БАЗАТ

Directions

БАЗАТ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from БАЗАТ, Business service, Ulaanbaatar, Ulaanbaatar.

10/11/2026

08/11/2026

14 давхарын өндрөөс дүүжлэгдсэн хүний амийг аварсан Монгол цагаач ажилтан14 давхар орон сууцны гадна хананд ажиллаж байх...
03/11/2026

14 давхарын өндрөөс дүүжлэгдсэн хүний амийг аварсан Монгол цагаач ажилтан

14 давхар орон сууцны гадна хананд ажиллаж байхдаа хамгаалалтын бүс нь тасарч, агаарт дүүжлэгдэн амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан ажилтныг ямар ч эргэлзээгүйгээр гүйж очин, нүцгэн гараараа аварсан Монгол ажилтны бахархам түүх бүтэн жилийн дараа олны хүртээл болжээ.
Yonhap News агентлагийн мэдээлснээр уг хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд БНСУ-ын Чүннам мужийн Дангжин хотын нэгэн орон сууцны хороололд болжээ.

Тухайн үед барилгын гадна хананд ажиллаж байсан А гэх эрэгтэйн хамгаалалтын бүс тасарч, 14 давхрын өндөрт унах аюултайгЯг тэр мөчид эсрэг талын орон сууцанд нүүлгэлтийн ажил хийж байсан Монгол Улсын иргэн Батбаяр Жанданбаатар (БНСУ-д 7 дахь жилдээ ажиллаж байгаа) тусламж эрсэн хүний орилох дууг сонсжээ.

Гадна хананд дүүжлэгдсэн эрэгтэй "Намайг авраач" хэмээн хашхирч байхыг харсан Занданбаатар ажилтан ажлаа тэр даруй зогсоож, ямар ч эргэлзээгүйгээр ослын газар руу гүйсэн байна.
Тэрээр зөвхөн 119 буюу түргэн тусламж, аврах албанд дуудлага өгөхөөр хязгаарлагдсангүй. Харин өөрөө хэрхэн аврах боломжтойг хайж эхэлжээ.аар дүүжлэгдсэн байна.

Занданбаатар 14 давхрын тухайн айл руу гүйн очиж, хаалгыг нь удаа дараа тогшин тусламж хүссэн байна. Гэрийн эзэн хаалгаа нээмэгц тэр даруй тагтны хашлага даван биеэ сунгаж, дүүжлэгдсэн ажилтныг барьж авчээ.
Аврах ажиллагаа маш аюултай байв. А гэх ажилтан нэг гараараа агааржуулагчийн гадна төхөөрөмжөөс зуурсан байсан тул хангалттай хүч гаргаж чадахгүй, айсандаа биеэ тогтоон барих чадвараа ч алдсан байжээ.
Насанд хүрсэн хүний бүх жинг өндөрт тогтоон барих шаардлагатай байсан тул гар нь хальтрах төдийд л тэр хүн шууд унах аюултай байв.

Занданбаатар айж сандарсан ажилтныг тайвшруулахын тулд солонгос хэлээр чадлынхаа хэрээр ярьж байжээ.
Тэрээр:
"Надад итгээрэй. Би таныг заавал барьж аваад дээш нь татаж гаргана" хэмээн дахин дахин хэлж, бүх хүчээ дайчлан түүнийг тагтны дотор талд татаж гаргаж чадсан байна.
Ослоос долоо хоногийн дараа хоёр эрэгтэй дахин уулзаж, нулимс дуслуулан талархлаа илэрхийлжээ. Амь насаа эрсдэлд оруулан өөрийг нь аварсан Занданбаатарт А ажилтан дахин дахин баярласнаа илэрхийлсэн байна.

Түүний ажилладаг нүүлгэлтийн компанийн захирал:
"Энгийн хүн байсан бол 119 рүү залгаад л харж зогсох байсан байх. Харин тэр хүн дүүжлэгдэж байгааг харангуутаа ажлаа орхиод шууд гүйж очсон. Манай залуу угаасаа хамт олонтойгоо эвтэй, үргэлж санаачилгатай ажилладаг хүн" хэмээн ярьжээ.
Занданбаатар тухайн үеийг дурсахдаа:
"Би хурдан туслахгүй бол тэр хүн үнэхээр уначих юм шиг санагдаад гүйсэн. Солонгос хүн байна уу, Монгол хүн байна уу гэдэг огт хамаагүй. Хүний амь нас аюулд орсон байвал тэр мөчид дахин очсон ч яг адилхан үйлдэл хийх байсан" хэмээн даруухан ярьсан байна.

Монгол хүний зориг, хүн чанар, нинжин сэтгэлийн бахархам жишээ!
Хүний амь нас, үндэс угсаа, хил хязгаараас илүү үнэ цэнтэй гэдгийг үйлдлээрээ харуулсан Занданбаатартаа Монгол түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.

📸 Эх сурвалж: Yonhap News агентлаг / 연합뉴스

28/10/2026

За ёстой болдоггүй юм байна😂

27/10/2026

13 тогловшд хэхэ🤣🤣🤣

20/10/2026

Энэ л эвгүйдээ 🤣🤣🤣

16/10/2026

😂😂😂

12/10/2026

Ииииии юугаа харсын 👻 Аймар бичлэг хийж үзлээ ххэ😅🙏

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when БАЗАТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Nearby businesses