/08/2026

🍽 𝗙𝗢𝗢𝗗𝗘𝗫 𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝟮𝟬𝟮𝟲 🍷 - Олон улсын хүнсний үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мах Импэкс ХК хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 📣

🗓 Хэзээ: 2026 оны 09 сарын 04 - 06
📍 Хаана: Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд

📞 Холбоо барих утас: 7777-3010
📧 Цахим шуудан: [email protected]
🌐 Цахим хаяг: www.foodexmongolia.com

✨ Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Хүнсчдийн гудамж, Мах Импэкс ХК
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мах Импэкс ХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мах Импэкс ХК:

Shortcuts

Share